Хэрх тулай өвчин

Хэрх , тулай өвчин

Гүйлсэн булчирхай буюу ангин чийг нойтны гаралтай хэрх өвчин. Буруу хооллолт бодисын солилцооны асуудлаас ихэвчлэн үүсдэг тулай өвчин хоёр нь сүүлийн жилүүдэд эрчимтэй ихэсж байгаа өвчнүүдийн тоонд зүй ёсоор орж байна.Хөлийн эрхий хуруу өвдөх, хавдах, улайх, үрэвсэхээс эхлээд  шагай өвдөгний үе болон бусад үеүдэд   дамжих хандлагатай өвчнүүдийг тулай өвчин гэх.Ханиад, хоолой шүд өвдөх зэрэг дахин дахин үрэвсэхээс эх авч улмаар чийг нойтон даарч хөрөх ядрах зэргийг дагалдан хүндэрч дахидаг их бага үеүдэд хөших, хавдах , дуугарах зэрэг онцлог шинж тэмдэгтэй  өвчнийг хэрх өвчин гэх бөгөөд уг хоёр өвчний аль аль нь бүрэн эдгэрэхэд төвөгтэй учир урьдчилан сэргийлэх оновчтой оношилгоо  эмчилгээ хийлгэх. Яс үе мөч эд эсэд шингэсэн өвчний ор зэргийг гадагшлуулж байх зэрэг нь эдгээр өвчнөөс салах гол арга зам болно. Жишээ нь амьтны гаралтай мах тос, архи, айраг, гэдэс дотрын шөл зэрэг нь тулай өвчнийг сэдрээх гол шалтгаан болдог тул анхаарах хэрэгтэй. Мөн даарч хөрөх, ханиад хүрэх, хоолой өвдөх, ядрах зэрэг нь ангин буюу ангины гаралтай хэрх өвчин дахих зүрх үе мөчид шилжих шалтгаан болдог учир мөн анхаарах хэрэгтэй. Тэрчлэн хоол цайны хамт хэрэглэгч байснаар хэрх тулай өвчнийг гадагшлуулж бүрэн эдгэрэлтийг дэмждэг тусгай цай ургамал хоолны жорууд байдаг тул хэрэглэж байснаар эдгээр өвчнүүдийн бүрэн эдгэрэлтийг дэмждэг.

Хэрх тулай болон бусад үе мөчний өвчний талаар зөвлөгөө авах шаардлагатай хүмүүс  “Найрамдал” эмнэлгийн үе мөчний тасагт үзүүлэх боломжтой.

Хаяг: Баянгол дүүрэг 6-р хороо 3-р эмнэлгийн төв зогсоолд 
Таван-Эрдэнэ хүнс дэлгүүр            Утас:   944699