Ядаргаагүй, залуу байх зөвлөмж

Ядаргаагүй, залуу байх зөвлөмж

 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш олон байдаг. Ажиглаж судлаад үзвэл энэ нь хоёр, гуравхан том урсгалын дагуу явагдаж байх шиг санагдана.

Эм бодисын тусламжтайгаар эрүүл мэнддээ туслах. Үндсэн дархлааг дэмжих зорилгоор эрүүл мэнддээ туслах. бие махбодыг чийрэгжүүлэн сайжруулах зэрэг явдал байдаг. Энд ярих зүйл нь саяын хэлсэн хоёрдугаарт багтах асуудал болно. Ядаргаагүй цоглог амьдарч ажиллана гэдэг нь өвчнөөс өөрийгөө хамгаалсан мөн үндсэн дархлаа сайн ажиллаж буйн илрэл болно. Ийм байдалд өвчинд автагдах нь ч ховор байдаг. Ядаргаа  болон түүний хам шинжийн талаар энэ номонд нэлээд дэлгэрэнгүй бичсэн болохоор нуршихгүй. Зөвхөн ядаргааг яаж тайлж, дархлааг сайн байлгах талаар ярина. Өдрийн ядаргааг өдөртөө тайлж сурах хэрэгтэй. Хэн бүхэн өдөрт арван хувь ажиллаж, арван хувийн эрч хүч хорогдсон гэж үзвэл түүнийг чөлөө заваараа гүйцэд гарган тайлах нь хамгийн чухал байдаг. Арван хувийн ядаргаанаасаа нэг эсвэл хоёр хувийг нь үлдээгээд байвал нэг жил буюу нэлээд хэдэн жилийн дараа гэхэд гурав дөрвөн зуун хувь их ядаргаа болох нь ойлгомжтой. Үүнийг яаж тайлах билээ?. Энэ нь цагаан даавуун дээр шингэсэн хар тос шиг эд эсэд нэвчин хөгшрөлтийг түргэтгэж, өвчин ороогоод салдаггүй, дахин давтан сэдрэхийн шалтгаан болно, Ядаргааг тоохгүй,  эмчилгээ, сувилгааг хийлгэхгүй явсны хор уршиг нь ингэж гардаг. Тэгвэл ядаргааг яах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Ядаргааны талаар анхан шатны ойлголттой болж энгийн аргуудаар ядаргааг өдөрт нь тайлж сурах, жилд 1-2 удаа ядаргаа тайлах эмчилгээ, сувилгаа хийлгэж зурших, ужиг архаг ядаргаатай хүмүүс мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Ядаргаа ихэсвэл дархлаа суларна. Дархлаа суларвал элдэв өвчинд нэрвэгдэж бас хялбар эдгэрэхгүй. Америкийн “Өвчнийг сэргийлэн эмчлэх төвөөс” ядаргааны хам шинж нь XXI зууны хамгийн том тахал хэмээн зарласан. Хятадын эрдэмтэд: Ядаргааны учрыг олж, зөв шийдэж чадвал олон өвчин аяндаа эдгэрнэ гэсэн байдаг. Ядаргаа нь дэлхий даяар нүүрлэн байгаа эрүүл мэндэд нөлөөлөх язгуур суурь асуудлын нэг болоод байна. Энэ асуудлын талаар мэдэхгүй, мэдрэхгүй, ярихгүй яваад байвал хүн ардын эрүүл мэндэд тоогоор илэрхийлэх аргагүй хор хохирол учруулсаар байдаг болохоор ядаргааны талаар анхаарал сэрэмжтэй байцгаая. Одоо ядаргаа тайлах хэдэн хялбар арга уламжлая.

•        Шим тэжээллэг, олон төрлийн хоолыг сольж хэрэглэж занших

•        Нойроо сайн авах

•        Инээд хөөр, баяр баясалтай байх

•        Өглөө эрт босож, наранд ээх, өглөөний нар өөд гурван минут ширтэж байх

•        Цэвэр тунгалаг агаар, салхинд гарч биеийн эрчим хүчийг сэргээх

•        Байгалийн үзэсгэлэнт газарт боломжийн хэрээр аялж зугаалах

•        Хоол хүнсэндээ ширхэглэг, буурцгийн төрлийг илүү хэрэглэх

•        Амьтны гаралтай хоол унднаас татгалзаж, махны төрлийг 7хоногт 2-3 удаа  хэрэглэж зурших

•        Олон төрлийн витамин агуулсан ногоо жимс, нэмэлт тэжээл, салимон зэрэг дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж байх

•        Долоо хоногт чадвал нэг удаа нийтийн бүжиг, спортын төрлүүдээр хичээллэж зурших

•        Хүүхдийг нар салхи,агаарт хангалттай гаргах

•        Оффисын ажилтай хүмүүс 2-3 цаг тутамд 10-15 минут салхилж, цэвэр агаар амьсгалах

•        Дур сонирхолтой ажлаа хийж, өөрийгөө хөгжүүлэн сэргээж байх “Дэлгүүр хэсэх, кино үзвэр үзэх, дуу дуулах ” гэх зэргээр хийх ажлаа өөрчилж байвал сайн, нэг хэлбэртээ дэндүү удаан баригдвал бие махбод амархан дасан зохицож эд эсийн сэргэлт соргог бус болдог.

•        Боломж нөхцөлтэй бол халуун усанд тогтмол  орох, саун бассейнд орж байх нь ч ашигтай.

•        Ядаргаа тайлах тусгай бариа, массаж хийлгэж байснаар алжаал тайлж эд эсийн сэргэлт, цусан хангамжийг сайжруулна.

•        Биеийн байдлыг хянан эмчийн хяналт зөвлөгөөн дор ядаргаа тайлах эрч энерги  олгох  эм бэлдмэл, дусал тариаг хэрэглэж болно.