Ядаргаатай гэдгээ хэрхэн мэдэх бэ?

Ядаргаатай эсэхээ яаж мэдэх вэ? Заавал эмчид үзүүлэхгүгээр мэдэх боломжтой юу?

-          Ядаргаатай эсэхээ мэдэх 10 шинж тэмдэг

Таньд энэхүү 10 шинж тэмдэг илэрсэн бол, илэрч байгаа бол  √ гэж тэмтэглэнэ үү

         Унтаад босход  бие амарсан шинжгүй, нойр дутуу мэт, бие хүндэрч мэдэгдэнэ

         Уурламтгай , мартамтгай, бухимдуу болж эхлэнэ.  Ханиад, харшил зэрэг өвчлөлд        

            амархан өртөмтгий болж, эдгэрэлт удааширна.

         Гарын алга, хөлийн тавхай сэрүү татах буюу хөлрөмтгий болох

         Үс гэзэг унаж, хуйх хөндүүр орж, амархан ядарна

         Хүзүү шил хөшиж, толгой өвдөмтгий болно

         Хууч өвчин хялбархан дахин сэдрэх, эмчилгээ авах нь удаашрах

         Нойр сэргэгшиж , зүүд олширно

         Залхуурах буюу, ажлын эрч хүч суларч мэдэгдэнэ

         Физиологийн зарим үйл ажиллагаанд доголдол гарч эхлэнэ

         Ой санамж муудаж, сарнимтгай, төвлөрөхгүй болно. Хоолой өвдөх , хуурайших

             бие хөших шинж тэмдэг илрэх болно.

Ядаргааны онцлог шинж тэмдэг болох эдгээр 10 шинжээс таньд 6-с доош буюу богино хугацаанд хөнгөн хэлбэрээр илэрч байвал та хөнгөн хэлбэрийн ядаргаатай байгаа тул идээ ундаагаар шимжүүлэн, нар салхинд гарах, ажил амралтаа тохируулах зэргээр өөрөө эдгэрүүлж болно.

Харин 6-с дээш буюу үргэлжлэх хугацаа нь урт, давтамж нь ойр байвал таний ядаргаа дунд шат буюу архаг шатруу орж байгаа тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, ядаргаа тайлах нь зүйтэй.