Уламжлалт ханах засал

Ханах засал гэдэг нь хүний биеийн гадаргуугийн нүдэнд ил харагдах цусан судсуудын тогтсон орныг тусгай хануураар ханаж, өвчний цусыг өөрөөр хэлбэл муу цусыг гаргахаар дамжуулан өвчин эмгэгийг эмчлэх нэг зүйлийн уламжлалт засал юм.

       Тус засал уламжлалт таван заслын эрхэм нь болох бөгөөд цусан өвчнийг анагаахад хамгийн сайн үр дүнтэй байдаг. Ханах засал нь муу цусыг ханаж гаргахаар дамжуулан цусны гүйх сүвүүдийг нээн, хий цусны гүйдлийн сайжруулан, цусан халууныг бууруулж, махбодыг тэгшитгэж, өвчнийг анагаадаг. Харин хүний биеийн цусыг хамаагүй ханаж цус гарахдаа биш юм.           Ханах засал нь тотсон жам ёстой, үр дүн өгөхдөө түргэн, өвдөж хатгахыг тэр даруйд нь зогсоож, өвчнийг үндэснээс нь арилгах давуу талтай.

 

Хануур:

            Хануур гэдэг нь ханах засал хийхэд хэрэглэх тусгай багаж юм. -ийн хануурын бүлэгт хануурын тухай тэмдэглэхдээ гэсэн байдаг. Ойрын хэдэн жилийн эмчилгээнд гурвалжин, жад хэлбэрийн, тэгш иртэй (сүх шиг иртэй), ховилт зэрэг хануурыг олон хэрэглэж байна.

            Хануур нь хануурын толгой, хүзүү, бариул, сүүл зэрэг дөрвөн хэсгээс бүрдэж, ирийн хэсгийг толгой, толгойн хэсгээс бариултай залгалдсан хэсгийг хүзүү, хүзүүнээс сүүл хүртлэх хэсгийг бариул, бариулын төгсгөлийн хэсгийг сүүл гэж тус тус нэрлэнэ. Хануурыг алт, мөнгө, зэс, төмөр, ган болд зэрэг төмөрлөгөөр хийж болох боловч эдгээрийн зарим нь хэт зөөлөн чанартай, зарим нь хэтэрхий хатуу чанартай уян хатан чанараар муу, хурц биш, амархан зэврэх зэрэг олон талын дутагдалтай тул бодит эмчилгээн дээр тохиромжгүй байдаг. Харин хэдэн зүйлийн хатуу, зөөлөн чанартай төмөрлөгийг нийлүүлж хийсэн хануур нь хурц мөртлөө уян хатан чанартай, гөлгөр бөгөөд гялтганам, зэврэх нь бага, үзэмжтэй, хадгалахад хялбар, хэрэглэхэд гажуу нөлөөгөөр бага байдаг тул эмчилгээнд хамгийн тохиромжтой. Хануурын хувьд уртын хэмжээ гурван ямх, ирний хурцын хэмжээ нь хялгасыг зүсэж чадмаар иртэй хийсэн байх хэрэгтэй. Учир нь ир хэр хурц байвал ханах судас шилжилгүй амархан оногдож, өвтгөх нь бага, сорви үлдээх нь ч бага байдаг.

            Ханах заслыг хийхдээ өвчний байдал, ханах судасны адил бусыг үндэслэж хануурыг сонгох бөгөөд дөрвөн мөчийн хэсэг дэх судас буюу булчин махны завсарын судасыг ханахдаа жад хэлбэрийн хануурыг, магнайн судас мэтийн ясан дээрх судсуудыг ханахдаа сүх хэлбэрт хануурыг, арьсны доор байх нарийн судасыг гурвалжин хануураар, гүрээн судас буюу хэлний судасыг ханахдаа шинийн хоёрын саран хэлбэрт хануур, шагайн судлыг хагас саран хэлбэрт хануурыг, их судасыг илд хэлбэрт хануур тус тус ханана.

Ханахад тохирох өвчин: идэр залуучууд, мах мариатай, тамир тэнхээ сайн, гал наранд шарагдсан, хатуу хүчилсэн, халуун өдөр, халуун цагт хэтэрхий их унтсан, хуурай халуун орчин тойронд урт хугацаа амьдарсан, хурц халуун, тослог, гошуун, исгэлэн, давслаг хоол хүнсийг үргэлж хэрэглэсэн, бэртэж гэмтсэн, мэсийн шарх туссан, цус шарын өвөрмөц чанартай хүмүүст ханах засал тохирно.