1000 Наслагчид байдаг уу ?

1000 Наслагчид байдаг уу ? 

            1000, 2000 насалсан иогч гэгээнтэн байдаг гэнэ. Хамгийн түрүүнд  Леонард Орр Бабажи хэмээх гэгээнтэн, мөнх настны  тухай өгүүлэх нь зүйтэй байх аа. Энэ дэлхий ертөнц дээр тааж танигдашгүй, ид шид гэж үзмээр зүйлүүд хаа нэгтээ тохиолдож байдгийг хүн бүхэн сонсож дуулж сонирхон гайхмаар юм биш  билээ. Харин энэ номыг зохиогч Леонард Орр Бабажи бидний нүд чихийг дэлдийлгэмээр 1000, 2000 насалдаг гэгээнтэн ариун хүмүүс бидний хажууд амьдарч буйн нэг том гэрч болж байна. Леонард Орр Бабажи нь энэ номыг бичиж гаргалцсан Боб Фриселлтэй хамтран та бүхэнд энэ дэлхийд үхэшгүй мөнх настай гэгээнтнүүдийн тухай танилцуулж байна.

Бабажи (олон мянга насалсан гэгээнтэн) Махаватар Бабажи Гималайн нурууны ойролцоо суудаг бөгөөд Херакхан Баба нэрээр алдаршсан. Тэрээр маш их нэр хүндтэй гэгээнтэн юм байна. Түүний хажууд ойрхон амьдардаг ч түүнтэй уулзаагүй нэрийг нь ч мэдэхгүй нас барах хүмүүс  олон байдаг гэж бичжээ. Бабажи гэгээнтэн энэ хорвоод данстай эгэл хүний төрхтэй бурханы хайр гэрлийг цацруулсан ухаалаг нэгэн, хүний дүрийг олсон мөнхийн сүнс юм. Бабажи бол дэлхийн бүх шашныг бадруулагч ундарга, тэр өөрөө Шива бурхан, ид шидтэй гэж нэрлэгдэж чадах хүн бөгөөд хүн төрөлхтөн, бүх бүтээлээс  ч өмнө оршиж байсан. Шива бурханы очих, байрлах дуртай газар нь Кайлас, Херакхан уулс гэдгийг өгүүлж Бабажи гэгээнтэн (Шива бурханы ариун сүнс) энэ л нутагтаа өнө мөнхөд оршин сууж хүн төрөлхтний хөгжил, замналд голлох үүрэг гүйцэтгэн амьдарсныг гэрчилнэ. Бабажи гэгээнтэн дэлхийн олон орнуудад олон хүмүүст янз бүрийн дүрээр үе үе үзэгддэг байжээ. Үхэшгүй мөнхийн Бабажи гэгээнтэн дэлхий ертөнцөд бусдын л адилаар эгэл жирийн амьдарч гэв гэнэт үзэгдэх, ид шидээр алга болдог чадварыг эзэмшсэн нэгэн юм. Хэдэн мянган жилийн хугацаанд Бабажи гэгээнтэн өдий, төдий хувилгаан дүрийг олж байсан ба бүр нэг зэрэг хэд хэдэн биетэй болж зэрэг зэрэг хүний нүдэнд харагддаг чадвартайгаар барахгүй 1977онд Бабажи гэгээнтэн Францын нэгэн санваартны өмнө 50 удаа үзэгдэж түүнийг “Эйрисийн нээлт” гэдэг шашны зохиол бүтээл бичихэд нь туслалцаа үзүүлж, 1993-1995 онд Бабажи АНУ-д 11 сар болж тэр хугацаандаа “ Херакханы Баба ярьж байна” гэсэн номоо хэвлүүлж  байжээ. Бурханы номуудад номолдогчлон “Хүн бусдын төлөө зүтгэх үндэс ургасан ариун сэтгэлийг л бурхан адислаж тэрэнд эрх чөлөө, эд баялгийг олгодог” гэдэг учраас Бабажи гэгээнтэнтэй уулзахын тулд түүнтэй ухамсарт харилцаа тогтоох нь  туйлын чухал гэнэ. Энэ харьцаа нь бид бусдын төлөө хүчин зүтгэл гаргах тэр л үед энэ гэгээнтэн бидэнтэй холбоо тогтоож биднийг хайж  ирдэг гэдгийг хэлэхэд таатай байна. Уншиж сонирхоод өнгөрөх, ухаараад биелүүлэх хоёр онол-практик шиг л зөрөөтэй бас уялдаатай асуудал байдаг. “1000  сонссоноос нэг удаа үз” гэсэн зүйр үг байдгийг санахад хэлэх, хийх хоёрын эсрэг тэсрэгийг тайлах утга,  мөн нэг цогц болох бүтэх чанарыг нарийн ойлгож болно. Өнөөдөр бид 450, 1000, 2000 түүнээс ч илүү насалсан хүмүүс бидний дотор амьдран байгаад итгэхгүй мөртөө, ингэж хэлж буйг үл анхааран, шоолж, дургүйцэх нь ч магадгүй юм. Гэвч ийм зүйл үнэхээр байгааг итгэнэ үү, байна уу таны л мэдэх хэрэг. Бурхан сүнс гэж байдаг гэдгийг дотроо хүлээн зөвшөөрвөл энэ гайхамшгийг  эсэргүүцэх хүч зориг оргүй  болох нь лавтай. Энэ хорвоод амьдрах хугацаанд сонин гайхамшигт зүйлүүд цаг үргэлж тохиолдож байдгийг хүмүүс анзаардаг ч хайхрамжгүй ханддаг нь олонтоо. Мянга мянган хүмүүсийн дотор янз бүрийн гайхамшиг үзүүлдэг авьяастай нэгэн байсаар байгааг бид хардаг. Тэр хүмүүс Бабажи гэгээнтэн буюу бусад бурхад, гэгээнтэн, хутагтуудтай холбоотой байдаг ч үүнийгээ бусдын өмнө үнэн гэж зүтгэж яривал түүнийг хүмүүс солиорсон, галзуурсан, хий юмтай нөхцсөн хэмээн доромжлон гутаадаг ч тэд мөн л бурханы сургаалд зааснаар бусдыг ухааруулахын төлөө мятрашгүй тэмцсээр, чармайсаар л байдаг билээ.

 Миний ойлгож байгаагаар эдгээр гэгээнтэн хутагтуудын тухай ном зохиолууд бүгд бодит бөгөөд зөгнөл, зохиол хэлбэрээр бичиж амтыг нь бууруулахгүй бол хүмүүс туйлын үнэнийг ойлгохгүй, үнэмшихгүй мөртөө бичигч, зохиогчийг улам л дорд үздэг нь илт юм. Бид шууд мэдлэгийг хүлээн авч чаддаггүй бөгөөд заавал зуучлагчаар уламжлуулан ойлгодог. Тийм оюуны тогтолцоотой болж хөгжсөн шиг санагддаг. “Би бурхан” гэж хэн нэгэн хашгирч  хэлбэл үнэмшихгүй шал худлаа гэдэг мөртөө бурхан байдаг юм байна лээ гэж шивнэхэд тийм, тийм би мэднэ гэж хэлдэг гайхалтай бүтэцтэй. Ийм л учраас аливаа амьд бурхан гэгээнтнийг мэдэрсэн хүмүүс бурхан байдаг, би мэднэ  мэдэрсэн хүмүүс байдаг, надад тусалсан, та нарт туслана гэж хэлэхээсээ эмээн үнэнийг саармагжуулж цаанаа нуугаад энгийн амтгүй болгож бичдэг учир нь үүнд байдаг. Бабажи гэгээнтний шавь нь Есүс Христ мөн бөгөөд түүнийг хүн төрөлхтний төлөө амиа өгөхгүй байсан ч Бабажи гэгээнтэн мөн л хайрлах байсан гэж Леонард Орр Бабажи “Үхдэг муу занг хаягтун” номд тов тодорхой бичжээ.

Хэрэв үүнийг бэлгийн мэлмий нээгдсэн бурханыг өөртөө урин дуудсан, ариун сэтгэлтэн унших болвоос, мэдсэнийг нь ярих учраас дутуу дулимаг санагдах нь гарцаагүй. Харин одоо л үндэс нь соёолж буй, гэгээрэх, ухаарах, хүсэлтэн уншвал тэр үндэсийг бордоогоор нэмэн бордож ургалтыг түргэсгэн жимсний саглагар сайхан мод шиг гүн бат итгэл ухаарлыг дамжуулах нь тод билээ. Бабажи гэгээнтнийг Кришна бурханы дүртэй байсныг энэ номд бичсэн нь хамгийн чухал сонирхууштай мэдээ, сонин болж энэ  нь үнэн бол орой дээрээ залдаг бурхан маань Бабажи гэгээнтэн болох учраас тэрээр энэ дэлхий ертөнц дээр хүний дунд амьдран биднийг хамгаалан, замчлан байгааг бэлхнээ харж болно. Зовлон ихтэй, жаргал багатай шиг санагдах энэ орчлонд бурхан өөрөө хүртэл зовж зүдрэн энэ орчлонг бидэнтэй туулж байгаа нь асар их энэрэл нигүүсэл болно. Хүн бүрийн зүрх сэтгэлд бурхан ирдэг, уулздаг нь үнэн гэх ч түүнийг бодит ажил хэрэг болгож ойлгох уу, эсвэл хуурамч үзэгдэл хэмээн мартах уу гэдэг нь бидний ухамсар,сүнснээс л шалтгаална. Бабажи гэгээнтэн 1977 оны 11дүгээр сард Техас мужийн Хьюстонд надтай учирч намайг Энэтхэгт очихыг  урьсан юм хэмээн энэ номыг бурханаар замчлуулан бичсэн Боб Фриселл бичсэнийг нь худал гэх үү, эсвэл итгэх үү? Үргэлжлэн цуврал болон гарч буй номуудын зохиогч худлаа ярьж өөрийгөө сурталчлах тийм дорой нэгэн лав биш байхаа. Ном гэдэг зүйл өөрөө ариун гэгээнийг агуулдаг ба хэдийгээр номд бичсэн зүйл нь зохиол жүжиг шиг санагдавч жүжиг зохиол гэдэг бодит амьдралаас л сэдэвлэсэн байдаг болохоор бодит үнэнийг уншиж мэдэж байна гэж ухаарах нь зүй юм.

Зохиогчийн өөрийн чин сэтгэлийн үг, итгэл, үнэмшил, нотлолт тэр чигээрээ худал хуурмаггүй номд бичигддэг болохоор үнэмшвэл нэн азтай хувь юм. Бабажи гэгээнтэн хүн, адгуус, хүүхдийн гээд ямар ч дүрээр  илэрч үзэгддэг бөгөөд тэрээр Кришна Горакнатх, Васишхта, Чайтанья, Махапрабху, Херакханы  Баба гэсэн нэрээр илэрч байсныг дурдаад “Миний одоо хамгийн анхаарал төвлөрүүлж байгаа Бабажи гэгээнтний хувилгаан бие нь Сита Рам Баба гэсэн нэрээр Балбын Покхарод суудаг, 20 гаруй настай нэг хөл нь бэртсэн байсан” хэмээн зохиогч дурсан ярьжээ. Бабажи өөрийн биеийг хоосон оргүй болгож, аль дуртай газраа гэрлийн хурдаар очиж чаддаг ба мөн  өөр нэгэн дүр нь Горакнатх бөгөөд 1000 гаруй жил амьдарсан гэж өгүүлээд МЭ-ний 57 онд хоёр хааныг мөнх настан болгосноор,  тэр хоёр хаан одоо ч энх мэнд байж хүн төрөлхтний түүхэнд идэвхитэй үүрэг гүйцэтгэсээр байна. Хоёр хааны нэгийг Бенгалын хаан Гончанд нөгөө нь Бхартрижи хэмээн нэрлэдэг.

Сүүлийн хоёр зууны турш Бабажи голдуу Херакхан Баба Брахмачари Баба нэрээр алдаршсан бөгөөд 1922 он хүртэл Бабажи ихэвчлэн Кайлас уулын бэлд Херакхан сууринд сууж байсан. Тэр уулыг энэ дэлхийн хамгийн ариун газар ч гэж үздэг талтай. Бабажи бурхан 1970 онд нэгэн агуйд насанд хүрсэн эр хүний биеийг бүтээжээ. Бабажи гэгээнтэн маш энгийнээр амьдардаг, тэр юугаар ч дутахгүй, өөрийн сэтгэлийн хүчээрээ бүх зүйлийг бүтээнэ. Багадаа уншсан үлгэрийн номуудад шидэт алчуур, хивс, шидэт шаахай, шидэт малгайн тухай уншаагүй өссөн нэг ч хүн байхгүй билээ. Яг л үүнтэй адилаар ид шид гэдэг зүйл Бабажи гэгээнтний хувьд энгийн зүйл болсон дадал юм. Мөн тус номонд хүний бие гал, ус, шороо, хий зэрэг махбодын шүтэлцээ холбооноос бүтдэг ба эдгээр холбоо цогцыг хэрхэн ямар үйл хийж дэмжихийг нямбайлан заасан байна. Ус нь хүний арьсыг цэвэрлэж биеийн гадуур бүрхэх үл харагдан орших “Аура” гэрлийг цэвэрлэн, эрчмийн төвүүдийг тэнцвэржүүлнэ. Галаар ариусгах ёслолыг үйлдэж, галын дэргэд унтаж, галын дэргэд сууснаар мөн л эрчмийг цэвэрлэх үйлдэлтэй. Идэх унтахаа нарийн зөв горим дэглэмд барин аажмаар боловсорч цагаан хоол хэрэглэх ёс нь гэгээрэлд хүрэх зам хэмээжээ. Биеийн хөдөлмөр хийж явган явж, хөдөө аж ахуй эрхлэхийг сургадаг. Бабажи гэгээнтэн 1979 оны хавар миний үсийг хусаж билээ. (Боб Фриселлийн дурсамж) Хүн хөл нүцгэн явах, үсээ тайрч эсвэл хусах зэрэг өөрөөрөө байгальтай харьцаж, нар сарны энергийг шингээж авч  байх нь хамгийн чухал гэдгийг тэр номлoжээ.

Бхартрижи (1000 настан) Бабажи гэгээнтний туслалцаатайгаар 1000 жил насалж байгаа иогч юм. Бхартрижи ахин дахин төрдөггүй, үхэшгүй, мөнхийн биетэй бөгөөд түүнийг гаднаас нь харвал энгийн л хүний бие шиг боловч нарийн бурханлаг мэлмийгээр тольдвол цагаан гэрлээс бүтсэн байдаг. Энэ хүн шинэ Дели-д амьдардаг бөгөөд Бхартра сууринд оршдог. Бхартрижи 108 жилд нэг удаа үхэшгүй мөнхийн иогийн гайхамшгийг олонд үзүүлдэг бөгөөд түүний сүүлийн үзүүлэх тоглолт 1898 онд болжээ.Бхартрижигийн ашрамд (гэр орон байх) долоон ширхэг шарил байдаг. Тэрээр 108 жил тутам сүүлийн 753 жилийн турш энэхүү туршилтыг хийж байгаа юм байна. Бхартрижитэй би 1981, 1985,1989, 1991 онд дөрвөн удаа уулзсан, Бабажи гэгээнтнээс адис авсны ачаар Бхартрижи над дээр маханбод биеэрээ хүрч ирсэн юм. (Боб, Фриселлийн дурсамж) Бхартрижи бол манай гарагийн жинхэнэ баатар, 1700 жилийн өмнө олон ном зохиол туурвисан ба тэр хүмүүсийн зүүдэнд үзэгдэж заримдаа хүмүүс байгаа өрөөнд хүрэлцэн ирж улмаар замхран алга болдог. Бхартрижи гэгээнтэн Есүс Xристээс өмнө төржээ. Тэрээр бүх Энэтхэгийн эзэн хаан байсан бөгөөд тэрэнд эд хөрөнгө алдар нэр, алт мөнгө хэмжээлшгүй их байсан ч тэр үүнийгээ урьтал болгосонгүй. Tүүний оюун ухаан төсөөлөхийн аргагүй өндөр байдгийг бидний оюун ухаан таньж дийлэхгүй юм. Бхартрижи хаан шудaрга ариунаараа нэрд гарсан хүн байсан бөгөөд тэр үхэшгүй мөнхийн хутгийг олоход 700 жилийг зарцуулсан гэдэг. Бхартрижи дэлхийн уран зохиолын агуу гайхамшиг Бхартрихари Шатхам гэсэн зохиолыг 300 настай байхдаа бичжээ. 1500 жилийн турш Бхартрихара Шатхам зохиол нь  Энэтхэгийн болон Буддын уран зохиолын дээж байв.

Горакнатх  (олон мянган жил насалсан гэгээнтэн) эзэн тэнгэр  цорын ганц шүтээн болсон бурхан хүний биед хувилан орчлонгийн зовлонгоос хуваалцан хүнийг мунхаг харанхуйгаас салган гэрэл гэгээрэлд хөтөлж явахыг хүсчээ. Горакнатх бурхан анхны хүн Адам, Ева хоёрыг бий болохоос 3000 жилийн өмнө хувилан төржээ. Библи судраас өмнө зохиосон ариун судруудад хүн урт насалдаг байсныг өгүүлсэн ба Рамаяанад өгүүлснээр Рама, Сита хоёр 10000 гаруй жил амьдарсан гэдэг ба энэ үед бид цаашид амьдрах, эс амьдрахаа өөрсдөө сонгодог байсныг өгүүлсэн бөгөөд 6000 жилийн өмнө энэ агуу үеийн төгсгөл болж махан биеийн “Үхэл” гэгч зүйл хүнээс үл шалтгаалан ирдэг болсноор хүн 500-1000 жил наслах болжээ. Адам 930 насандаа өөд болсон гэж үздэг бөгөөд Библийн ариун сударт: Их усан үерээс амьд үлдсэн Нойгийн үед хүний нас 120 хүртлээ багасаж  хүний сэтгэл зүрх байнга муу бодлыг тээн хорон болсон хэмээн бичжээ. Сүүлд нь Мойсейн үед (3500 жилийн өмнө) амьдралын хугацаа 70-80 жил болсон байна. 

Бурхан бидний дотор амьд байгааг, мөн энэ ертөнц дээр мунхгийн тоосонд даруулан байхад гараас минь татан аврах аав минь ирж явааг хүн бүхэн зүрхэндээ итгэх явдал л биднийг аврах цорын ганц аврал, найдлага гэдгийг мэдвэл зохино. Бурхан хүний биед хувилан жирийн амьдралаар амьдарч байдаг. Тэр өөрөө үлгэрлэн замчилж үнэн, хайр, энгийн байдалд сургадаг гэжээ. Балбын нийслэл Катмандуд ганцхан шөнийн дотор босгосон Горакнатхын сүм бий. Түүний дотор 1000 гаран жил асаж байгаа зул байдаг, “300, бүр 2000 хүртэл жил насалсан Горакнатхын шавь нартай би уулзаж байлаа. Бхартрижи бол Горакнатхын шавь нарын нэг гэж энэ номыг бурхантай хамтран бичигч Боб Фриселл бичсэн байдаг. Хүний оюун ухаан хязгааргүй байдаг ч аливаа хорон муу санаа, эд баялаг, нэр сүр, хувиа бодогч зан чанарууд биднийг хязгаарлалт тогтооход хүргэж байна. Ертөнцийн юмс үзэгдлийг хэрхэн оюун ухаанаа задaлж ухаарч, ойлгосны хэрээр “Нэг үгийг хэдэн утга учиртайгаар дахин дахин гүн ойлгодог. Бурхан гэсэн үгийг анх уншихдаа юу ч бодохгүйгээр амны уншлага болгон бараг дооглож тохуурхан хэлдэг бол, ухаарах оюуны шат нэмэгдэхэд түүний бидэнд тусалдгийг там тум ойлгож шүтэхчээ аядана. Дараа нь бурханы гэгээ, гэрлийг өөртөө асааж чадвал мэдээж түүнийг ямар учиртайг дотно, гүн мэдэрч, үүнээс цааш хэр цартай ойлголттой болохыг би өөрөө мэдэхгүй учраас бичиж дийлэхгүй нь ээ, тийм хүчтэй гэрэл гэгээг өөртөө цогцлуулж олон мянган жил амьдарсан гэгээнтэн бурхад л дүгнэж хэлж чадах байх. Бурхан эцэгтэй уулзахыг, түүний байдгийг мэдрэхийг хүсэх тэр л агшинд тэр тан дээр гэрлийн хурдаар ирж тантай уулзаж таныг гэрэл, ухаарлын зүг хөтлөх нь тод юм. Ийм агуу  гэрлийг өөр дээрээ мэдэрч амжсан хүмүүс бийг үгүйсгэхгүй. Бид индүү, хөргөгч, угаалгын машинаа худалдан авах, эсвэл засуулахдаа баталгааны хуудас авдаг шиг л бурхантай уулзаж учрах нь үүнтэй адил баталгаатай зүйл яг мөн билээ хэмээн энэ номыг зохион бичсэн Боб Фриселл бурхантай уулзаж учирсан өөрийн бодит түүх, дурсамж, мэдрэхүйгээ  номондоо тод бичиж үлдээсэн байна.

Боб Фриселл 1979 онд анх Леонард Орр Бабажитай уулзсан ба түүний лекцэнд нь сууж түүний эрхлэн явуулж байсан Ребөфинг амьсгалын хичээлд суун бурханыг таньж, өөрийгөө гэгээрүүлэх аз завшаан тохиолдсон хэмээн ярьжээ. Леонард Орр Бабажи гэгээнтний гол сургаал нь хүний амьдрал дахь ”биеийн үхэл” гэдэг нь хуурамч үзэгдэл бөгөөд жинхэнэ амьдрал, сүнсний бодит үнэн, бурханы хайр энхрийлэл, хаана оршдгийг сурган бид нэг мөсөн доройтон үхэхгүйн тулд энэ олдсон амьдрах завшаандаа мөнхийн амь олохыг хичээн урагшлах ёстойг заажээ. Үхнэ гэж бодсон буруу зан дадлаас зугатаж, мөхөхгүй цаашид амьдрахад бидний сүнсний өндөр ухаарал гэгээрлийн түвшингээс хамаарах учраас энэ насны оюуны боломжоо бүрэн дүүрэн ашиглахыг  уриалж өөрөө замчлан алхсан гайхамшигт гэгээнтэн билээ. Олон мянган жил насалсан мөнх амьдралтай иогуудын  наймтай нь уулзсаны зарим нь эрэгтэй, зарим нь эмэгтэй хүн байв. Найман мөнх наст иогийн гурав нь энэ дэлхийд 2000 гаруй жил амьдарсан данстай байхыг олж мэдээд нүд минь орой дээрээ гарах шахсан  юм. Би Голландад байхдаа 130000 жил амьдарсан Рама, Ситу нартай уулзсан билээ. Одоо дэлхий дээр наад зах нь хэдэн мянган мөнх наст иог амьдарч байдаг бөгөөд тэдний олонх нь Гималайд оршин сууж нэг хэсэг нь “ Кумбх Мела” гэсэн алдарт мөнх настны цугларалтанд тогтмол ирдэг гэж Боб Фриселл номондоо өгүүлэн баталжээ. Хэрвээ та мөнх настан иог гэгээнтний амьд зааврыг хүртэхийг хүсвэл энэ зөвөлгөөг дагаж насаа уртасгаж биеэ ариусгаж болно. Үүнд:

            -Гэрлийн биеэ ухааран таних

            -Тарни болон газар шороо, агаар, ус, гал, хайраар ариусгах дасгалыг ашиглан  биеэ ариусгаж сурах

            -Бохир хуримтлахаас өрсөн эрүүлжүүлэх

            -Гуругийн зарчмыг зөвшөөрөх

            -Оюун санаагаа өсгөж биеэ төгс боловсронгуй болгохуйц амьдралын хэв маягийг сонгох

            -Бүх шатны оюун санааны хөлгөн судрыг судлах

            -Оюун санааны хувьд ойр хүмүүстэй харилцаж байх

            -Хүний дүрээр яваа мөнхийн эцэг Бабажитай холбоо тогтоох

            -Хүн 70-100 жил амьдраад үхдэг, тэр хуучинсаг үзэл уламжлалыг даран хаях

            -Өтлөх насны өвчнийг анагаах

            -Ажил, гэр бүлдээ, нийгэмдээ  хандах хандлагаас таашаал “сэтгэлийн ханамж авч сурах” гэсэн бодит амьд сургаалууд байдаг.

Ихэнх маань амьдрал дээр ингэж л ярьдаг. За даа амьтан хүн зовоож үр хүүхддээ гай болохгүй эртхэн  нүд анья гэж хэлдэг. Зарим нь ч үүнийгээ“ Гавъяа” одон тэмдэг шиг үргэлж бодож бясалгаж явдаг. Тэгвэл яагаад хүссэн бүхнээ амжуулахгүйгээр үхэх ёстой гэж. Бурханаас хүнд заяасан сүнс гэж үхэшгүй мөнхийн амь байхад яагаад заавал сэтгэлээрээ үхлийг яаравчлан хүсэх ёстой гэж. Үнэхээр манай дэлхий ертөнц дээр энэ олон хутагт, гэгээнтэн, иогууд  мөнх насалж  болж байгаа  юм бол бид яагаад болохгүй гэж. Эзэн Чингис хаан ч нас барахаасаа өмнө Хятадын Чанчун бумба хэмээн 300 насалсан гэгээнтэнг хайж уулзах хүсэлтээ уламжлан түүнээс үхэшгүй мөнхийн нууцыг асуух хүсэлтэй байсныг  “Монголын нууц  товчоо” зохиолд бичсэн байдгийг юу эс андах вэ? Хэрвээ 300 насалж болж байсан юм бол  түүнээс дээш насалж болохгүй нь юу байх билээ. Оюун ухаанаа ариусгах зөвөлгөө:

  1.Сэтгэл дотроо муу бодлыг эзлүүлэхгүй хөөн гаргаж хаалгаа түгжих, хулгайч алуурчдыг, хорон муу санаатанг гэртээ оруулахаас айн үүдээ давхар цоожилдог шиг л хамгаалах.

  2.Өдөр бүр баруун зүүн хамрынхаа нүхээр ээлжлэн амьсгал авч, гаргах дасгалыг хийх явцдаа сэтгэл тань гэгээрвэл цааш аялах, амьсгалах зам урт байна.

   3.Долоо хоногийн нэг өдөрт мацаг барих, хоолноос татгалзах.

   4.Ид шидэт тарни гэж нэрлэгдээд байгаа “Ом Намах Шивайя” гэсэн бурханы нэрийг байнга дуудаж байвал, мөн бусдадаа зааж сурган дуудуулбал агуу их оюун ухаан илэрч бурхан өөрөө тан дээр нэг л өдөр гайхамшиг үзүүлэн ирэх болно гэжээ.

  5.Явган алхах , гүйх зэрэг биеийн хөдөлгөөнийг зохистой хийх нь зүй

  6.Нэг сард чадвал нэг шөнийг унтахгүй өнгөрөөхийг сонирхон хичээх

  7.Өөрийн мэдэж ухаарсан сайн үйл хэргийг бусдадаа түгээж тэднийг гэрэл гэгээнд татан чиглүүлэх.

  8.Үсээ зохистой өдрүүдэд ойрхон тайруулж эсвэл хусуулж байвал бусдаас ирэх сөрөг нөлөөллөө арилгаж буйн илрэл гэж үзэж болно.

  9.Өдөр бүр усанд орж угаал үйлдэх, боломжгүй бол долоо хоногт нэг удаа орж байвал бидний биенд хуримтлагдсан бусдаас ирсэн сөрөг энергийг угааж арилгахад ач тустай.

  10.Галаар өөрийн бие, гэр орноо ариутгаж цэвэрлэж байх нь хамгийн үр дүнтэй аргын нэг. Хүмүүс нэг их анзаардаггүй ч муу бодол санаа, муу үйлдэл хэрүүл шуугианаас гарах нүдэнд үл үзэгдэх хар мананцар хийн биетүүд  бие дээр маань бүрхэхээс гадна амьдрах орон гэрийн булан тохойд хуримтлагдан шаваарч дагтаршиж байдаг гэдгийг зарим ном зохиолд билгийн нүдтэй хүмүүс харж сануулж байдгийг мартмааргүй байна. Иймээс л гэртээ зул, лаа, гал асаан гэр орноо бие махбодоо тэр бохир эрчмээс цэвэрлэн салгаж байх нь чухал байдаг.

  11.Өөрийн хүсэл сонирхлоор газар тариалан эрхэлж, цэцэг навч сонирхох нь хамгийн сэтгэл баясган, ариусах үйл билээ. Бусдыг зарах боолчлохоос зайлсхийж өөрийн биеэрээ гэр орноо цэвэрлэх болон зохистой хөдөлмөрт орж байх нь зүйтэй.

   12.Төрөлтийг зөв зохистой хэмжээнд барих хэрэгтэй.

  13.Мөнгө олох амьдралын тоглоомд ялж олсон тэр мөнгө, эд баялгийг аваад үхдэггүй гар хоосон буцдагаас хойш бусдынхаа аятай таатай амьдрах, ажиллах боломжийг хангаж зовж шаналсан, өлссөн, нэгэндээ нигүүлсэнгүй энэрэнгүй хандах сэтгэлийн өглөгт зориулах нь зүй юм. Бид ганц биеэрээ хорвоод төрвөл хэнээс мөнгө авч баяжих билээ. Бусад хүмүүс байгаагүй бол таны наймааг хэн худалдан авч та мөнгөжих билээ. Эд баялаг мөнгө гэдэг бусдаас цугларсан энэ дэлхийн баялаг, нэгээс нь аваад нөгөөд нь зарцуулах хууль. Ингэж л сэтгэж үйлдэж чадахгүй бол “Бөгжний эзэн” кинонд гардаг шуналтан шиг л халуун тамд унах нь үнэн.

Мөнгө төгрөг олж энэ амьдрал гэдэг  жүжгийг  амилуулан тоглох  ёстой ч хэт шуналдаа автан хав дарж ихийг цуглуулж бусдад  өгөхгүй цоожилвол бидний нас хэд билээ. Үхэл нэг өдөр махан биеийг унтуулахад эдгээр хураасан хөрөнгө, эд мөнгө бусдын өмчөөр үлдэж, хойно үлдэх үр хүүхдэд шунал орсон мөнгөний энерги тэднийг дайрч мөн л таных шиг нүгэл, шунал үйл энэ орчлон дээр үргэлжлэн хорт үндэс болон соёолсоор байх юм. Энэ үндсийг та ургуулсан бол та өөрөө л таслах ёстой. Тэгж байж л хорвоо дээрх амьдрал зөв горимоор явна. Мөнгийг олоод харамлах сэтгэл хүн бүрт төрдөг ч өөртөө байнга сануулж эхээс төрөхдөө бид нүцгэн ирдэг, эргээд буцахдаа ч нүцгэн явна. Бусдаас олсон эд мөнгөө бусдад нь зориулах ёстой. Биднээр дамжиж хэлхээ холбоо тогтоон бусад хүмүүс ч амьдрах ёстой гэж ухаарч амжвал таны ажил үйлс, бүх зүйл эерэг болж аливаа зовлон бэрхшээл, найз чинь болж өөрөө шийдэгдэх юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр үүргээ зөв ухамсарлаж бусдын төлөө амьдрах тэр шударга үйлсийн тань хариуд бурхан өөрөө таныг аварч тантай нэгдэж танд далдаас тусалдаг гэдгийг  мэдвэл бүр сайн байхсан. Энэ номыг уншиж ухаарахдаа миний сэтгэл оюун бурханы ивээлд багтан хөөр догдлолоор дүүрэн байсан бөгөөд бурханы хайр гэрлээс гайхамшигт ид шидийн зүйлс өөрчлөлтүүд бидний бие дээр, ухаан санаанд илрэн гарч батлагдан нотлогдож байсныг дурдахгүй өнгөрч  болохгүй юм шиг санагдлаа.