Түгшүүр Монгол улсын ардын эмч, төрийн Шагналт, доктор, проф. Ж.Хайрулла

Түгшүүр 

 

Монгол улсын ардын эмч, төрийн

Шагналт, доктор, проф. Ж.Хайрулла

 

Түгшүүр түгшүүр түгшүүрийн дохио хэн хүний ямарч амьтны сэтгэлийг нь сэрдхийлгэн ясыг нь янгинуулсан чихэнд чимээгүй мөртлөө зүрхийг нь зүсэн алдсан аюулын харанга түгшүүрийн ямарч чимээ аниргүй, санаа сэтгэл тайван амьдрахыг хүсэхгүй хүн амьтан гэж хаана байх билээ. Амьд амьтан бүхэн амгалан тайван амьдран оршихыг хүсэн эрмэлздэг жамтай. Алсын алсад анчин хүний бараа сүүдэр харагдмагц хулан тахь, хээрийн хавтгай, аргаль угалз, буга согоо, үнэг чоно, ан гөрөөс аль нь ч гэсэн хуйлран давхиж, бутран сарниж хэд хэдэн гуу жалга, гүвээ даваа тал хөндийгөөр олон арван бээрийн газар дамжин дамжин амьсгаа нь боогдож зүрх нь зогсохж, багтран унатал бараа сураггүй арилж өгдөг. Нөгөө л түгшүүрийн дохио, аймшгийн мэдээ мөн болохыг хэн бүхэн мэдэх билээ. Номин хөх тэнгэрийн тунгалаг цэнхэр мандал гарах гэж хичээн их яарлаа ч гэсэн алтан нарны хурц гэрлээс айн түгшиж далдран нуугдаж, мөнгөн сарны тунгалаг туяаг бараадсхийн тэнгэрийн хаяанаас ойрхон гарч гүн шөнийн харанхуйд ширүүхэн умбаж, барууныг зүглэн яаруухан тонгойж яваа цувраа марал, хуйлраа мичид хүртэл харах нүднээ түгшин түгшсээр үүрийн гэгээтэй учран золгож байгаа мэт харагдах домог мэт санагдавч, нөгөө л түгшүүртэй улбаатай болов уу гэлтэй. Айж явбал аминд тустай гэж ярьдаг боловч насныхаа туршид Салтиков Щедрины “Хэтэрхий мэргэн жараахай” шиг айн чичирсээр насаа элээх гэж юу байх вэ? Айхдаа айж, айхгүйдээ айхгүй явахыг хэн ч хүсэлгүй яахав, тэгэхдээ харин орчин тойрондоо хулгай, дээрэм, зодоон нүдээн, буу сум, хутга, шөвөг, цус нөж, согтуу солиотой юм үзэгдэж сонсогдохгүй байхыг хүн болгон хүсэмжилдэг нь тодорхой, дайн дажин, үхэл зовлон гэж сонсогдох болгонд хүмүүсийн нүд нь орой дээрээ гаран зүрх муутай хүний зүрх нь зогсчих, цусны даралт ихтэй хүний тархинд цус харавчих энүүхэнд. Хэд хэдэн хоногоор нойр хулжиж ундандаа ч дургүй болчихно. Энэ чинь нөгөө л түгшүүрийн гай. Аав, ээж, ах дүү, найз нөхдийн хэн нэг нь эдгэшгүй өвчинд өртөж нүдний чинь өмнө өдрөөс өдөрт доройтон хүндэрч идэж уухаа ч больж дуу хоолой нь ч суларч харсаар байтал муудаж юу юугүй нүд аничих нуу гэмээр байвал сэтгэл түгшихгүй байх уу Хэдхэн хором ч болохнээ амьд байлгахыг бодохгүй гэж үү Ямарч байсан чадах бүхнээ хийж амийг нь аврахыг оролдохгүй гэж үү. Хэдийгээр эдгэхгүй өвчин тусч эргэхгүй явна гэдгийг мэдэж байвч тухайн мөчид ингээд л явчих юм болов уу гэдэг түгшүүр яах аргагүй эзэмдсэн байдаг шүү дээ. Үе үе ийм түгшүүрт байдалд нэрвэгдэж байсан, хүн амьтан тийм удаан амьдарч чадах уу? Амьдрал нь жаргалтай, цэнгэлтэй байх уу? Амьдрах хүсэл эрмэлзэл нь оргилуун байх байх уу? Настан буурлууд ямар сэтгэгдэлтэй байхав? Бага балчир хүүхдүүд ямаршуу хүн болж төлөвших вэ? Тэдний уураг тархинд ямар мөр дардас үлдэж, сэтгэлд нь ямар арилшгүй дарамтын голомт үлддэгийг, бид бүхэн, тэр болгон сэдэж бодож тунгаасан бил үү? Даварсаар даварсаар, Давагийн өргөөнд хүрэвч давруулсаар, давруулсаар, далайн ёроолд живүүлнэ гэдэг чинь юуг хэлж байгаасан билээ.... бодууштай зүйл. Янз олонтой амьдралын янз бүрийн түгшүүр бүр эцэс сүүлдээ ямагт гунигтай харамсалтай байдалд хүргэдэг. Гэнэн нь урдаа гэмшил нь хойно болдогийг хүн болгон боддог бол тэгэж бодож сэдсэнийгээ амьдралдаа өчүүхэн төдий боловч тусган хэрэгжүүлдэг бол өнгөрсөн борооны хойноос юу гэж цув нөмөрч байхав. Цөөнгүй хүмүүс энэ санааг ухаж ухаарч мэддэг мөртлөө болохгүй бүтэхгүй түгшүүр төрүүлэх зүйл шүү дээ гэдгийг ярьдаг сурдаг номолдог атлаа тэр өөд байж ядан тэмүүлдэг. Тэр түгшүүрт байдалд өөрсдөө өртчидөг. Өөрсдөө түгшүүр болж хувирдггийг яалтай билээ дээ. Тийм өртөмтхий хүмүүс өнөөгийн хэллэгээр ресктэй хүмүүс. Таны ах дүү төрөл садан үр хүүхэд чинь байвал таны хувьд жинхэнэ түгшүүрийн голомт бий боллоо гэсэн үг. Хүү минь өсч том болоод гар нь ганзганд хөл нь дөрөөнд хүрээд ирвэл хүсэл мөрөөдөл минь биелж хөлийг минь хучих бэртэй зулайгийн үнэрлэх ачтай болж жаргалаар дүүрэн сэтгэлээр баян буян бялхуулж сууна даа гэж ихийг санаж багыг төхөөрч суусан аав ээж ах дүү нар тийм түгшүүрийн дохио авбал юу болох вэ? Түгшүүрийн дохио төдий биш тэр дуу чинь эсвэл өөрөө түгшүүр болон ороод ирвэл яана? Өөрийн гэх ухаангүй орилж хашгирсан, загнаж, зандарсан, харааж зүхсэн, гарт нь баригдсан, замд нь тааралдсан бүхнээ шидэж чулуудсан, өшиглөж хэмхэчсэн, хутга заазуур юу харагдсаныг барьж аваад ална, хядна, устгана, хөнөөнө гээд ухаан жолоогүй дайраад давшлаад байвал яана? Архи байна уу?, архи авчир, би найзтайгаа жаахан ууя л даа яагаад болохгүй гэж? Та нар яагаад байгаа юм бэ?, архи авчраач, жаахан ууя л даа, яагаад болохгүй гэж?...... Нэг биш өчнөөн олон удаа ийм байдал давтагдан, архи гуйж хажуу айл, хөршийнхнийг тайван байлгахгүй, тэднийхнийг ч айлган загнаж хараан зүхнэ. Заримдаа нөгөө хүү, эсвэл дүү хоёр гурван хоног сураггүй алга болно. Хэсэгхэн зуур сэтгэл тайвширч хөөрхий минь яагаад алга болчихвоо, машин тэргэнд дайруулчихвий, хүн амьтанд алуулчихвий, хөлдөж осгож үхчихвий гэж бүр ч хэцүү зовно. Энэ байдал түгшүүр мөн үү? Мөнөөр барах уу. Хэрэв тэр хүү тусдаа айл гэр байсан бол, тэгээд архи дарсанд дуртай болчихсон байгаад, дээр дурдсан явдлыг давтаад байвал авгай хүүхэд нь ямар байх вэ? Хаалганы хонх дуугарлаа. Ердийнхөөс ширүүн дуугарах шиг, найм есөн настай охин аав гээд хаалга руу гүйж очсоноо зогтусан зогсож “яахав” гэсэн шиг ээжээ харна. Тэр охины дүү 6-7 настай хүү идэж байсан аягатай хоолоо орхин үсэрч босоод мухрын өрөөнд гүйж очоод орон доогуураа шургаад хэвтчихвэл ээж нь яах вэ? гэсэн байдалтай хэсэг зуур тээнэгэлзсэнээ өөрөө очиж хаалгаа тайлав. Нэгэн таньдаг хүн уучлалт гуйсаар орж ирэв. Сандарсан хүүхдүүд эргэн ирж хоолны ширээний ард сууцгаав. Өө та нар чинь хоолоо идэж байсан юм уу? Би хонх дарж үргээчихвүү дээ уучлаарай гэж хэлбэл ээж нь хүүхдүүд аавыгаа согтуу орж ирж байгаа болов уу гэж сандраад гэвэл охин аавыгаа өмөөрсөн хоолойгоор ээжээ үгүй ш дээ аав гэж хэлэх гэснээ нулимс нь асгарч хоолой нь зангиран тэдний аав нь уухгүй бол хэдэн ч сар уухгүй явж чадна., түүний хөнгөн сайхан ааштай, цайлган цагаан сэтгэлтэй байдгийг ашиглан зарим хүмүүс уруу татаж архи авахуулж албадаж шахаж уулгана, ингэж нэг эхэлбэл долоо хоног, арав хоног тасралтгүй өдөр шөнө үргэлжлүүлэн ууна. Агсам ч жигтэйхэн, ор дэр, аяга шаазан, тавиур, ширээ сандал юу л байдгийг нь ёстой л нэг буулгаад өгнө дөө. Хаалга үүдний бариул, цонхны шил, шилэн сав суулганы таг, бөглөө бүгд хагарсан цоорсон, хонхойсон, унжсан, санжигнасан харагдана. Ийм байдалд амгалан тайван амьдрах уу? Энэ айлын настангууд нь заримдаа ингэж амьдрах ч гэж дээ би ч наслах насаа насаллаа даа ингэж амьдралдаа тарчилж суух ч гэж дээ ямар нэгэн эдгэрэхгүй өвчин хүрээд хурдхан шиг нүд аньчих юмсан, энэ нэг ганц хоёр ач зээ хүүхдүүд, тэр муу бэр хүүхэн л хэцүү байна даа, хэнээс ч дутуугүй, юугаар ч гачигдуулахгүй, өмсөж, эдлүүлж, сургаж бойжуулсан хүүхэд энэ муу хар усанд ингэтлээ орчих гэж дээ. Одоо түүний элэг ходоод муу гэсэн заримдаа өнгөтэй юмаар огиулж бөөлждөг гэнэ лээ. Хоёр, гурван өрөө байртай, аятайхан ажилтай, хүү охин хоёр сайхан хүүхэдтэй, тохитой томоотой сайхан айл болж байх бүрэн боломжтой. Гэтэл өндөр насалсан аав ээжийгээ, сургууль хичээлээ уншиж давтаж ядан суугаа хүүхдүүдээ амьдралынх нь утга агуулга нь болсон эхнэрээ хадмуудаа, ах дүү нараа ингэж зовоож байдгийн учрыг тэр хүн түр зуур ч болов боддогсон бол тэрээр би ер нь яах гэж төрөв өө?, яах гэж амьд явж байгаа билээ?, бие эрүүл, ухаан саруул, хувцас хунар, хоол унд, байр сууц, эхнэр хүүхэд, мэдлэг боловсрол, эх орон ард түмэн, ажил алба бүгд байна, би энэ оронд ингэж амьтны доог, амьдралын шившиг болох гэж амьд байна уу? Ингэж амьдарснаас аль хэдийн үхээд өгсөн бол дээр байсан биш үү намайг энэ зэрэгт хүргэсэн аав ээж, хадмууд, ах дуу нараа зовоож ханах болоогүй билүү? Би эх орондоо юу хийв, юу бүтээв, юу хийх ёстой билээ, би явсан газар болгондоо түгшүүр түгээдэг болсон байна шүү, ингээд л яваад байх уу? Би хүн шиг хүн байсан шүү дээ одоо би яачихаад байгаа юм бэ? Нэг бол эргэж хүн шиг хүн болъё эсвэл үхээд өгье, үгүй ээ нөгөө муу хоёр хүүхэд яахав?, энэ хоёр хөгшин яахав, би үхчихсэнээрээ энэ хэдэд тус болж чадах уу?, эсвэл хүн шиг хүн болж энэ хэдийгээ асарч тойлж, ядаж сэтгэлийг нь зовоолгүй мөрөөрөө байчихвал зүгээр үү?, энэ муу хар уснаас болж би өөрөө ч багагүй зовоо биз дээ. Би одоо хүн биш, хүний сүг, түгшүүр болсон байна шүү дээ, болъё, болъё энэ хар уснаас салъя, энэ түгшүүр болсон биеэ татан авья, жинхэнэ түгшүүр чинь энэ хар ус шүү дээ, энэ хар уснаас үүрд салъя гэж бодвол яагаад болохгүй гэж та ухаантай хүн сайн бодоорой. Танд амжилт хүсье.

 


ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠡᠮᠴᠢ᠂ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ 

ᠱᠠᠩᠨᠠᠯᠲᠤ᠂ ᠳ᠋ᠣᠺᠲ᠋ᠣᠷ᠂ ᠫᠷᠣᠹ᠃ ᠵ ∙ ᠬᠠᠶᠢᠷᠠᠯᠠᠯ 



ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠳᠣᠬᠢᠶ᠎ᠠ ᠬᠡᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠶᠠᠮᠠᠷᠴᠤ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠢ ᠨᠢ ᠰᠡᠷᠳ᠋ᠬᠢᠯᠭᠡᠨ ᠶᠠᠰᠤ ᠶᠢ ᠨᠢ ᠶᠠᠩᠭᠢᠨᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠴᠢᠬᠢᠨ ᠳᠦ ᠴᠢᠮᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠮᠥᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠶᠢ ᠨᠢ ᠵᠦᠰᠦᠨ ᠠᠯᠠᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠶᠤᠯ ᠤᠨ ᠬᠠᠷᠠᠩᠭ᠎ᠠ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠶᠠᠮᠠᠷᠴᠤ ᠴᠢᠮᠡᠭᠡ ᠠᠨᠢᠷ ᠦᠭᠡᠢ᠂ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠲᠠᠶᠢᠪᠤᠩ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠶᠢ ᠬᠦᠰᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠭᠡᠵᠦ ᠬᠠᠮᠢᠭ᠎ᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠢᠯᠡ᠃ ᠠᠮᠢᠳᠤ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠲᠠᠶᠢᠪᠤᠩ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠨ ᠣᠷᠣᠰᠢᠬᠤ ᠶᠢ ᠬᠦᠰᠡᠨ ᠡᠷᠡᠮᠡᠯᠵᠡᠳᠡᠭ ᠵᠢᠮ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃ ᠠᠯᠤᠰ ᠤᠨ ᠠᠯᠤᠰ ᠲᠤ ᠠᠩᠴᠢᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠪᠠᠷ᠎ᠠ ᠰᠡᠭᠦᠳᠡᠷ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠮᠠᠭᠴᠠ ᠬᠤᠯᠠᠨ ᠲᠠᠬᠢ᠂ ᠬᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠬᠠᠪᠲᠠᠭᠠᠢ᠂ ᠠᠷᠭᠠᠯᠢ ᠤᠭᠠᠯᠵᠠ᠂ ᠪᠤᠭᠤ ᠰᠣᠭᠣ᠂ ᠦᠨᠡᠭᠡ ᠴᠢᠨᠣ᠎ᠠ᠂ ᠠᠨ ᠭᠥᠷᠥᠭᠡᠰᠦ ᠠᠯᠢ ᠨᠢ ᠴᠤ ᠭᠡᠰᠡᠨ ᠬᠤᠶᠢᠯᠠᠷᠠᠨ ᠳᠠᠪᠬᠢᠵᠤ᠂ ᠪᠤᠲᠠᠷᠠᠨ ᠰᠠᠷᠨᠢᠵᠤ ᠬᠡᠳᠦ ᠬᠡᠳᠦᠨ ᠭᠤᠤ ᠵᠢᠯᠠᠭ᠎ᠠ᠂ ᠭᠦᠪ ᠢᠶᠡᠨ ᠳᠠᠪᠠᠭ᠎ᠠ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠬᠥᠨᠳᠡᠢ ᠪᠡᠷ ᠣᠯᠠᠨ ᠠᠷᠪᠠᠨ ᠪᠡᠷ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠨ ᠳᠠᠮᠵᠢᠨ ᠠᠮᠢᠰᠬᠤᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠪᠣᠭᠣᠭᠳᠠᠵᠤ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠨᠢ ᠵᠣᠭᠰᠣᠬᠵ᠂ ᠪᠠᠭᠲᠠᠷᠠᠨ ᠤᠨᠠᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ᠎ᠠ ᠰᠤᠷᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠠᠷᠢᠯᠵᠤ ᠥᠭᠳᠡᠭ᠃ ᠨᠥᠭᠥᠭᠡ ᠯᠠ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠳᠣᠬᠢᠶ᠎ᠠ᠂ ᠠᠶᠤᠮᠰᠢᠭ ᠤᠨ ᠮᠡᠳᠡᠭᠡ ᠮᠥᠨ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠢ ᠬᠡᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠪᠢᠯᠡ᠃ ᠨᠣᠮᠢᠨ ᠬᠥᠬᠡ ᠲᠩᠷᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠩᠭᠠᠯᠠᠭ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠮᠠᠨᠳᠤᠯ ᠭᠠᠷᠬᠤ ᠭᠡᠵᠦ ᠬᠢᠴᠢᠶᠡᠨ ᠶᠡᠬᠡ ᠶᠠᠭᠠᠷᠠᠯ᠎ᠠ ᠴᠤ ᠭᠡᠰᠡᠨ ᠠᠯᠲᠠᠨ ᠨᠠᠷᠠᠨ ᠤ ᠬᠤᠷᠴᠠ ᠭᠡᠷᠡᠯ ᠡᠴᠡ ᠠᠶᠤᠨ ᠲᠦᠭᠰᠢᠵᠦ ᠳᠠᠯᠳᠠᠷᠠᠨ ᠨᠢᠭᠤᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠮᠥᠩᠭᠥᠨ ᠰᠠᠷᠠᠨ ᠤ ᠲᠤᠩᠭᠠᠯᠠᠭ ᠲᠤᠶᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠪᠠᠷᠠᠳᠠᠰᠬᠢᠨ ᠲᠩᠷᠢ ᠶᠢᠨ ᠬᠠᠶᠠᠭᠠᠨ ᠠᠴᠠ ᠣᠶᠢᠷᠠᠬᠠᠨ ᠭᠠᠷᠴᠤ ᠭᠦᠨ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠠᠩᠭᠤᠢ ᠳᠤ ᠰᠢᠷᠦᠭᠦᠬᠡᠨ ᠤᠮᠪᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠢ ᠵᠦᠭᠯᠡᠨ ᠶᠠᠭᠠᠷᠠᠤᠬᠠᠨ ᠲᠣᠩᠭᠣᠶᠢᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭ᠎ᠠ ᠴᠤᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠠᠷᠠᠯ᠂ ᠬᠤᠶᠢᠯᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠡᠴᠢᠳ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠬᠠᠷᠠᠬᠤ ᠨᠢᠳᠦᠨ ᠢᠶᠡᠨ ᠲᠦᠭᠰᠢᠨ ᠲᠦᠭᠰᠢᠭᠰᠡᠭᠡᠷ ᠦᠷ ᠦᠨ ᠭᠡᠭᠡ ᠲᠡᠢ ᠤᠴᠠᠷᠠᠨ ᠵᠣᠯᠭᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠮᠡᠲᠦ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠬᠤ ᠳᠣᠮᠣᠭ ᠮᠡᠲᠦ ᠰᠠᠨᠠᠭᠳᠠᠪᠠᠴᠤ᠂ ᠨᠥᠭᠥᠭᠡ ᠯᠠ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢᠲᠡᠢ ᠤᠯᠪᠠᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠣᠯᠪᠠ ᠤᠤ ᠭᠡᠯᠲᠡᠢ᠃ ᠠᠶᠤᠵᠤ ᠶᠠᠪᠤᠪᠠᠯ ᠠᠮᠢᠨ ᠳᠤ ᠲᠤᠰᠠᠲᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠶᠠᠷᠢᠳᠠᠭ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠪᠠᠨ ᠲᠤᠷᠰᠢᠳᠠ ᠰᠠᠯᠲ᠋ᠢᠺᠣᠸ ᠱᠧᠳᠠᠷᠠᠨ ᠤ 《ᠬᠡᠲᠦᠷᠬᠡᠢ ᠮᠡᠷᠭᠡᠨ ᠵᠢᠷᠠᠭᠠᠬᠠᠢ》 ᠰᠢᠭ ᠠᠶᠤᠨ ᠴᠡᠴᠡᠷᠡᠭᠰᠡᠭᠡᠷ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠨ ᠡᠯᠡᠭᠡᠬᠦ ᠭᠡᠵᠦ ᠶᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠤᠢ? ᠠᠶᠤᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠠᠶᠤᠵᠤ᠂ ᠠᠶᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠠᠶᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠶᠢ ᠬᠡᠨ ᠴᠤ ᠬᠦᠰᠡᠯ ᠭᠦᠢ ᠶᠠᠬᠤᠪ᠂ ᠲᠡᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠬᠠᠷᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠲᠣᠭᠣᠷᠢᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠬᠤᠯᠠᠭᠠᠢ᠂ ᠳᠡᠭᠡᠷᠡᠮ᠂ ᠵᠣᠳᠣᠭᠠᠨ ᠨᠦᠳᠦᠭᠡᠨ᠂ ᠪᠤᠤ ᠰᠤᠮᠤ᠂ ᠬᠢᠲᠤᠭ᠎ᠠ᠂ ᠰᠢᠪᠦᠭᠡ᠂ ᠴᠢᠰᠤ ᠨᠥᠵᠢ᠂ ᠰᠣᠭᠲᠣᠭᠤ ᠰᠣᠯᠢᠶᠠᠲᠠᠢ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠦᠵᠡᠭᠳᠡᠵᠦ ᠰᠣᠨᠣᠰᠤᠭᠳᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠬᠦᠰᠡᠮᠵᠢᠯᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠢ᠂ ᠳᠠᠶᠢᠨ ᠳᠠᠵᠢᠨ᠂ ᠦᠬᠦᠯ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩ ᠭᠡᠵᠦ ᠰᠣᠨᠣᠰᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠳᠤ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠨᠢᠳᠦ ᠨᠢ ᠣᠷᠣᠢ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠭᠠᠷᠤᠨ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠮᠠᠭᠤ ᠲᠠᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠨᠢ ᠵᠣᠭᠰᠣᠴᠢᠬ᠎ᠠ᠂ ᠴᠢᠰᠤᠨ ᠤ ᠳᠠᠷᠤᠯᠲᠠ ᠶᠡᠬᠡ ᠲᠡᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠲᠠᠷᠢᠬᠢᠨ ᠳᠤ ᠴᠢᠰᠤ ᠬᠠᠷᠠᠪᠴᠢᠬᠤ ᠡᠨᠡᠦᠬᠡᠨ ᠳᠦ᠃ ᠬᠡᠳᠦ ᠬᠡᠳᠦᠨ ᠬᠣᠨᠣᠭ ᠢᠶᠠᠷ ᠨᠣᠶᠢᠷ ᠬᠤᠯᠵᠢᠵᠤ ᠤᠮᠳᠠᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠴᠤ ᠳᠤᠷ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠴᠢᠬᠠᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠴᠢᠨᠢ ᠨᠥᠭᠥᠭᠡ ᠯᠠ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠢ᠃ ᠠᠪᠤ᠂ ᠡᠵᠢ᠂ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ᠂ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠨᠥᠬᠥᠳ ᠦᠨ ᠬᠡᠨ ᠨᠢᠭᠡ ᠨᠢ ᠡᠳᠡᠭᠡᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠳᠦ ᠥᠷᠲᠥᠵᠦ ᠨᠢᠳᠦᠨ ᠦ ᠴᠢᠨᠢ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ ᠳᠣᠷᠣᠶᠢᠳᠠᠨ ᠬᠦᠨᠳᠦᠷᠡᠵᠦ ᠢᠳᠡᠵᠦ ᠤᠤᠭᠤᠬᠤ ᠪᠠᠨ ᠴᠤ ᠪᠣᠯᠢᠵᠤ ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠣᠭᠣᠯᠠᠢ ᠨᠢ ᠴᠤ ᠰᠤᠯᠠᠷᠠᠵᠤ ᠬᠠᠷᠠᠭᠰᠠᠭᠠᠷ ᠪᠠᠶᠢᠲᠠᠯ᠎ᠠ ᠮᠠᠭᠤᠳᠠᠵᠤ ᠤᠤ ᠶᠠᠭᠤ ᠦᠭᠡᠢ ᠨᠢᠳᠦ ᠠᠨᠢᠴᠢᠬᠦ ᠨᠢᠭᠤ ᠭᠡᠮᠡᠷ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠲᠦᠭᠰᠢᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠤᠤ ᠬᠡᠳᠦᠬᠡᠨ ᠬᠣᠷᠤᠮ ᠴᠤ ᠪᠣᠯᠦᠬᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠠᠮᠢᠳᠤ ᠪᠠᠶᠢᠯᠭᠠᠬᠤ ᠶᠢ ᠪᠣᠳᠣᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠦᠦ ᠶᠠᠮᠠᠷᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠪᠦᠬᠦᠨ ᠢᠶᠡᠨ ᠬᠢᠵᠦ ᠠᠮᠠ ᠶᠢ ᠨᠢ ᠠᠪᠤᠷᠠᠬᠤ ᠶᠢ ᠣᠷᠣᠯᠳᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠦᠦ᠃ ᠬᠡᠳᠦᠢ ᠪᠡᠷ ᠡᠳᠡᠭᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠲᠤᠰᠠᠴᠢ ᠡᠷᠭᠢᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠮᠡᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠪᠠᠴᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠮᠥᠴᠡ ᠳᠦ ᠢᠩᠭᠢᠭᠡᠳ ᠯᠠ ᠶᠠᠪᠤᠴᠢᠬ᠎ᠠ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠪᠣᠯᠪᠠ ᠤᠤ ᠭᠡᠳᠡᠭ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠶᠠᠬᠤ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠡᠵᠡᠮᠳᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ᠃ ᠦᠶ᠎ᠡ ᠦᠶ᠎ᠡ ᠡᠶᠢᠮᠦ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠳᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠨᠡᠷᠪᠡᠭᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠦᠮᠦᠨ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠤᠳᠠᠭᠠᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠤᠤ? ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠨᠢ ᠵᠢᠷᠭᠠᠯᠲᠠᠢ᠂ ᠴᠡᠩᠭᠡᠯᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠤᠤ? ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠬᠦᠰᠡᠯ ᠡᠷᠡᠮᠡᠯᠵᠡᠯ ᠨᠢ ᠣᠷᠭᠢᠯᠤᠭᠤᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠤᠤ? ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠪᠤᠭᠤᠷᠠᠯ ᠤᠳ ᠶᠠᠮᠠᠷ ᠰᠡᠳᠬᠢᠭᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤᠪ? ᠪᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠯᠴᠢᠷ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠶᠠᠮᠠᠷᠰᠢᠤ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠣᠯᠵᠤ ᠲᠥᠯᠥᠪᠰᠢᠬᠦ ᠪᠤᠢ? ᠲᠡᠳᠡᠨ ᠦ ᠤᠭᠤᠷᠠᠭ ᠲᠠᠷᠢᠬᠢᠨ ᠳᠤ ᠶᠠᠮᠠᠷ ᠮᠥᠷ ᠳᠠᠷᠤᠳᠠᠰᠤ ᠦᠯᠡᠳᠡᠵᠦ᠂ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠳᠦ ᠨᠢ ᠶᠠᠮᠠᠷ ᠠᠷᠢᠯᠤᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠳᠠᠷᠤᠮᠲᠠ ᠶᠢᠨ ᠭᠣᠯᠣᠮᠲᠠ ᠦᠯᠡᠳᠡᠳᠡᠭ ᠢ᠂ ᠪᠢᠳᠡ ᠪᠦᠬᠦᠨ᠂ ᠲᠡᠷᠡ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠰᠡᠳᠦᠵᠦ ᠪᠣᠳᠣᠵᠤ ᠲᠤᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠢᠯᠢ ᠦᠦ? ᠳᠠᠪᠠᠷᠠᠭᠰᠠᠭᠠᠷ ᠳᠠᠪᠠᠷᠠᠭᠰᠠᠭᠠᠷ᠂ ᠳᠠᠪᠠᠭ ᠤᠨ ᠥᠷᠭᠦᠭᠡᠨ ᠳᠦ ᠬᠦᠷᠪᠡᠴᠦ ᠳᠠᠪᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠭᠠᠷ᠂ ᠳᠠᠪᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠭᠠᠷ᠂ ᠳᠠᠯᠠᠢ ᠶᠢᠨ ᠢᠷᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠵᠢᠪᠡᠭᠦᠯᠦᠨ᠎ᠡ ᠭᠡᠳᠡᠭ ᠴᠢᠨᠢ ᠶᠠᠭᠤ ᠶᠢ ᠬᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠰᠠᠩ ᠪᠢᠯᠡ.... ᠪᠣᠳᠣᠭᠤᠰᠢᠲᠠᠢ ᠵᠦᠢᠯ᠃ ᠶᠠᠩᠵᠤ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠪᠦᠷ ᠡᠴᠦᠰ ᠰᠡᠭᠦᠯ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠢᠮᠠᠭᠲᠠ ᠭᠤᠨᠢᠭ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠠᠮᠰᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠬᠦᠷᠭᠡᠳᠡᠭ᠃ ᠭᠡᠨᠡᠨ ᠨᠢ ᠤᠷᠢᠳᠤ ᠪᠠᠨ ᠭᠡᠮᠰᠢᠯ ᠨᠢ ᠬᠣᠶᠢᠨ᠎ᠠ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠪᠣᠳᠣᠳᠠᠭ ᠪᠣᠯ ᠲᠡᠭᠡᠵᠦ ᠪᠣᠳᠣᠵᠤ ᠰᠡᠳᠡᠰᠦᠨ ᠢ ᠪᠡᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠥᠴᠥᠬᠡᠨ ᠲᠡᠳᠦᠢ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠳᠡᠭ ᠪᠣᠯ ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠪᠣᠷᠣᠭᠠᠨ ᠤ ᠬᠣᠶᠢᠨ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠤᠤ ᠭᠡᠵᠦ ᠴᠤᠪᠠ ᠨᠥᠮᠥᠷᠴᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤᠪ᠃ ᠴᠥᠭᠡᠨ ᠦᠭᠡᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠡᠨᠡ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠤᠬᠠᠵᠤ ᠤᠬᠠᠭᠠᠷᠠᠵᠤ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠮᠥᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠥᠲᠥᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠲᠥᠷᠥᠭᠦᠯᠬᠦ ᠵᠦᠢᠯ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠶᠠᠷᠢᠳᠠᠭ ᠰᠤᠷᠠᠳᠠᠭ ᠨᠣᠮᠣᠯᠳᠤᠭ ᠠᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠲᠡᠷᠡ ᠥᠭᠡᠳᠡ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠶᠠᠳᠠᠨ ᠲᠡᠮᠡᠦᠯᠳᠡᠭ᠃ ᠲᠡᠷᠡ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷ ᠲᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠢᠶᠡᠨ ᠥᠷᠲᠦᠴᠢᠳᠡᠭ᠃ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠢᠶᠡᠨ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠬᠤᠪᠢᠷᠳᠭ ᠢ ᠶᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠢᠯᠡ ᠳ᠋ᠡ᠃ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠥᠷᠢᠲᠦᠮᠡᠲᠦᠬᠡᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠥᠨᠥ ᠶᠢᠨ ᠬᠡᠯᠡᠯᠭᠡ ᠪᠡᠷ ᠷᠧᠰᠺ ᠲᠡᠢ ᠬᠦᠮᠦᠰ᠃ ᠲᠠᠨ ᠤ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠲᠥᠷᠥᠯ ᠰᠠᠳᠤᠨ ᠦᠷ᠎ᠡ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠴᠢᠨᠢ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠲᠠᠨ ᠤ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠵᠢᠩᠬᠢᠨᠢ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠭᠣᠯᠣᠮᠲᠠ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠤᠯ᠎ᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠦᠭᠡ᠃ ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠥᠰᠴᠢ ᠲᠣᠮᠣ ᠪᠣᠯᠤᠭᠠᠳ ᠭᠠᠷ ᠨᠢ ᠭᠠᠨᠵᠤᠭᠠᠨ ᠳᠤ ᠬᠥᠯ ᠨᠢ ᠳᠥᠷᠦᠭᠡᠨ ᠳᠦ ᠬᠦᠷ᠎ᠡ ᠳᠦ ᠢᠷᠡᠪᠡᠯ ᠬᠦᠰᠡᠯ ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠯ ᠮᠢᠨᠢ ᠪᠡᠶᠡᠯᠡᠵᠦ ᠬᠥᠯ ᠢ ᠮᠢᠨᠢ ᠬᠤᠴᠢᠬᠤ ᠪᠡᠷᠢ ᠲᠡᠢ ᠵᠤᠯᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠦᠨᠦᠷᠯᠡᠬᠦ ᠠᠴᠢᠲᠠᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠢᠶᠡᠷ ᠪᠠᠶᠠᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠪᠢᠯᠬᠠᠭᠤᠯᠵᠤ ᠰᠠᠭᠤᠨ᠎ᠠ ᠳ᠋ᠠ ᠭᠡᠵᠦ ᠶᠡᠬᠡ ᠶᠢ ᠰᠠᠨᠠᠵᠤ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠲᠥᠬᠦᠭᠡᠷᠡᠴᠢ ᠰᠠᠭᠤᠭᠰᠠᠨ ᠠᠪᠤ ᠡᠵᠢ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠨᠠᠷ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠳᠣᠬᠢᠶ᠎ᠠ ᠠᠪᠠᠪᠠᠯ ᠤᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠪᠤᠢ? ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠳᠣᠬᠢᠶ᠎ᠠ ᠲᠡᠳᠦᠢ ᠪᠢᠰᠢ ᠲᠡᠷᠡ ᠳᠠᠭᠤᠤ ᠴᠢᠨᠢ ᠡᠰᠡᠪᠡᠯ ᠥᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠣᠭᠠᠳ ᠢᠷᠡᠪᠡᠯ ᠶᠠᠨ᠎ᠠ? ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠭᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠦᠭᠡᠢ ᠣᠷᠢᠯᠠᠵᠤ ᠬᠠᠰᠬᠢᠷᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠵᠠᠩᠨᠠᠵᠤ᠂ ᠵᠠᠩᠳᠤᠷᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠠᠷᠢᠶᠠᠵᠤ ᠵᠦᠬᠡᠭᠰᠡᠨ᠂ ᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠢ ᠪᠠᠷᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠵᠠᠮ ᠳᠤ ᠨᠢ ᠲᠠᠭᠠᠷᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠢᠶᠡᠨ ᠰᠢᠳᠡᠵᠦ ᠴᠢᠯᠠᠭᠤᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠢᠰᠬᠦᠯᠵᠦ ᠬᠡᠮᠬᠡᠴᠢᠭᠰᠡᠨ᠂ ᠬᠢᠲᠤᠭ᠎ᠠ ᠵᠠᠭᠠᠵᠤᠤᠷ ᠤᠤ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠢ ᠪᠠᠷᠢᠵᠤ ᠠᠪᠤᠭᠠᠳ ᠠᠯᠠᠨ᠎ᠠ᠂ ᠬᠢᠳᠤᠨ᠎ᠠ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠨ᠎ᠠ᠂ ᠬᠥᠨᠥᠭᠡᠨ᠎ᠡ ᠭᠡᠳ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠵᠢᠯᠤᠭᠤ ᠦᠭᠡᠢ ᠳᠠᠭᠠᠷᠢᠭᠠᠳ ᠳᠠᠪᠰᠢᠯᠠᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠶᠠᠨ᠎ᠠ? ᠠᠷᠢᠬᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠤᠤ?᠂ ᠠᠷᠢᠬᠢ ᠠᠪᠴᠢᠷᠠ᠂ ᠪᠢ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠵᠢᠭᠠᠬᠠᠨ ᠤᠤᠭᠤᠶ᠎ᠠ ᠯᠠ ᠳ᠋ᠠ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ? ᠲᠠ ᠨᠠᠷ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ ᠪᠤᠢ?᠂ ᠠᠷᠢᠬᠢ ᠠᠪᠴᠢᠷᠠᠭᠠᠴᠢ᠂ ᠵᠢᠭᠠᠬᠠᠨ ᠤᠤᠭᠤᠶ᠎ᠠ ᠯᠠ ᠳ᠋ᠠ᠂ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ?.....᠃ ᠨᠢᠭᠡ ᠪᠢᠰᠢ ᠥᠴᠢᠨᠡᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠡᠶᠢᠮᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠠᠪᠲᠠᠭᠳᠠᠨ᠂ ᠠᠷᠢᠬᠢ ᠭᠤᠶᠤᠵᠤ ᠬᠠᠵᠠᠭᠤ ᠠᠶᠢᠯ᠂ ᠬᠥᠷᠰᠢ ᠶᠢᠨ ᠬᠢᠨ ᠢ ᠲᠠᠶᠢᠪᠤᠩ ᠪᠠᠶᠢᠯᠭᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ ᠬᠢᠨ ᠢ ᠴᠤ ᠠᠶᠤᠯᠭᠠᠨ ᠵᠠᠩᠨᠠᠵᠤ ᠬᠠᠷᠠᠭᠠᠨ ᠵᠦᠬᠡᠨ᠎ᠡ᠃ ᠵᠠᠷᠢᠮ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠨᠥᠭᠥᠭᠡ ᠬᠡᠦ᠂ ᠡᠰᠡᠪᠡᠯ ᠳᠡᠭᠦᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠬᠣᠨᠣᠭ ᠰᠤᠷᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠠᠯᠠᠭ᠎ᠠ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠬᠡᠰᠡᠭᠬᠡᠨ ᠵᠠᠭᠤᠷ᠎ᠠ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠲᠠᠶᠢᠪᠤᠰᠢᠷᠠᠵᠤ ᠬᠥᠭᠡᠷᠦᠬᠦᠢ ᠮᠢᠨᠢ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠠᠯᠠᠭ᠎ᠠ ᠪᠣᠯᠴᠢᠬᠠᠪᠠᠭ᠎ᠠ᠂ ᠮᠠᠰᠢᠨ ᠲᠡᠷᠭᠡᠨ ᠳᠦ ᠳᠠᠭᠠᠷᠢᠭᠤᠯᠴᠢᠬᠠᠪᠡᠢ᠂ ᠬᠦᠮᠦᠨ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠳᠤ ᠠᠯᠠᠭᠤᠯᠴᠢᠬᠠᠪᠡᠢ᠂ ᠬᠥᠯᠳᠡᠵᠦ ᠣᠰᠤᠭᠤᠵᠤ ᠦᠬᠦᠴᠢᠬᠡᠪ ᠦ ᠭᠡᠵᠦ ᠪᠦᠷ ᠴᠤ ᠬᠡᠴᠡᠭᠦᠦ ᠵᠣᠪᠠᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠮᠥᠨ ᠦᠦ? ᠮᠥᠨ ᠢᠶᠡᠷ ᠪᠠᠷᠠᠬᠤ ᠤᠤ᠃ ᠬᠡᠷᠪᠡ ᠲᠡᠷᠡ ᠬᠦ ᠲᠤᠰ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠠᠶᠢᠯ ᠭᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ᠂ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠠᠷᠢᠬᠢ ᠳᠠᠷᠠᠰᠤᠨ ᠳᠤ ᠳᠤᠷᠠᠲᠠᠢ ᠪᠣᠯᠴᠢᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠳ᠂ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠢ ᠳᠠᠪᠲᠠᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠠᠪᠠᠭᠠᠢ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠨᠢ ᠶᠠᠮᠠᠷ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠤᠢ? ᠬᠠᠭᠠᠯᠭᠠᠨ ᠤ ᠬᠣᠩᠬᠣ ᠳᠤᠤᠭᠠᠷᠤᠯ᠎ᠠ᠃ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶᠢᠨ ᠬᠢ ᠡᠴᠡ ᠰᠢᠷᠦᠭᠦᠨ ᠳᠤᠤᠭᠠᠷᠬᠤ ᠰᠢᠭ᠂ ᠨᠠᠶᠢᠮᠠ ᠶᠢᠰᠦᠨ ᠨᠠᠰᠤᠲᠠᠢ ᠥᠬᠢᠨ ᠠᠪᠤ ᠭᠡᠳ ᠬᠠᠭᠠᠯᠭ᠎ᠠ ᠷᠤ ᠭᠦᠶᠦᠵᠦ ᠣᠴᠢᠭᠰᠠᠨ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠵᠣᠭᠳᠤᠭᠰᠠᠨ ᠵᠣᠭᠰᠣᠵᠤ 《ᠶᠠᠬᠤᠪ》 ᠭᠡᠰᠡᠨ ᠰᠢᠭ ᠡᠵᠢ ᠪᠡᠨ ᠬᠠᠷᠠᠨ᠎ᠠ᠃ ᠲᠡᠷᠡ ᠥᠬᠢᠨ ᠤ ᠳᠡᠭᠦᠦ 6-7 ᠨᠠᠰᠤᠲᠠᠢ ᠬᠡᠦ ᠢᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠠᠶᠠᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠭᠣᠯᠠ ᠪᠠᠨ ᠣᠷᠬᠢᠨ ᠦᠰᠦᠷᠴᠢ ᠪᠣᠰᠤᠭᠠᠳ ᠮᠤᠬᠤᠷ ᠤᠨ ᠥᠷᠥᠭᠡᠨ ᠳᠦ ᠭᠦᠶᠦᠵᠦ ᠣᠴᠢᠭᠠᠳ ᠣᠷᠣᠨ ᠳᠣᠣᠭᠤᠷ ᠢᠶᠠᠨ ᠰᠢᠷᠭᠤᠭ᠎ᠠ ᠳᠤ ᠬᠡᠪᠲᠡᠴᠢᠬᠡᠪᠡᠯ ᠡᠵᠢ ᠨᠢ ᠶᠠᠬᠤ ᠪᠤᠢ? ᠭᠡᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠡᠰᠡᠭ ᠵᠠᠭᠤᠷ᠎ᠠ ᠲᠡᠭᠡᠨᠡᠭᠡᠯᠵᠡᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠥᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠣᠴᠢᠵᠤ ᠬᠠᠭᠠᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠠ᠃ ᠨᠢᠭᠡᠨ ᠲᠠᠨᠢᠳᠠᠭ ᠬᠦᠮᠦᠨ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠯᠲᠠ ᠭᠤᠶᠤᠭᠰᠠᠭᠠᠷ ᠣᠷᠣᠵᠤ ᠢᠷᠡᠪᠡ᠃ ᠰᠠᠨᠳᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠡᠷᠭᠢᠨ ᠢᠷᠡᠵᠦ ᠬᠣᠭᠣᠯᠠᠨ ᠤ ᠰᠢᠷᠡᠭᠡᠨ ᠦ ᠠᠷᠤ ᠳᠤ ᠰᠠᠭᠤᠵᠠᠭᠠᠪᠠ᠃ ᠡ ᠲᠠ ᠨᠠᠷ ᠴᠢᠨᠢ ᠬᠣᠭᠣᠯᠠ ᠪᠠᠨ ᠢᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠤᠤ? ᠪᠢ ᠬᠣᠩᠬᠣ ᠳᠠᠷᠤᠵᠤ ᠦᠷᠭᠦᠭᠡᠴᠢᠬᠡᠪᠡᠦ ᠳ᠋ᠡ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ ᠡᠵᠢ ᠨᠢ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠠᠪᠤ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠰᠣᠭᠲᠣᠭᠤ ᠣᠷᠣᠵᠤ ᠢᠷᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠣᠯᠪᠠ ᠤᠤ ᠭᠡᠵᠦ ᠰᠠᠨᠳᠤᠷᠤᠭᠠᠳ ᠭᠡᠪᠡᠯ ᠥᠬᠢᠨ ᠠᠪᠤ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠥᠮᠥᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠬᠣᠭᠣᠯᠠᠢ ᠪᠠᠷ ᠡᠵᠢ ᠪᠡᠨ ᠦᠭᠡᠢ ᠱ ᠳ᠋ᠡ ᠠᠪᠤ ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠬᠦ ᠭᠡᠰᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠨᠢ ᠠᠰᠬᠠᠷᠴᠢ ᠬᠣᠭᠣᠯᠠᠢ ᠨᠢ ᠵᠠᠩᠭᠢᠷᠠᠨ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ ᠠᠪᠤ ᠨᠢ ᠤᠭᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯ ᠬᠡᠳᠦᠨ ᠴᠤ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠤᠭᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠪᠤᠵᠤ ᠴᠢᠳᠠᠨ᠎ᠠ.᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠬᠥᠩᠭᠡᠨ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠠᠭᠠᠰᠢᠲᠠᠢ᠂ ᠴᠠᠶᠢᠯᠭᠠᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠬᠦᠮᠦᠰ ᠤᠷᠤᠭᠤ ᠲᠠᠲᠠᠵᠤ ᠠᠷᠢᠬᠢ ᠠᠪᠬᠠᠭᠤᠯᠵᠤ ᠠᠯᠪᠠᠳᠠᠵᠤ ᠰᠢᠬᠠᠵᠤ ᠤᠤᠭᠤᠯᠭᠠᠨ᠎ᠠ᠂ ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠨᠢᠭᠡ ᠡᠬᠢᠯᠡᠪᠡᠯ ᠳᠣᠯᠣᠭ᠎ᠠ ᠬᠣᠨᠣᠭ᠂ ᠠᠷᠪᠠ ᠬᠣᠨᠣᠭ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᠭᠡᠢ ᠡᠳᠦᠷ ᠰᠥᠨᠢ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢᠯᠡᠭᠦᠯᠦᠨ ᠤᠤᠭᠤᠨ᠎ᠠ᠃ ᠠᠭᠰᠤᠮ ᠴᠤ ᠵᠢᠭᠲᠡᠶᠢᠬᠡᠨ᠂ ᠣᠷᠣ ᠳᠡᠷ᠎ᠡ᠂ ᠠᠶᠠᠭ᠎ᠠ ᠱᠠᠭᠠᠵᠠᠩ᠂ ᠲᠠᠯᠪᠢᠭᠤᠷ᠂ ᠰᠢᠷᠡᠭᠡ ᠰᠠᠨᠳᠠᠯᠢ ᠤᠤ ᠯᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠢ ᠨᠢ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ ᠯᠠ ᠨᠢᠭᠡ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠭᠠᠳ ᠥᠭᠭᠦᠨ᠎ᠡ ᠳ᠋ᠡ᠃ ᠬᠠᠭᠠᠯᠭ᠎ᠠ ᠡᠭᠦᠳᠡᠨ ᠦ ᠪᠠᠷᠢᠭᠤᠯ᠂ ᠴᠣᠩᠬᠣᠨ ᠤ ᠰᠢᠯ᠂ ᠰᠢᠯᠢᠨ ᠰᠠᠪᠠ ᠰᠠᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ ᠲᠠᠭ᠂ ᠪᠥᠭᠯᠡᠭᠡ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠬᠠᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠴᠣᠭᠣᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠣᠩᠬᠣᠶᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠤᠨᠵᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠰᠠᠨᠵᠢᠭᠢᠨᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠨ᠎ᠠ᠃ ᠡᠶᠢᠮᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠲᠠᠶᠢᠪᠤᠩ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠤᠤ? ᠡᠨᠡ ᠠᠶᠢᠯ ᠤᠨ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨᠤᠭ ᠤᠳ ᠨᠢ ᠵᠠᠷᠢᠮ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠴᠤ ᠭᠡᠵᠦ ᠳ᠋ᠡ ᠪᠢ ᠴᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠬᠤ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠨ ᠨᠠᠰᠤᠯᠠᠯ᠎ᠠ ᠳ᠋ᠠ ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠲᠠᠷᠴᠢᠯᠠᠵᠤ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠴᠤ ᠭᠡᠵᠦ ᠳ᠋ᠡ ᠶᠠᠮᠠᠷ ᠨᠢᠭᠡᠨ ᠡᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠬᠦᠷ᠎ᠡ ᠳᠦ ᠬᠤᠷᠳᠤᠬᠠᠨ ᠰᠢᠭ ᠨᠢᠳᠦ ᠠᠨᠢᠴᠢᠬ᠎ᠠ ᠶᠤᠮᠰᠠᠨ᠂ ᠡᠨᠡ ᠨᠢᠭᠡ ᠭᠠᠭᠴᠠ ᠬᠣᠶᠠᠷ ᠠᠴᠢ ᠵᠢᠭᠡ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ᠂ ᠲᠡᠷᠡ ᠮᠠᠭᠤ ᠪᠡᠷᠢ ᠬᠡᠦᠬᠡᠨ ᠯᠠ ᠬᠡᠴᠡᠭᠦᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠳ᠋ᠠ᠂ ᠬᠡᠨ ᠡᠴᠡ ᠴᠤ ᠳᠤᠲᠠᠭᠤ ᠦᠭᠡᠢ᠂ ᠶᠠᠭᠤ ᠪᠠᠷ ᠴᠤ ᠭᠠᠴᠠᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠂ ᠡᠮᠦᠰᠴᠦ᠂ ᠡᠳ᠋ᠯᠡᠭᠦᠯᠵᠦ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠵᠤ ᠪᠣᠶᠢᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠡᠨᠡ ᠮᠠᠭᠤ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠤᠰᠤᠨ ᠳᠤ ᠢᠩᠭᠢᠲᠡᠯ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠣᠷᠣᠴᠢᠬ᠎ᠠ ᠭᠡᠵᠦ ᠳ᠋ᠡ᠃ ᠣᠳᠣ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠡᠯᠢᠭᠡ ᠬᠣᠳᠣᠭᠣᠳᠣ ᠮᠠᠭᠤ ᠭᠡᠰᠡᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠥᠩᠭᠡᠲᠡᠢ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠣᠭᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠥᠭᠡᠯᠵᠢᠳᠡᠭ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠯᠡ᠃ ᠬᠣᠶᠠᠷ᠂ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠥᠷᠥᠭᠡ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠲᠠᠢ᠂ ᠠᠶᠠᠲᠠᠶᠢᠬᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠲᠠᠢ᠂ ᠬᠡᠦ ᠥᠬᠢᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠲᠡᠢ᠂ ᠲᠣᠬᠢᠲᠠᠢ ᠲᠣᠮᠣᠭᠠᠲᠠᠢ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠠᠶᠢᠯ ᠪᠣᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᠷᠢᠨ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ᠃ ᠭᠡᠲᠡᠯ᠎ᠡ ᠥᠨᠳᠥᠷ ᠨᠠᠰᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠪᠤ ᠡᠵᠢ ᠶᠢ ᠪᠡᠨ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠢᠴᠢᠶᠡᠯ ᠢᠶᠡᠨ ᠤᠩᠰᠢᠵᠤ ᠳᠠᠪᠲᠠᠵᠤ ᠶᠠᠳᠠᠨ ᠰᠠᠭᠤᠭ᠎ᠠ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠢᠶᠡᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠬᠢ ᠨᠢ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠬᠡᠨᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠬᠠᠳᠠᠮ ᠤᠳ ᠢᠶᠠᠨ᠂ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠨᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠵᠣᠪᠠᠭᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠤᠨ ᠤᠴᠢᠷ ᠢ ᠲᠡᠷᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠦᠷ ᠵᠠᠭᠤᠷ᠎ᠠ ᠴᠤ ᠪᠣᠯᠪᠠ ᠪᠣᠳᠣᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠲᠡᠷᠡ ᠪᠡᠷ ᠪᠢ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ ᠶᠠᠬᠤ ᠭᠡᠵᠦ ᠲᠥᠷᠦᠪ ᠡ?᠂ ᠶᠠᠬᠤ ᠭᠡᠵᠦ ᠠᠮᠢᠳᠤ ᠶᠠᠪᠤᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠢᠯᠡ?᠂ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠡᠷᠡᠭᠦᠯ᠂ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠰᠠᠷᠠᠭᠤᠯ᠂ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ ᠬᠤᠨᠠᠷ᠂ ᠬᠣᠭᠣᠯᠠ ᠤᠮᠳᠠ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠰᠠᠭᠤᠴᠠ᠂ ᠡᠬᠡᠨᠡᠷ ᠬᠡᠦᠬᠡᠳ᠂ ᠮᠡᠳᠡᠯᠭᠡ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠡᠬᠡ ᠣᠷᠣᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ᠂ ᠠᠵᠢᠯ ᠠᠯᠪᠠ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠂ ᠪᠢ ᠡᠨᠡ ᠣᠷᠣᠨ ᠳᠤ ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ ᠳᠣᠭᠣᠭᠢ᠂ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠰᠢᠪᠰᠢᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠭᠡᠵᠦ ᠠᠮᠢᠳᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠤᠤ? ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠠᠴᠠ ᠠᠯᠢ ᠬᠡᠳᠦᠶᠢᠨ ᠦᠬᠦᠭᠡᠳ ᠥᠭᠭᠦᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠢᠰᠢ ᠦᠦ ᠨᠠᠮᠠᠢ ᠡᠨᠡ ᠵᠡᠷᠭᠡ ᠳᠦ ᠬᠦᠷᠭᠡᠭᠰᠡᠨ ᠠᠪᠤ ᠡᠵᠢ᠂ ᠬᠠᠳᠠᠮ ᠤᠳ᠂ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠠᠭᠤᠤ ᠨᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠵᠣᠪᠠᠭᠠᠵᠤ ᠬᠠᠩᠬᠤ ᠪᠣᠯᠤᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠪᠢᠯᠢᠦ? ᠪᠢ ᠡᠬᠡ ᠣᠷᠣᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠤᠤ ᠬᠢᠪᠡ᠂ ᠤᠤ ᠪᠦᠲᠦᠭᠡᠪᠡ᠂ ᠶᠠᠭᠤ ᠬᠢᠬᠦ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ ᠪᠢᠯᠡ᠂ ᠪᠢ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠲᠦᠭᠡᠭᠡᠳᠡᠭ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠰᠢᠦ᠂ ᠢᠩᠭᠢᠭᠡᠳ ᠯᠠ ᠶᠠᠪᠤᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠤᠤ? ᠪᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠢᠭ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ ᠣᠳᠣ ᠪᠢ ᠶᠠᠴᠢᠬᠠᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ ᠪᠤᠢ? ᠨᠢᠭᠡ ᠪᠣᠯ ᠡᠷᠭᠢᠵᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠢᠭ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠣᠯᠤᠶ᠎ᠠ ᠡᠰᠡᠪᠡᠯ ᠦᠬᠦᠭᠡᠳ ᠥᠭᠭᠦᠶ᠎ᠡ᠂ ᠦᠭᠡᠢ ᠡ ᠨᠥᠭᠥᠭᠡ ᠮᠠᠭᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠶᠠᠬᠤᠪ?᠂ ᠡᠨᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠬᠥᠭᠰᠢᠨ ᠶᠠᠬᠤᠪ᠂ ᠪᠢ ᠦᠬᠡᠴᠢᠬᠡᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠡᠨᠡ ᠬᠡᠳᠦ ᠳᠦ ᠲᠤᠰᠠ ᠪᠣᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠤᠤ?᠂ ᠡᠰᠡᠪᠡᠯ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠢᠭ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠣᠯᠵᠤ ᠡᠨᠡ ᠬᠡᠳᠦ ᠶᠢ ᠪᠡᠨ ᠠᠰᠠᠷᠠᠵᠤ ᠲᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠶᠠᠳᠠᠵᠤ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠢ ᠨᠢ ᠵᠣᠪᠠᠭᠠᠯ ᠦᠭᠡᠢ ᠮᠥᠷ ᠢᠶᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠪᠠᠶᠢᠴᠢᠬᠠᠪᠠᠯ ᠵᠦᠭᠡᠷ ᠦᠦ?᠂ ᠡᠨᠡ ᠮᠠᠭᠤ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠤᠰᠤᠨ ᠠᠴᠠ ᠪᠣᠯᠵᠤ ᠪᠢ ᠥᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠴᠤ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠵᠣᠪᠠᠭ᠎ᠠ ᠪᠢᠵᠡ ᠳ᠋ᠡ᠃ ᠪᠢ ᠣᠳᠣ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠢᠰᠢ᠂ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠰᠦᠭ᠂ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ᠂ ᠪᠣᠯᠤᠶ᠎ᠠ᠂ ᠪᠣᠯᠤᠶ᠎ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠤᠰᠤᠨ ᠠᠴᠠ ᠰᠠᠯᠠᠶ᠎ᠠ᠂ ᠡᠨᠡ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠲᠠᠲᠠᠨ ᠠᠪᠢᠶ᠎ᠠ᠂ ᠵᠢᠩᠬᠢᠨᠢ ᠲᠦᠭᠰᠢᠭᠦᠷᠢ ᠴᠢᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠤᠰᠤ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠤᠰᠤᠨ ᠠᠴᠠ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠰᠠᠯᠠᠶ᠎ᠠ ᠭᠡᠵᠦ ᠪᠣᠳᠣᠪᠠᠯ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠲᠠ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠪᠣᠳᠣᠭᠠᠷᠠᠢ᠃ ᠲᠠᠨ ᠳᠤ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠬᠦᠰᠡᠶ᠎ᠡ᠃ 

International standard coding
提示:
浏览器支持:若存在传统蒙古文显示错误或显示不全等问题,请采用IE浏览器(IE8.0及以上版本)
操作系统支持:Windows7、Windows8、中标蒙文Linux
Tips:
Browser support: If there is an error in the traditional Mongolian display or display failure and other problems, please use IE browser(IE8.0 browser and above)
Operating System Support: Windows7, Windows8, ZhongBiao Monglian Linux
奥云蒙古文输入法蒙古文桌面操作系统蒙古文办公软件(Windows版)蒙古文办公软件(Linux版)传统蒙古文编码转换系统(蒙科立编码转国家标准编码)
版权所有:内蒙古大学计算机学院,内蒙古自治区蒙古文信息处理重点实验室
Copyright © Computer College of Inner Mongolia University,Inner Mongolia Mongolian Information Processing Laboratory All Rights Reserved
email:csfeilong@imu.edu.cn

 

焦虑
 
蒙古民间医生和政府
获奖者,博士,个人资料J.Khairulla
 
任何动物灵魂的报警器报警报警人是不是哪里serdkhiilgen耳骨作为yanginuulsan无声的心脏,但不希望生活失去了威胁铜锣报警不沉默,灵魂,甚至动物,众说纷纭。每个生物都愿意过平安的生活。普氏原羚呼吸通过从远程猎人的轮廓kharagdmagts遥控器,平场,盘羊,鹿逐猎,狐狸,狼,鹿未急于运行,并通过党在周一谷掰开几个山丘,沟壑和几十里猎杀停止心脏,失去无聊。每个人都知道警报和恐怖新闻是一样的。尝试天上的天蓝色半透明的蓝色苍穹yaarlaa甚至黄金藏在太阳的daldran光线被吓得紧张,银月亮清晰baraadskhiin夜不归宿接近地平线深tsuvraa谁慌忙俯身向着黑暗激烈的合并,直到MARAL,khuilraa清真寺鸟瞰这似乎是一个神话,似乎是一天的一瞥,另一个是惊人的。说是怕有助于把生命,但什么是Saltikov Shyedriny“太聪明桃花鱼eleekh颤抖年龄”过的青春?好了,不希望任何人去害怕恐惧,害怕aikhgüidee,而是避免盗窃,抢劫,枪战nüdeen大家可以听到子弹,刀,手血块,似乎喝醉了,疯狂的欲望反叛清楚,战争,死亡,痛苦肩膀上的人的眼睛应该停在每个人心脏的顶部,高血压患者的血液就会停止。几天后,失眠和不适将会结束。这是最糟糕的麻烦。父亲,母亲,兄弟和朋友谁是不治之症影响你的眼睛一天天饮用严重贫困前,但不再吃什么声音是放松,但很快就在我们眼前没有恶化,anichikh眼睛似乎隐藏吓几分钟,还好活着不要以为你不会做任何你能做的事情,也不要试图挽救她的生命。即使疾病没有消失,现在是时候担心它是否会发生。人们可以在这么久的焦虑中生活吗?生活是幸福快乐的生活吗?活着的动力会不会开车?老人怎么样?幼儿如何成熟?他们留在大脑中的意义是什么,以及他们处于心中压力的印象?淹没在海底,沉浸在Dava池,沉没和下沉中是一件该死的事。各种各样的生活焦虑总是导致悲伤和悲伤。喜欢的工具面前忏悔包括但因此,如果人们感到迟发生的事情是什么,通常穿的最后雨后大衣小生命sedseniigee认为。很多人都知道这个想法,但如果这是一个担心并不重要。他对这种焦虑感到困扰。让他们焦虑是错误的。弱势群体是当前语言的人。如果你是你的亲戚,你的孩子会有一个真正的警报。怎么了,我的儿子是大和照顾变成脚踏板之际,我记得当时坐在byalkhuulj凭借丰富的感觉更快乐气味有益zulaigiin bertei覆盖我的脚坐在一个小tökhöörch父母,兄弟姐妹没有采取报警我的梦想将会实现多少什么?不仅是闹钟,还有声音或闹钟,会发生什么?尖叫和无意识叫喊自己,锁定并杀死会捕获到zaazuur zandarsan,大骂诅咒扔手中的约束,并把所有发现的方式来踢khemkhechsen刀出现,如果khyadna,销毁,杀说davshlaad方式joloogüi心中的?你有酒吗?喝一杯,为什么不和我的朋友一起喝酒?你为什么?,带来了酒精和诅咒,当我做了一个小喝,为什么不呢?......这些重复那么多次酒精不是一个,可向家人和视觉zagnajkhörshiinkhniig威胁到甚至懒得,tedniikhniig 。有时男孩或弟弟会失踪三天。为什么,我亲爱的用了一下有bolchikhvoo,车厢放松,dairuulchikhvii,人类将遭受死亡aluulchikhvii,冻死冻结更是难上加难。这是焦虑吗?请这样做。如果他是一个独立的孩子a