Алив юмыг хэтрүүлж болдоггүй юм Х.Зандраабайдийгийн тэмдэглэл

Алив юмыг хэтрүүлж болдоггүй юм

 Х.Зандраабайдийгийн тэмдэглэл

Олхонууд Гонгорын Хайдав 1927 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар. Тэрбээр насаараа урлагт тэр дундаа дуурийн урлагт зүтгэж яваа болохоор сэтгэл санаа нь өөдрөг, ухаан сэргэлэн, бие нь тэнхлүүн цовоо байдагт хүмүүс гайхдаггүй юм билээ. Хөдөлмөрийн баатар цол аваад сэтгэгдлээ ярина уу гэхэд  “Би чинь монголын урлагт илжиг шиг зүтгэсэн гэдгээ үнэлүүллээ“ гэж маш үнэн үг хэлсэн боловч зарим хүний дургүй хүргэж байсан билээ. Тэрбээр маш шударга зантай, буруу хазгай юм хараад хэнээс ч айхгүй шууд хэлдэг нь сэтгэлийн тэжээл болж биеийг нь амраадаг ч байж магадгүй. Би түүнтэй уулзаад “Та минь овоо л насалж байна даа. Өнгө жавхаа ч сайн байна. Энэ мэтийгээ та юутай холбоотой гэж боддог вэ дээ“ гэж асуув.

- Олон юм ярилтгүй, миний өвөг дээдсийн сүнс намайг түшиж тулж яваа юм. Түүн дээр ээжийн минь нэг сургаал байгаа. Тэр юу вэ гэвэл, ээж минь надад “Хүний амьдралд олон юм таарна, ууж идэхээс өгсүүлээд. Тийм болохоор миний хүү ямар ч юмыг хэтрүүлж болдоггүй юм шүү” гэж захисан юм. Лут үг байгаа биз. Говь нутгийн мэргэн ухаант бор авгай нарын үг мөндөө, чи мэднэ. Ээжийн минь хэлсэн үг миний амьдралын хөтөлбөр болсоор энэ хүрлээ.

- Та ээжийнхээ сургаалыг ер зөрчөөгүй юу?

- Залуу байхдаа, аав ээж, өвгөдийн сургаалыг зөрчөөгүй хэн л байгааж. Гэхдээ хэтрүүлэхгүй байх л гол нь юм билээ. Миний ээжийн үг бүх хүнд хамаатай шүү. Тэгэхдээ дагах эсэх нь тэр хүний хэрэг. Би бол зөрчихгүй.

- Та архи уугаагүй юу? Өөхтэй мах идээгүй юу? За бас…

- За бас гэнэ. Авгай эргүүлээгүй юү гэх нүү? Би архи ч уусан, өөхтэй мах ч идсэн, за ер нь хүний хийдгийг л хийсэн. Тэгэхдээ хэтрүүлээгүй. Архийг уулаа ч согтож муурч унатлаа уугаагүй, за ер нь тэгээд ууж идэх, унтаж хэвтэх, ажил хөдөлмөр алив нэгийг хэтрүүлж унаж тустлаа хийгээгүй. Ээжийнхээ хэлснээр ерөөсөө хэтрүүлээгүй.

- Таны ээж их насалсан гэсэн байх аа?

- Насалсаан, наян нэг хүрсэн, эв эрүүл, тэнхлүүн сайхан байсан. Бид насны нь ойг тэмдэглэе гэж бэлтгэж байсан. Тэгсэн чинь түүнээс болсон уу яасан зүв зүгээр байж байгаад л яваад өгсөн шүү. Миний ээж тийм нэг гүдэсхэн, айхтар ончийг нь олж хэлдэг үнэн үгтэй, их зоримог хүн байсан юм. За тэгээд яриад байвал манайхан их насалдаг, олон үеэрээ тийм байсан, сүнс сүлд нь үлдэгсдээ тэтгэн дэмжиж байдаг улс байсан юм. Би тэднийхээ сүнс сүлдэнд итгэж их залбирдаг. Тэд маань ч намайгаа алдаа эндэгдлээс зайлуулж түшиж тулж байдаг юм.  Манай өвгөд  дээдэст нэг зуун арван зургаан нас зооглосон лам хүн байсан. Би багадаа очиж золгодог байсан, адис рашаан хүртдэг байсан. Хэн мэдлээ, тэр хүн ч бидэнд нас буянаа хайрласан юм бил үү. Буянт настангууд үр хойчдоо заавал өгөөжтэй байдаг. Үр хойчос нь тэднийхээ жишээ туршлагаар явчихаар бас нас буяныг эдэлдэг ёстой байхаа. Наад зах нь хоол унднаас эхлээд л ажил хөдөлмөр хийхэд тэдний үлгэр жишээ байх ёстой. Настангуудын туршлагыг авч хэрэглэвэл тэр хэрэг болно. Голбол юм болохгүй.

- Та бол гадаадад сургууль төгссөн. Тэндэхийн ёс заншлаас суралцсан урлагийн сэхээтэн хүн болохоор наад захын хоол ундны нарийн дэг журамтай байхаа.

- За даа манайхан ч гадаадад сургууль хийлээ ч ирээд л Халхынхаа шороон дээр хөрвөөчихөөр юун ч нэг их европ дэглэм байхав дээ. Хотод байхад ч яахав, тийм юм байж л байдаг. Харин хөдөө гадаа урлагийн бригадаар хэдэн долоо хоног, бүр сараар явахад юун дэг журам бэ, хөдөөнийхэнтэйгээ нийлчихнэ шүү дээ. Энэ ч яахав, ер нь тэгээд амьдралын баримталсан дэглэмээрээ л явах юм даа. Манай монгол  ахуй, орчин өвөрмөц болохоор түүнээс гажаад хаа хүрэх вэ. Ер нь монгол заншлаас гажих хэрэггүй. Тэр чинь бурханаас монгол хүнд заяасан хишиг. Түүнээ залбираад л хүртээд байх хэрэгтэй. Би насан туршаа хонины уураг сүүл хөхөж байна. Холестрин өвчинтэй болчихно гээд насан туршийнхаа тэжээлийг болих уу.

- Та чинь тамирчин бил үү?

- Биеийн тамирын юм юманд оролцдог байлаа. Сүүлдээ ч биллиардаар голлох шив дээ. Спортын мастер цолтой шүү хө. Биеийн тамир ч зөв сайхан хийвэл хүнийг эрүүл мэнд болгодог юмаа. За тэгээд чамд гэж хэлэхэд, хүн зөв санаж зөв юм хийж явбал урт насалнаа. Би бол насаараа урлагт зүтгэлээ. Түүндээ даанч үнэнч явж ирлээ. Энэ маань олон түмэнд хүртээсэн буян юм байна. Тэд хариуд нь надад нас буян, хайр хүндэтгэл өглөө гэж би боддог. За тэгээд сүүлд нь хэлэхэд “ Ямар ч юмыг хэтрүүлж болдоггүй юм шүү “ гэсэн ээжийнхээ сургаалыг залуус хойч үеийнхэндээ захъчихая.

ᠠᠯᠢᠪ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠡᠲᠦᠷᠡᠭᠦᠯᠵᠦ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ 





ᠬ ∙ ᠵᠠᠩᠳᠤᠷᠭᠠᠪᠠᠶᠢᠳᠦᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠯ 



ᠣᠯᠠᠬᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠭᠣᠩᠭᠣᠷ ᠤᠨ ᠬᠠᠶᠢᠳᠠᠪ 1927 ᠣᠨ ᠳᠤ ᠳᠤᠮᠳᠠᠭᠤᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠳᠡᠯᠭᠡᠷᠬᠠᠩᠭᠠᠢ ᠰᠤᠮᠤᠨ ᠳᠤ ᠲᠦᠷᠦᠭᠰᠡᠨ᠃ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠵᠦᠵᠦᠭᠡᠴᠢᠨ᠂ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ᠃ ᠲᠡᠷᠡᠪᠡᠷ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠲᠡᠷᠡ ᠳᠤᠮᠳᠠ ᠪᠠᠨ ᠳᠠᠭᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠵᠢᠳᠬᠦᠵᠦ ᠶᠠᠪᠤᠭ᠎ᠠ ᠪᠣᠯᠬᠣᠷ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠥᠭᠡᠳᠡᠷᠡᠭ᠂ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠰᠡᠷᠭᠦᠯᠡᠩ᠂ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠨᠢ ᠲᠡᠩᠬᠡᠯᠡᠭᠦᠨ ᠴᠣᠪᠣᠭᠣ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠲᠤ ᠬᠦᠮᠦᠰ ᠭᠠᠶᠢᠬᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ ᠪᠢᠯᠡ᠃ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠴᠣᠯᠠ ᠠᠪᠤᠭᠠᠳ ᠰᠡᠳᠬᠢᠭᠳᠡᠯ ᠢᠶᠡᠨ ᠶᠠᠷᠢᠨ᠎ᠠ ᠤᠤ ᠭᠡᠬᠦ ᠳᠦ 《ᠪᠢ ᠴᠢᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠡᠯᠵᠢᠭᠡ ᠰᠢᠭ ᠵᠢᠳᠬᠦᠭᠰᠡᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠢᠶᠡᠨ ᠦᠨᠡᠯᠡᠭᠦᠯᠦᠯ᠎ᠡ《 ᠭᠡᠵᠦ ᠮᠠᠰᠢ ᠦᠨᠡᠨ ᠦᠭᠡ ᠬᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠵᠠᠷᠢᠮ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠳᠤᠷ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠬᠦᠷᠭᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠢᠯᠡ᠃ ᠲᠡᠷᠡᠪᠡᠷ ᠮᠠᠰᠢ ᠱᠤᠳᠤᠷᠭ᠎ᠠ ᠵᠠᠩ ᠲᠠᠢ᠂ ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠬᠠᠵᠠᠭᠠᠢ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠬᠠᠷᠠᠭᠠᠳ ᠬᠡᠨ ᠡᠴᠡ ᠴᠤ ᠠᠶᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠰᠢᠭᠤᠳ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠦᠨ ᠲᠡᠵᠢᠭᠡᠯ ᠪᠣᠯᠵᠤ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶᠢ ᠨᠢ ᠠᠮᠠᠷᠠᠭᠠᠳᠠᠭ ᠴᠤ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠮᠠᠭᠠᠳ ᠦᠭᠡᠢ᠃ ᠪᠢ ᠲᠡᠭᠦᠨ ᠲᠡᠢ ᠠᠭᠤᠯᠵᠠᠭᠠᠳ 《ᠲᠠ ᠮᠢᠨᠢ ᠣᠪᠣᠭ᠎ᠠ ᠯᠠ ᠨᠠᠰᠤᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠳ᠋ᠠ᠃ ᠥᠩᠭᠡ ᠵᠢᠪᠬᠤᠭ᠎ᠠ ᠴᠤ ᠰᠠᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠮᠡᠲᠡᠶᠢᠭᠡ ᠲᠠ ᠶᠠᠭᠤᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠪᠣᠳᠣᠳᠠᠭ ᠪᠤᠢ ᠳ᠋ᠡ《 ᠭᠡᠵᠦ ᠠᠰᠠᠭᠤᠪᠠ᠃ 

- ᠣᠯᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠶᠠᠷᠢᠯᠲᠠ ᠦᠭᠡᠢ᠂ ᠮᠢᠨᠦ ᠡᠪᠦᠭᠡ ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠦᠨ ᠰᠦᠨᠡᠰᠦ ᠨᠠᠮᠠᠢ ᠲᠦᠰᠢᠵᠦ ᠲᠤᠯᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ᠃ ᠲᠡᠭᠦᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠡᠵᠢ ᠶᠢᠨ ᠮᠢᠨᠢ ᠨᠢᠭᠡ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ᠃ ᠲᠡᠷᠡ ᠤᠤ ᠪᠤᠢ ᠭᠡᠪᠡᠯ᠂ ᠡᠵᠢ ᠮᠢᠨᠢ ᠨᠠᠳᠠ ᠳᠤ 《ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠣᠯᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠲᠠᠭᠠᠷᠠᠨ᠎ᠠ᠂ ᠤᠤᠭᠤᠵᠤ ᠢᠳᠡᠬᠦ ᠡᠴᠡ ᠥᠭᠰᠥᠭᠦᠯᠦᠭᠡᠳ᠃ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠪᠣᠯᠬᠣᠷ ᠮᠢᠨᠦ ᠬᠦᠦ ᠶᠠᠮᠠᠷ ᠴᠤ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠡᠲᠦᠷᠡᠭᠦᠯᠵᠦ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ》 ᠭᠡᠵᠦ ᠵᠠᠬᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠯᠤᠲᠤ ᠦᠭᠡ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠢᠵᠡ᠃ ᠭᠣᠪᠢ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠮᠡᠷᠭᠡᠨ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠪᠣᠷᠣ ᠠᠪᠤᠭᠠᠢ ᠨᠠᠷ ᠤᠨ ᠦᠭᠡ ᠮᠥᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ᠂ ᠴᠢ ᠮᠡᠳᠡᠨ᠎ᠡ᠃ ᠡᠵᠢ ᠶᠢᠨ ᠮᠢᠨᠢ ᠬᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠦᠭᠡ ᠮᠢᠨᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠬᠥᠲᠥᠯᠪᠦᠷᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠭᠠᠷ ᠡᠨᠡ ᠬᠦᠷᠡᠯ ᠢᠶᠡᠨ᠃ 

- ᠲᠠ ᠡᠵᠢ ᠶᠢᠨ ᠢᠶᠡᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠢ ᠶᠡᠷᠦ ᠵᠥᠷᠢᠴᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠤᠤ? 

- ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ᠂ ᠠᠪᠤ ᠡᠵᠢ᠂ ᠡᠪᠦᠭᠡᠳ ᠦᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠬᠡᠨ ᠯᠠ ᠪᠠᠶᠢᠭᠠᠵᠤ᠃ ᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠬᠡᠲᠦᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠯᠠ ᠭᠣᠣᠯ ᠨᠢ ᠶᠤᠮ ᠪᠢᠯᠡ᠃ ᠮᠢᠨᠦ ᠡᠵᠢ ᠶᠢᠨ ᠦᠭᠡ ᠪᠦᠬᠦ ᠬᠦᠨᠳᠦ ᠬᠠᠮᠢᠶ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠰᠢᠦ᠃ ᠲᠡᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠳᠠᠭᠠᠬᠤ ᠡᠰᠡᠬᠦ ᠨᠢ ᠲᠡᠷᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠬᠡᠷᠡᠭ᠃ ᠪᠢ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ᠃ 

- ᠲᠠ ᠠᠷᠢᠬᠢ ᠤᠤᠭᠤᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠤᠤ? ᠥᠭᠡᠭᠦᠲᠡᠢ ᠮᠢᠬ᠎ᠠ ᠢᠳᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠤᠤ? ᠵᠠ ᠪᠠᠰᠠ… 

- ᠵᠠ ᠪᠠᠰᠠ ᠭᠡᠨ᠎ᠡ᠃ ᠠᠪᠠᠭᠠᠢ ᠡᠷᠭᠢᠭᠦᠯᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠦᠦ ᠭᠡᠬᠦ ᠨᠦᠭᠦ? ᠪᠢ ᠠᠷᠢᠬᠢ ᠴᠤ ᠤᠤᠭᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠥᠭᠡᠭᠦᠲᠡᠢ ᠮᠢᠬ᠎ᠠ ᠴᠤ ᠢᠳᠡᠭᠰᠡᠨ᠂ ᠵᠠ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠬᠢᠳᠡᠭ ᠢ ᠯᠠ ᠬᠢᠭᠰᠡᠨ᠃ ᠲᠡᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠬᠡᠲᠦᠷᠡᠭᠦᠯᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ᠃ ᠠᠷᠢᠬᠢ ᠶᠢ ᠤᠤᠭᠤᠯ᠎ᠠ ᠴᠤ ᠰᠣᠭᠲᠣᠵᠤ ᠮᠠᠭᠤᠷᠴᠢ ᠤᠨᠠᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠤᠤᠭᠤᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ᠂ ᠵᠠ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠤᠤᠭᠤᠵᠤ ᠢᠳᠡᠬᠦ᠂ ᠤᠨᠲᠠᠵᠤ ᠬᠡᠪᠲᠡᠬᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠠᠯᠢᠪ ᠨᠢᠭᠡ ᠶᠢ ᠬᠡᠲᠦᠷᠡᠭᠦᠯᠵᠦ ᠤᠨᠠᠵᠤ ᠲᠤᠰᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠬᠢᠭᠡ ᠦᠭᠡᠢ᠃ ᠡᠵᠢ ᠶᠢᠨ ᠢᠶᠡᠨ ᠬᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠷ ᠶᠥᠷ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ ᠬᠡᠲᠦᠷᠡᠭᠦᠯᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ᠃ 

- ᠲᠠᠨ ᠤ ᠡᠵᠢ ᠶᠡᠬᠡ ᠨᠠᠰᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠭᠡᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠠ? 

- ᠨᠠᠰᠤᠯᠠᠰᠠᠨ᠂ ᠨᠠᠶᠠᠨ ᠨᠢᠭᠡ ᠬᠦᠷᠦᠭᠰᠡᠨ᠂ ᠡᠪ ᠡᠷᠡᠭᠦᠯ᠂ ᠲᠡᠩᠬᠡᠯᠡᠭᠦᠨ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠪᠢᠳᠡ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠨᠢ ᠣᠢ ᠶᠢ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠶ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠪᠡᠯᠡᠳᠬᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠲᠡᠭᠡᠭᠰᠡᠨ ᠴᠢᠨᠢ ᠲᠡᠭᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤᠤ ᠶᠠᠰᠤᠨ ᠵᠦᠪ ᠵᠦᠭᠡᠷ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠳ ᠯᠠ ᠶᠠᠪᠤᠭᠠᠳ ᠥᠭᠭᠦᠭᠰᠡᠨ ᠰᠢᠦ᠃ ᠮᠢᠨᠤ ᠡᠵᠢ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠨᠢᠭᠡ ᠭᠦᠳᠦᠰᠬᠡᠨ᠂ ᠠᠶᠢᠬᠤᠪᠲᠤᠷ ᠣᠨᠴᠢ ᠶᠢ ᠨᠢ ᠣᠯᠵᠤ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠦᠨᠡᠨ ᠦᠭᠡ ᠲᠡᠢ᠂ ᠶᠡᠬᠡ ᠵᠣᠷᠢᠮᠠᠭ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠵᠠ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠶᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠳᠤ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠮᠠᠨᠠᠶᠢᠬᠢᠨ ᠶᠡᠬᠡ ᠨᠠᠰᠤᠯᠠᠳᠠᠭ᠂ ᠣᠯᠠᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠰᠦᠨᠡᠰᠦ ᠰᠦᠯᠳᠡ ᠨᠢ ᠦᠯᠡᠳᠡᠭᠰᠡᠳ ᠢᠶᠡᠨ ᠲᠡᠳᠬᠦᠨ ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠤᠯᠤᠰ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠪᠢ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ ᠪᠡᠨ ᠰᠦᠨᠡᠰᠦ ᠰᠦᠯᠳᠡᠩ ᠳᠦ ᠢᠲᠡᠭᠡᠵᠦ ᠶᠡᠬᠡ ᠵᠠᠯᠪᠠᠷᠢᠳᠠᠭ᠃ ᠲᠡᠳᠡ ᠮᠠᠨᠢ ᠴᠤ ᠨᠠᠮᠠᠢ ᠪᠠᠨ ᠠᠯᠳᠠᠭ᠎ᠠ ᠡᠨᠳᠡᠭᠳᠡᠯ ᠡᠴᠡ ᠵᠠᠶᠢᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠲᠦᠰᠢᠵᠦ ᠲᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ᠃ ᠮᠠᠨ ᠤ ᠡᠪᠦᠭᠡᠳ ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠲᠦ ᠨᠢᠭᠡ ᠵᠠᠭᠤᠨ ᠠᠷᠪᠠᠨ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠨᠠᠰᠤ ᠵᠣᠭᠣᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠯᠠᠮ᠎ᠠ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠪᠢ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠣᠴᠢᠵᠤ ᠵᠣᠯᠭᠠᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠠᠳᠢᠰ ᠷᠠᠰᠢᠶᠠᠨ ᠬᠦᠷᠢᠲᠦᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠬᠡᠨ ᠮᠡᠳᠡᠯ᠎ᠡ᠂ ᠲᠡᠷᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠴᠤ ᠪᠢᠳᠡᠨ ᠳᠦ ᠨᠠᠰᠤ ᠪᠤᠶᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠬᠠᠶᠢᠷᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠪᠢᠯᠢ ᠦᠦ᠃ ᠪᠤᠶᠠᠨᠲᠤ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨᠤᠭ ᠤᠳ ᠦᠷ᠎ᠡ ᠬᠣᠶᠢᠴᠢ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠵᠠᠪᠠᠯ ᠥᠭᠭᠦᠭᠡᠴᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠦᠷ᠎ᠡ ᠬᠣᠶᠢᠴᠢᠰ ᠨᠢ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ ᠪᠡᠨ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠶᠠᠪᠤᠴᠢᠬᠠᠷ᠎ᠠ ᠪᠠᠰᠠ ᠨᠠᠰᠤ ᠪᠤᠶᠠᠨ ᠢ ᠡᠳ᠋ᠯᠡᠳᠡᠭ ᠶᠣᠰᠣ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠨ᠃ ᠨᠠᠭᠠᠳᠤ ᠵᠠᠬ᠎ᠠ ᠨᠢ ᠬᠣᠭᠣᠯᠠ ᠤᠮᠳᠠᠨ ᠠᠴᠠ ᠡᠬᠢᠯᠡᠭᠡᠳ ᠯᠠ ᠠᠵᠢᠯ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠬᠢᠬᠦ ᠳᠦ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ᠃ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨᠤᠭ ᠤᠳ ᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠠᠪᠴᠤ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠪᠡᠯ ᠲᠡᠷᠡ ᠬᠡᠷᠡᠭ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠭᠣᠯᠣᠪᠠᠯ ᠶᠤᠮ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠃ 
- ᠲᠠ ᠪᠣᠯ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠳᠤ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠲᠡᠭᠦᠰᠦᠭᠰᠡᠨ᠃ ᠲᠡᠨᠳᠡᠬᠢ ᠶᠢᠨ ᠶᠣᠰᠣ ᠵᠠᠩᠰᠢᠯ ᠠᠴᠠ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠤᠨ ᠰᠡᠬᠡᠭᠡᠲᠡᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠣᠯᠬᠣᠷ ᠨᠠᠭᠠᠳᠤ ᠵᠠᠬ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠬᠣᠭᠣᠯᠠ ᠤᠮᠳᠠᠨ ᠤ ᠨᠠᠷᠢᠨ ᠳᠢᠭ ᠵᠢᠷᠤᠮ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠨ᠃ 
- ᠵᠠ ᠳ᠋ᠠ ᠮᠠᠨ ᠤ ᠬᠢᠨ ᠴᠤ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠳᠤ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠢᠯ᠎ᠡ ᠴᠤ ᠢᠷᠡᠭᠡᠳ ᠯᠠ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠢᠶᠠᠨ ᠰᠢᠷᠤᠶᠢᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠬᠥᠷᠪᠡᠭᠡᠴᠢᠬᠡᠷ᠎ᠡ ᠶᠠᠭᠤᠨ ᠴᠤ ᠨᠢᠭᠡ ᠶᠡᠬᠡ ᠧᠦ᠋ᠷᠣᠫᠠ ᠳᠢᠭᠯᠢᠮ ᠪᠠᠶᠢᠬᠤᠪ ᠳ᠋ᠡ᠃ ᠬᠣᠲᠠᠳ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠳᠤ ᠴᠤ ᠶᠠᠬᠤᠪ᠂ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠯᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠬᠠᠷᠢᠨ ᠬᠥᠳᠡᠭᠡ ᠭᠠᠳᠠᠭ᠎ᠠ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠤᠨ ᠪᠠᠷᠢᠭᠠᠳᠠ ᠪᠠᠷ ᠬᠡᠳᠦᠨ ᠳᠣᠯᠣᠭ᠎ᠠ ᠬᠣᠨᠣᠭ᠂ ᠪᠦᠷᠢ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠳᠤ ᠶᠠᠭᠤᠨ ᠳᠢᠭ ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠤᠢ᠂ ᠬᠥᠳᠡᠭᠡᠨ ᠦ ᠬᠢᠨ ᠲᠡᠢ ᠪᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᠴᠢᠬᠡᠨ᠎ᠡ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ᠃ ᠡᠨᠡ ᠴᠤ ᠶᠠᠬᠤᠪ᠂ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠳᠢᠭᠯᠢᠮ ᠢᠶᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠯᠠ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠶᠤᠮ ᠳ᠋ᠠ᠃ ᠮᠠᠨ ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠠᠬᠤᠢ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠥᠪᠡᠷᠮᠢᠴᠡ ᠪᠣᠯᠬᠣᠷ ᠲᠡᠭᠦᠨ ᠡᠴᠡ ᠭᠠᠵᠢᠶ᠎ᠠ ᠳᠤ ᠬᠠᠮᠢᠭ᠎ᠠ ᠬᠦᠷᠬᠦ ᠪᠤᠢ᠃ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠵᠠᠩᠰᠢᠯ ᠠᠴᠠ ᠭᠠᠵᠢᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠭᠡᠢ᠃ ᠲᠡᠷᠡ ᠴᠢᠨᠢ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠠᠴᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠦᠨᠳᠦ ᠵᠠᠶᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠡᠰᠢᠭ᠃ ᠲᠡᠭᠦᠨ ᠢᠶᠡᠨ ᠵᠠᠯᠪᠠᠷᠢᠭᠠᠳ ᠯᠠ ᠬᠦᠷᠢᠲᠦᠭᠡᠳ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ᠃ ᠪᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠪᠠᠨ ᠬᠣᠨᠢᠨ ᠤ ᠤᠭᠤᠷᠠᠭ ᠰᠡᠭᠦᠯ ᠬᠥᠬᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠾᠣᠯᠧᠰᠲᠷᠢᠨ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠴᠢᠬᠠᠨ᠎ᠠ ᠭᠡᠳ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠶᠢᠨ ᠢᠶᠠᠨ ᠲᠡᠵᠢᠭᠡᠯ ᠢ ᠪᠣᠯᠢᠬᠤ ᠤᠤ᠃ 
- ᠲᠠ ᠴᠢᠨᠢ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠨ ᠪᠢᠯᠢ ᠦᠦ? 
- ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ ᠤᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠶᠠᠭᠤᠮᠠᠨ ᠳᠤ ᠣᠷᠣᠯᠴᠠᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠯ᠎ᠠ᠃ ᠰᠡᠭᠦᠯ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠴᠤ ᠪᠢᠯᠯᠢᠶᠠᠷᠳ᠋ ᠍ ᠢᠶᠠᠷ ᠭᠣᠣᠯᠯᠠᠬᠤ ᠰᠢᠪ ᠳ᠋ᠡ᠃ ᠰᠫᠣᠷᠲ ᠤᠨ ᠮᠠᠰᠲ᠋ᠸᠷ ᠴᠣᠯᠠ ᠲᠠᠢ ᠰᠢᠦ ᠬᠥ᠃ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ ᠴᠤ ᠵᠥᠪ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠬᠢᠪᠡᠯ ᠬᠦᠮᠦᠨ ᠢ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠪᠣᠯᠭᠠᠳᠠᠭ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠪᠠᠨ᠃ ᠵᠠ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠴᠢᠮ᠎ᠠ ᠳᠤ ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠬᠦ ᠳᠦ᠂ ᠬᠦᠮᠦᠨ ᠵᠥᠪ ᠰᠠᠨᠠᠵᠤ ᠵᠥᠪ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠬᠢᠵᠦ ᠶᠠᠪᠤᠪᠠᠯ ᠤᠷᠲᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠨ ᠢᠶᠠᠨ᠃ ᠪᠢ ᠪᠣᠯ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠵᠢᠳᠬᠦᠯ᠎ᠡ᠃ ᠲᠡᠭᠦᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠳᠠᠩᠴᠢ ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠶᠠᠪᠤᠵᠤ ᠢᠷᠡᠯ᠎ᠡ᠃ ᠡᠨᠡ ᠮᠠᠨᠢ ᠣᠯᠠᠨ ᠲᠦᠮᠡᠨ ᠳᠦ ᠬᠦᠷᠲᠡᠭᠡᠭᠰᠡᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠶᠤᠮ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠲᠡᠳᠡ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠳᠤ ᠨᠢ ᠨᠠᠳᠠ ᠳᠤ ᠨᠠᠰᠤ ᠪᠤᠶᠠᠨ᠂ ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠬᠦᠨᠳᠦᠳᠬᠡᠯ ᠥᠭᠭᠦᠯ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠪᠢ ᠪᠣᠳᠣᠳᠠᠭ᠃ ᠵᠠ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠰᠡᠭᠦᠯ ᠳᠦ ᠨᠢ ᠬᠡᠯᠡᠬᠦ ᠳᠦ 《 ᠶᠠᠮᠠᠷ ᠴᠤ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠡᠲᠦᠷᠡᠭᠦᠯᠵᠦ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ 《 ᠭᠡᠰᠡᠨ ᠡᠵᠢ ᠶᠢᠨ ᠢᠶᠡᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠢ ᠵᠠᠯᠠᠭᠤᠰ ᠬᠣᠶᠢᠴᠢ ᠦᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠬᠢᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠵᠠᠬᠢᠴᠠᠬᠤᠶ᠎ᠠ᠃ 

事情不容忽视
 
 
H.Zandraaa的注释
 
Olkhon Gonorin Haydavav于1927年出生于Dundgobi省的Delgerkhangai。人民的演员和劳动英雄。他对艺术生活,特别是歌剧中的生活并不感到惊讶,所以他的心情乐观,聪明,而且他的身体充满了好奇心。告诉她女主角的头衔并说“我很荣幸我是蒙古艺术中的驴子”,但有些人不喜欢它。他是如此诚实和内疚,他不再害怕,它可能是健康和快乐的源泉。我遇到他并说:“你是我的晚年。颜色很好。你觉得这样怎么样?“
 - 没有什么可说的,我的祖先的精神是坚持我的。我妈妈有一个教诲。她说的话,我母亲告诉我,“在男人的生活中,有许多东西可以吃喝。这就是我的儿子不能做任何事情的原因。“有一个词。用戈壁的智慧兔子的话说,你知道。我母亲的谈话是我生命中的一个节目。
“你有没有打破你母亲的教诲?”
 - 就像一个年轻人一样,不违反父母或祖先的教诲。但事实并非如此。我母亲的话是适合每个人的。但事实就是这样。我不打破。
 - 你不喝酒吗?还没吃过脂肪?好吧......
“嗯,也是。”难道你不觉得那个女人没有回头吗?我吃了一些伏特加或者脂肪,我为一个男人做了些什么。但还没结束。喝酒不醉,不喝酒,然后不吃,睡,工作,甚至溶解。他的母亲没有过头。
“你妈妈说她还活着?”

“嗯,这是八十一,它很健康,非常好。”我们正准备庆祝周年纪念日。嗯,他很好,他离开了。我的母亲是一个非常勇敢的人,有着真实的话语和很多真理。好吧,如果我们谈论它,我们的生活是伟大的,我们过去有很多,我们的精神支持我们的幸存者。我为他们的灵魂祈祷很多。他们也在推动错误。有一位一百一十六岁的喇嘛。我年轻,有很多祝福。谁知道,他甚至给我们他的年龄?老人的慷慨总是有益的。育种者必须享受他们的榜样经历并拥有美好的生活。至少他们应该是从食物到烹饪的榜样。如果你学习老年人的经验会很有用。没关系。 - 你毕业于国外。作为世界艺术大师,您拥有最好的饮食规则。 - 好吧,即使我们的外国人来到国外学习,他们也只会被转变为喀尔喀的土地。嗯,在这个城市,这就是它的全部。但是在艺术大队外的乡村,一天中有多少个星期和几个月,规则和规定要与乡村相结合。嗯,当然,这将是一个改变生活的政权。我们的环境在蒙古是独一无二的,它来自哪里?一般来说,不要走出蒙古风俗。他是上帝赐予蒙古人的祝福。你需要祈祷。我正在哺乳一整年的绵羊蛋白质。因为你有胆固醇,摆脱你的终身营养。 - 你是运动员吗? - 涉及体育教育。事实上,台球是主要的。体育大师队伍健美运动是让人们更健康的好方法。好吧,那么,当你这么说时,如果一个人记得做正确的事,他就会活得很久。我热爱生活。他一直非常忠诚于他。这是对公众的祝福。我认为他们给了我一种恩典和爱的生活作为回报。那么,让我们对年轻一代说,他们的母亲教导说“不能做任何事情”。