Хүнд 100 наслах боломж бий ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Баасанжав

ХҮНД 100 НАСЛАХ БОЛОМЖ БИЙ

 

 ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Баасанжав

            Эрүүл явж урт наслахын хүсэл мөрөөдөл нь хүн төрөлхтний түүхэн мөрөөдөл бизээ. Орчин үеийн шинжлэх ухаан хүний амьдрах хугацааны дээд боломжийг 140 нас хүрнэ гэж үздэг. Зарим газар оронд ийм настай хүмүүс амьдарч байсан тухай мэдээлэл бий. Хүмүүс биологийн энэ боломжоо бүрэн ашиглах нөхцөл бололцоо хүн бүрт харилцан адилгүй байдагтай уялдаж наслалт харилцан адилгүй байдаг. Урт наслах нөхцөл маш олон талтай. Үүнд зуурдын олон шалтгаанаас <<өвчин осол, гэмтэл, дайн дажны аллага гэх мэт>> зайлсхийх нь тэр бүр хувь хүнээс хамаарахгүй ч наслалтанд нөлөөлдөг. Гэвч хувь хүн өөрийн эрүүл мэндэд ухамсартайгаар хандаж чадвал наслах насаа уртасгаж болох өргөн боломж байгааг орчин үеийн анагаах ухаанд тогтоогоод байна. Төр нийгмийн зүгээс элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь хүн амын урт наслах нөхцөлийг дээшлүүлдэг. Орчин үед хөгжилтэй орнуудын хүн амын нас баралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйлийн дотор насжилттай холбогдон аажмаар дамждаг халдварт бус архаг өвчнүүд тухайлбал: зүрх судасны өвчин, зүрхний дутагдалд хүргэдэг өвчнүүд, тархины харвалт судас өөхжин хатуурах, цусны даралт ихсэх, хорт хавдар гэх мэт насжилтыг хязгаарлаж байгаа гол өвчнүүд гэж хүлээн зөвшөөрөгдөх боллоо. Хүн амын дундаж наслалт өндөртэй дэлхийн арван оронд /Япон 79, Гонконг, Исланд, Швед, Швейцар тус бүр 78, Австрали, Ипани, Грек, Итали, Нидерланд тус бүр 77 нас зэрэг орнууд орж байлаа./ Дундаж нас гэдэг нь олон хүчин зүйлээс хамаардаг үзүүлэлт юм. Тухайлбал: Хүүхэд цөөн бол ихэсдэг гэх мэт. Эдгээрээс үзвэл амьдралын төвшин өндөр, нийгмийн хямралгүй, хөгжилтэй орнуудад урт наслах боломж ихэсдэг нь харагдаж байна. Тухайн амьдарч байгаа орны хөгжлийн төвшинтэй уялдан, наслалт янз бүр байгаа ерөнхий хандлага ч харагдаж байна. Иймээс амьдран буй улс орноо амгалан тайван байлгаж хөгжүүлэх нь хүн бүрийн урт наслах эрмэлзэл хэрэгжихийн нэг үндэс нөхцөл гэдгийг хүн бүр санаж байх нь зүйтэй юм. Хүмүүсийн насжилд сөрөг нөлөөлдөг дараах хүчин зүйлс одоо нэгэнт тодорхой болсныг санаж тэр сөрөг хүчин зүйлийн нөлөөллийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагаа, зан үйлтэй болох нь их чухал. Үүнд:

1.Халдварт өвчнөөс хамгаалах, эрүүл мэндийн боловсрол, зан үйлтэй болох

2.Зөв хооллох

3.Хөдөлгөөн /дасгал тогтмол хийж байх/

4.Хорт зуршлуудаас зайлсхийх

5.Сэтгэл санаа өөдрөг байх /Ажиллах, амрах, эрүүл ахуйн дэглэмийг чанга баримтлах/

6.Эрүүл аж төрөх зан үйлийг эзэмших

7.Урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгт тогтмол хамрагдах, хэрэв эмгэг илэрвэл эмчийн зөвлөгөөг даган биелүүлдэг байх.

Дээрх эн тэргүүнд анхаарууштай зүйлсийг байнга мөрдлөг болгож чадвал хүн 100 наслах бүрэн боломжтой гэж үздэг.

ᠬᠦᠩ ᠳᠦ 100 ᠨᠠᠰᠤᠯᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠪᠤᠢ 



ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠭᠠᠪᠢᠶ᠎ᠠ ᠳᠤ ᠵᠢᠳᠬᠦᠯᠲᠡᠨ᠂ ᠳ᠋ᠣᠺᠲ᠋ᠣᠷ᠂ ᠫᠷᠣᠹᠧᠰᠰᠣᠷ ᠳ ∙ ᠪᠠᠰᠠᠩᠵᠠᠪ 

ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠶᠠᠪᠤᠵᠤ ᠤᠷᠲᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠬᠦᠰᠡᠯ ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠯ ᠨᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢᠲᠡᠨ ᠦ ᠲᠡᠦᠬᠡᠨ ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠯ ᠪᠢᠵᠡ ᠪᠡᠨ᠃ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠶᠢ 140 ᠨᠠᠰᠤ ᠬᠦᠷᠡᠨ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠦᠵᠡᠳᠡᠭ᠃ ᠵᠠᠷᠢᠮ ᠭᠠᠵᠠᠷ ᠣᠷᠣᠨ ᠳᠤ ᠡᠶᠢᠮᠦ ᠨᠠᠰᠤᠲᠠᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠪᠤᠢ᠃ ᠬᠦᠮᠦᠰ ᠪᠢᠣᠯᠣᠭᠢ ᠶᠢᠨ ᠡᠨᠡ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠪᠣᠯᠤᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠠᠳᠠᠯᠢ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠵᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠯᠲᠠ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠠᠳᠠᠯᠢ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠤᠷᠲᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠬᠤ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠮᠠᠰᠢ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃ ᠡᠭᠦᠨ ᠳᠦ ᠵᠠᠭᠤᠷᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠠᠴᠠ 《《ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠣᠰᠣᠯ᠂ ᠭᠡᠮᠲᠦᠯ᠂ ᠳᠠᠶᠢᠨ ᠳᠠᠵᠢᠨ ᠤ ᠠᠯᠠᠯᠭ᠎ᠠ ᠭᠡᠬᠦ ᠮᠡᠲᠦ》》 ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠬᠢᠬᠤ ᠨᠢ ᠲᠡᠷᠡ ᠪᠦᠷ ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠩ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠴᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠯᠲᠠᠨ ᠳᠤ ᠨᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠳᠡᠭ᠃ ᠭᠡᠪᠡᠴᠦ ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳᠦ ᠤᠬᠠᠮᠰᠠᠷ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠨᠳᠤᠵᠤ ᠴᠢᠳᠠᠪᠠᠯ ᠨᠠᠰᠤᠯᠠᠬᠤ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠨ ᠤᠷᠲᠤᠰᠬᠠᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠥᠷᠭᠡᠨ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠲᠥᠷᠥ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠵᠦᠭ ᠡᠴᠡ ᠡᠯᠳᠡᠪ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᠭᠡᠶᠢᠯᠡᠬᠦ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠬᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠶᠢ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠨᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶᠢᠨ ᠤᠷᠲᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠬᠤ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠢ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢᠯᠡᠭᠦᠯᠳᠡᠭ᠃ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠬᠥᠭᠵᠢᠯᠲᠡᠢ ᠣᠷᠣᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶᠢᠨ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷᠤᠯᠲᠠ ᠳᠤ ᠨᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠭᠣᠣᠯ ᠬᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠨᠠᠰᠤᠵᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠨ ᠠᠭᠠᠵᠢᠮ ᠢᠶᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠳᠠᠭ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠤ ᠪᠤᠰᠤ ᠠᠷᠬᠠᠭ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠨᠦᠭᠦᠳ ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠪᠠᠯ᠄ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠰᠤᠳᠠᠰᠤᠨ ᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ᠂ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠦ ᠳᠤᠲᠠᠭᠳᠠᠯ ᠳᠤ ᠬᠦᠷᠭᠡᠳᠡᠭ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠨᠦᠭᠦᠳ᠂ ᠲᠠᠷᠢᠬᠢᠨ ᠤ ᠬᠠᠷᠪᠤᠯᠲᠠ ᠰᠤᠳᠠᠰᠤ ᠥᠭᠡᠬᠦᠵᠢᠨ ᠬᠠᠲᠠᠭᠤᠷᠠᠬᠤ᠂ ᠴᠢᠰᠤᠨ ᠤ ᠳᠠᠷᠤᠯᠲᠠ ᠶᠡᠬᠡᠰᠬᠦ᠂ ᠬᠣᠣᠷᠲᠤ ᠬᠠᠪᠤᠳᠠᠷ ᠭᠡᠬᠦ ᠮᠡᠲᠦ ᠨᠠᠰᠤᠵᠢᠯᠲᠠ ᠶᠢ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠭᠣᠣᠯ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠨᠦᠭᠦᠳ ᠭᠡᠵᠦ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠭᠳᠡᠬᠦ ᠪᠣᠯᠤᠯ᠎ᠠ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠᠴᠢ ᠨᠠᠰᠤᠯᠠᠯᠲᠠ ᠥᠨᠳᠥᠷ ᠲᠡᠢ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠠᠷᠪᠠᠨ ᠣᠷᠣᠨ ᠳᠤ /ᠶᠠᠫᠣᠨ 79᠂ ᠭᠣᠩᠺᠣᠩ᠂ ᠢᠰᠯᠠᠨ ᠳᠤ᠂ ᠰᠢᠪ ᠲᠦ᠂ ᠱᠸᠧᠢᠽᠠᠷ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ 78᠂ ᠠᠦᠢᠰᠲᠷᠠᠯᠢᠶ᠎ᠠ᠂ ᠢᠫᠠᠨᠢ᠂ ᠭᠷᠧᠺ᠂ ᠢᠲᠠᠯᠢ᠂ ᠨᠢᠳᠧᠷᠯᠠᠨ ᠳᠤ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ 77 ᠨᠠᠰᠤ ᠵᠡᠷᠭᠡ ᠣᠷᠣᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠣᠷᠣᠵᠤ ᠪᠠᠶᠢᠯ᠎ᠠ./ ᠳᠤᠮᠳᠠᠴᠢ ᠨᠠᠰᠤ ᠭᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠣᠯᠠᠨ ᠬᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠳᠠᠭ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶᠤᠮ᠃ ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠪᠠᠯ᠄ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠴᠥᠭᠡᠨ ᠪᠣᠯ ᠶᠡᠬᠡᠰᠳᠡᠭ ᠭᠡᠬᠦ ᠮᠡᠲᠦ᠃ ᠡᠳᠡᠭᠡᠷ ᠡᠴᠡ ᠦᠵᠡᠪᠡᠯ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠲᠥᠪᠰᠢᠨ ᠥᠨᠳᠥᠷ᠂ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠬᠢᠮᠤᠷᠠᠯ ᠦᠭᠡᠢ᠂ ᠬᠥᠭᠵᠢᠯᠲᠡᠢ ᠣᠷᠣᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠤᠷᠲᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠶᠡᠬᠡᠰᠳᠡᠭ ᠨᠢ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠣᠷᠣᠨ ᠤ ᠬᠥᠭᠵᠢᠯ ᠦᠨ ᠲᠥᠪᠰᠢᠨ ᠲᠡᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠨ᠂ ᠨᠠᠰᠤᠯᠠᠯᠲᠠ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠴᠤ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠶᠢᠮᠦ ᠡᠴᠡ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠨ ᠪᠤᠢ ᠤᠯᠤᠰ ᠣᠷᠣᠨ ᠢᠶᠠᠨ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠲᠠᠶᠢᠪᠤᠩ ᠪᠠᠶᠢᠯᠭᠠᠵᠤ ᠬᠥᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠨᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠤᠷᠲᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠬᠤ ᠡᠷᠡᠮᠡᠯᠵᠡᠯ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠬᠦ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠰᠠᠨᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠨᠢ ᠵᠦᠢᠲᠡᠢ ᠶᠤᠮ᠃ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠨᠠᠰᠤᠵᠢᠯ ᠳᠦ ᠰᠥᠷᠭᠦ ᠨᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠳᠡᠭ ᠳᠠᠷᠠᠭᠠᠬᠢ ᠬᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠣᠳᠣ ᠨᠢᠭᠡᠨᠲᠡ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ ᠰᠠᠨᠠᠵᠤ ᠲᠡᠷᠡ ᠰᠥᠷᠭᠦ ᠬᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠨᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠯ ᠢ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠣᠭᠠᠬᠤ ᠳᠤ ᠴᠢᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ᠂ ᠵᠠᠩ ᠦᠢᠯᠡ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠨᠢ ᠶᠡᠬᠡ ᠴᠢᠬᠤᠯᠠ᠃ ᠡᠭᠦᠨ ᠳᠦ᠄ 

1.ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠠᠩ ᠦᠢᠯᠡ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠬᠤ 

2.ᠵᠥᠪ ᠬᠣᠭᠣᠯᠠᠯᠠᠬᠤ 

3.ᠬᠥᠳᠡᠯᠭᠡᠭᠡᠨ /ᠳᠠᠰᠬᠠᠯ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠬᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ/ 

4.ᠬᠣᠣᠷᠲᠤ ᠵᠤᠷᠰᠢᠯ ᠤᠳ ᠠᠴᠠ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠬᠢᠬᠤ 

5.ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠥᠭᠡᠳᠡᠷᠡᠭ ᠪᠠᠶᠢᠬᠤ /ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠮᠠᠷᠠᠬᠤ᠂ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶᠢᠨ ᠳᠢᠭᠯᠢᠮ ᠢ ᠴᠢᠩᠭ᠎ᠠ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ/ 

6.ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠵᠤ ᠲᠥᠷᠥᠬᠦ ᠵᠠᠩ ᠦᠢᠯᠡ ᠶᠢ ᠡᠵᠡᠮᠰᠢᠬᠦ 

7.ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᠭᠡᠶᠢᠯᠡᠬᠦ ᠡᠮᠨᠡᠯᠭᠡ ᠶᠢᠨ ᠦᠵᠡᠯᠭᠡ ᠳᠦ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ᠂ ᠬᠡᠷᠪᠡ ᠡᠮᠭᠡᠭ ᠢᠯᠡᠷᠡᠪᠡᠯ ᠡᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠭᠡ ᠶᠢ ᠳᠠᠭᠠᠨ ᠪᠡᠶᠡᠯᠡᠭᠦᠯᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ 

ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠡᠩ ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠳᠦ ᠠᠩᠬᠠᠷᠤᠭᠤᠰᠢᠲᠠᠢ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠢ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠮᠥᠷᠳᠡᠯᠭᠡ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠪᠠᠯ ᠬᠦᠮᠦᠨ 100 ᠨᠠᠰᠤᠯᠠᠬᠤ ᠪᠦᠷᠢᠨ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠦᠵᠡᠳᠡᠭ᠃ 

环境100能源
 
 D.Baasanjav教授,荣誉科学教授
            健康长寿的梦想可以成为人类的历史梦想。现代科学被认为已达到140岁。在某些地区,有关于那些老人的信息。预期寿命的差异因人而异。长寿非常重要。这就是为什么>>避免意外,伤害,战争罪等等>>由于死亡的原因很多。然而,在现代医学中,当他/她意识到自己的健康时,可以有更广泛的机会来延长个体的生命。实施预防传染病和国家的整体方法可以延长人口的寿命。近年来,影响发达国家人口死亡率的主要因素是与年龄有关的非传染性慢性病,如心血管疾病,心力衰竭,中风,疲劳和癌症。主要疾病得到认可。十国/日本,香港,冰岛,瑞典和瑞士的全球人口的平均预期寿命各得79在78个国家,包括澳大利亚,Ipani,希腊,意大利,荷兰,每个77岁高龄。/平均年龄是取决于许多因素指标。例如,孩子的数量增加。这些研究结果表明,预期寿命很高,没有社会萧条和繁荣。一般而言,与原籍国的发展水平相关的预期寿命有一般趋势。所以每个人都应该记住,保持国家和平是每个人长寿的基本要素。重要的是要记住,以下对人们生活产生不利影响的因素现在已经很清楚,并且他们拥有旨在阻止负面影响的活动和行为。这些包括:
1.预防传染病,获得健康教育和行为
2.吃饭的权利
3.定期运动/锻炼/
4.避免习惯习惯
5.保持乐观/严格工作,工作,放松和卫生制度/
6.养成过生活的习惯
7.如果发现疾病,定期进行体检并遵循医生的建议。
上述优先事项可以被认为是100年。