Эрүүл амьдрах ухаан 1

ЭХЛЭЛ ҮГ 

Сүүлийн хоёр жилийн турш чөлөөт цагаараа хийсэн ажил маань энэ ном  байсан. Алхам бүртээ танин мэдэхүй, шинжлэх ухаанч чанарыг шаардсан өргөн цар хүрээг хамарсан “Эрүүл амьдрах ухаан”-ны чиглэлээр ном бичнэ гэдэг нь нэг талаасаа  олон түмэнд буян болох ажил ч нөгөө талаасаа хөлс,хөдөлмөр чийхруулсан хатуухан ажил байсныг ямагт мэдэрсэн билээ. Хөдөлмөр хүнийг гомдоохгүй хуулийн дагуу номын ажил маань бүтэж боловсроод уншигч түмний гар дээр очиход бэлэн боллоо. Уг ном бүхэлдээ тэргүүн, дэд хоёр ботиос бүтсэн.

-       Тэргүүн ботийн нэгдүгээр бүлэгт эрүүл аж төрөх ухааны суурь ойлголт буюу эрүүл мэндийн цагаан толгойн хэсэг болно.

Хоёрдугаар бүлэгт зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барил мэдлэг мэдээллийн талаар өгүүлэх болно. 

-       Дэд ботийн нэгдүгээр бүлэгт хүний ертөнцийн сонин хачин, ойлгогдох, үл ойлгогдох, мэдрэгдэх, үл мэдрэгдэх, язгуур учир шалтгааны талаар өгүүлсэн гэгээнтэн мэргэдийн сургааль номлолооос иш татан өгүүлнэ.

Дэд  ботийн хоёрдугаар бүлгээс эрүүл мэнд, танин мэдэхүйн чиглэлээр бичигдсэн нэлээд олон сонирхолтой бичил өгүүллэг, нийтлэлүүдийг унших боломжтой. Нийтэд нь дүгнэж хэлэхэд номыг хоёр үндсэн чиглэлийн дагуу бичсэн. Иргэд олон түмний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд туслах зорилгоор аль болох энгийн үг хэллэг хэрэглэхийг чухалчилж, нөгөө талдаа тасралтгүй төрөн гарч байгаа шинэ цаг үеийн анагаахын салбарын оюутан, эмч нарт  гарын авлага болгон ашиглахад зориулсан эмчилгээ судалгааны суурь мэдлэгүүдийг илүү  агуулахыг хичээсэн. Номд бичигдсэн мэдээ мэдээллүүд цөм үнэнд ойрхон бодит амьдралд дөхөм тул хэн бүхнийг олж уншаасай хэмээн хүсэж байна. Учир нь эл номыг ганц хүн зохиосон гэхээсээ илүүтэй, эрт эдүгээгийн маш олон хүмүүсийн зохиол бүтээлийн охь шимээс шингээн бүтээсэн  гэдгийг хэлэхэд таатай байна. Арай бодитойгоор хэлвэл: Өчүүхэн би анагаах ухааны салбарт хорин жил ажилласан дадлага, олсон туршлага дээрээ  сүүлийн арваад жилийн хугацаанд эрүүл аж төрөх ухааны чиглэлээр түлхүү ажиллаж энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд тооны зүйлийг ярьж нийтлүүлсний дээр хэд хэдэн ном бичсэн. Үүний дээр анагаах, эрүүл мэнд, философи, биологи, эзотерик, сэтгэл судлалын олон арван  зохиол бүтээлээс хичээн  танилцсаны үр дүнд,  энэ ном уншигч та бүхний тунгалаг мэлмийд хүрч байгаа гэдгийг хэлье. Эрүүл явахыг хүсвэл сурч боловсорч хичээж амьдрах ёстой. Энэ бол зарчим юм. Хүн мэдэхгүй зүйлдээ автдагаас, мэддэг зүйлдээ хүчин мөхөсддөггүй гэдгийн мөн чанар үүнд оршино. “Олондоо тусална“ гэсэн үндсэн зорилгын үр шим болсон энэ ном маань та бүхнээр зогсохгүй ирээдүйн хүмүүст ч тус болог. Тэр бол миний чин хүсэл  юм. Миний өчүүхэн  ухааныг сэлбэж, ном бичих эрч хүчийг минь хурцалж урам зориг хайралж ирсэн монгол түмнийхээ их ухаанд залбиран мөргөм үү. Номын буянт үйлээрээ үе, үеийн хүн төрөлхтний оюун ухааныг тэжээн тэтгэж байдаг эрт, эдүгээгийн түг түмэн мэргэдийн цэлмэг ухаан, номын цагаан буянд сөгдөн мэхийе. Хүн гэдэг ганцхан малгайны доор эвсэлдэн нэгдсэн хүн төрөлхтний эв санаа, эрүүл аж төрөх соёл, уламжлал мандан бадраасай.                                               

Зохиогч

ᠡᠬᠢᠯᠡᠬᠦ ᠦᠭᠡ 
ᠰᠡᠭᠦᠯ ᠦᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠴᠠᠭ ᠢᠶᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠬᠢᠭᠰᠡᠨ ᠠᠵᠢᠯ ᠮᠠᠨᠢ ᠡᠨᠡ ᠨᠣᠮ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠠᠯᠬᠤᠮ ᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠲᠠᠨᠢᠨ ᠮᠡᠳᠡᠬᠦᠢ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨᠴᠢ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠰᠠᠨ ᠥᠷᠭᠡᠨ ᠴᠠᠷ᠎ᠠ ᠬᠦᠷ᠎ᠡ ᠶᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ 《ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ》 ᠍ ᠤ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠨ᠎ᠡ ᠭᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠨᠢᠭᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠪᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠲᠦᠮᠡᠨ ᠳᠦ ᠪᠤᠶᠠᠨ ᠪᠣᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠴᠤ ᠨᠥᠭᠥᠭᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠪᠠᠨ ᠬᠥᠯᠥᠰᠥ᠂ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠴᠢᠢᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠠᠲᠠᠭᠤᠬᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠢ ᠢᠮᠠᠭᠲᠠ ᠮᠡᠳᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠪᠢᠯᠡ᠃ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠢ ᠭᠣᠮᠣᠳᠠᠭᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠳᠠᠭᠠᠤ ᠨᠣᠮ ᠤᠨ ᠠᠵᠢᠯ ᠮᠠᠨᠢ ᠪᠦᠲᠦᠵᠦ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠠᠳ ᠤᠩᠰᠢᠭᠴᠢ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ ᠭᠠᠷ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠣᠴᠢᠬᠤ ᠳᠤ ᠪᠡᠯᠡᠨ ᠪᠣᠯᠤᠯ᠎ᠠ᠃ ᠤᠭ ᠨᠣᠮ ᠪᠦᠬᠦᠯᠢ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠣᠲᠢ ᠠᠴᠠ ᠪᠦᠲᠦᠭᠰᠡᠨ᠃ 
- ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠪᠣᠲᠢ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠡᠷ ᠪᠦᠯᠦᠭ ᠲᠦ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠵᠤ ᠲᠥᠷᠥᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠯᠲᠠ ᠪᠤᠶᠤ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠰᠡᠭ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ 
ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᠭ ᠲᠦ ᠵᠣᠩᠬᠢᠯᠠᠨ ᠲᠣᠬᠢᠶᠠᠯᠳᠣᠬᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᠭᠡᠶᠢᠯᠡᠬᠦ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷᠢᠯ ᠮᠡᠳᠡᠯᠭᠡ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠥᠭᠦᠯᠡᠬᠦ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ 
- ᠳᠡᠳ᠋ ᠪᠣᠲᠢ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠡᠷ ᠪᠦᠯᠦᠭ ᠲᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠶᠢᠨ ᠰᠣᠨᠢᠨ ᠬᠠᠴᠢᠨ᠂ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠭᠳᠠᠬᠤ᠂ ᠦᠯᠦ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠭᠳᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᠷᠡᠭᠳᠡᠬᠦ᠂ ᠦᠯᠦ ᠮᠡᠳᠡᠷᠡᠭᠳᠡᠬᠦ᠂ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠤᠴᠢᠷ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠦᠭᠦᠯᠡᠭᠰᠡᠨ ᠭᠡᠭᠡᠭᠡᠨᠲᠡᠨ ᠮᠡᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠨᠣᠮᠯᠠᠯ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠡᠰᠢ ᠲᠠᠲᠠᠨ ᠦᠭᠦᠯᠡᠨ᠎ᠡ᠃ 
ᠳᠡᠳ᠋ ᠪᠣᠲᠢ ᠶᠢᠨ ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᠭ ᠡᠴᠡ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠲᠠᠨᠢᠨ ᠮᠡᠳᠡᠬᠦᠢ ᠶᠢᠨ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠭᠰᠡᠨ ᠨᠡᠯᠢᠶᠡᠳ ᠣᠯᠠᠨ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯᠲᠠᠢ ᠪᠢᠴᠢᠯ ᠥᠭᠦᠯᠡᠯᠭᠡ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᠯ ᠦᠳ ᠢ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ᠃ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳᠦ ᠨᠢ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠬᠦ ᠳᠦ ᠨᠣᠮ ᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠦᠨ ᠳᠠᠭᠠᠤ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ᠃ ᠢᠷᠭᠡᠳ ᠣᠯᠠᠨ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠢ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢᠯᠡᠭᠦᠯᠬᠦ ᠳᠦ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠯᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠡᠩ ᠦᠨ ᠦᠭᠡ ᠬᠡᠯᠡᠯᠭᠡ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠬᠦ ᠶᠢ ᠴᠢᠬᠤᠯᠠᠴᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠨᠥᠭᠥᠭᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᠭᠡᠢ ᠲᠥᠷᠥᠨ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠴᠠᠭ ᠦᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠣᠶᠤᠲᠠᠨ᠂ ᠡᠮᠴᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠭᠠᠷ ᠤᠨ ᠠᠪᠤᠯᠭ᠎ᠠ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠮᠴᠢᠯᠡᠭᠡ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠮᠡᠳᠡᠯᠢᠭ ᠦᠳ ᠢ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠠᠭᠤᠯᠠᠬᠤ ᠶᠢ ᠬᠢᠴᠢᠶᠡᠭᠰᠡᠨ᠃ ᠨᠣᠮ ᠳᠤ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠭᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᠭᠡ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠦᠳ ᠴᠥᠮ ᠦᠨᠡᠨ ᠳᠦ ᠣᠶᠢᠷᠠᠬᠠᠨ ᠪᠣᠳᠠᠲᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠳᠥᠬᠥᠮ ᠲᠤᠯᠠ ᠬᠡᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠢ ᠣᠯᠵᠤ ᠤᠩᠰᠢᠭᠠᠰᠠᠢ ᠬᠡᠮᠡᠨ ᠬᠦᠰᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠤᠴᠢᠷ ᠨᠢ ᠡᠯ᠎ᠡ ᠨᠣᠮ ᠢ ᠭᠠᠭᠴᠠ ᠬᠦᠮᠦᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠭᠰᠠᠨ ᠭᠡᠬᠦ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠲᠡᠢ᠂ ᠡᠷᠲᠡ ᠡᠳᠦᠭᠡ ᠶᠢᠨ ᠮᠠᠰᠢ ᠣᠯᠠᠨ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ ᠪᠦᠲᠦᠭᠡᠯ ᠦᠨ ᠣᠬᠢ ᠰᠢᠮ᠎ᠡ ᠡᠴᠡ ᠰᠢᠩᠭᠡᠭᠡᠨ ᠪᠦᠲᠦᠭᠡᠭᠰᠡᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠬᠡᠯᠡᠬᠦ ᠳᠦ ᠲᠠᠭᠠᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠠᠷᠠᠢ ᠪᠣᠳᠠᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ᠄ ᠥᠴᠥᠬᠡᠨ ᠪᠢ ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳᠤ ᠬᠣᠷᠢᠨ ᠵᠢᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠳᠠᠳᠤᠯᠭ᠎ᠠ᠂ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ᠎ᠠ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠰᠡᠭᠦᠯ ᠦᠨ ᠠᠷᠪᠠᠭᠠᠳ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠵᠤ ᠲᠥᠷᠥᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠲᠦᠯᠬᠢᠭᠦᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠡᠨᠡ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠬᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠬᠡᠷᠡᠭᠰᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠨᠡᠯᠢᠶᠡᠳ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ ᠵᠦᠢᠯ ᠢ ᠶᠠᠷᠢᠵᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠦ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠬᠡᠳᠦ ᠬᠡᠳᠦᠨ ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ᠃ ᠡᠭᠦᠨ ᠦ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠹᠢᠯᠣᠰᠣᠹᠢ᠂ ᠪᠢᠣᠯᠣᠭᠢ᠂ ᠡᠵᠣᠲ᠋ᠧᠷᠢᠺ᠂ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠰᠤᠳᠤᠯᠤᠯ ᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠠᠷᠪᠠᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ ᠪᠦᠲᠦᠭᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠢᠴᠢᠶᠡᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠦᠩ ᠳᠦ᠂ ᠡᠨᠡ ᠨᠣᠮ ᠤᠩᠰᠢᠭᠴᠢ ᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠦ ᠲᠤᠩᠭᠠᠯᠠᠭ ᠮᠡᠯᠮᠡᠢ ᠳᠦ ᠬᠦᠷᠴᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠬᠡᠯᠡᠶ᠎ᠡ᠃ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠶᠢ ᠬᠦᠰᠡᠪᠡᠯ ᠰᠤᠷᠴᠤ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠵᠤ ᠬᠢᠴᠢᠶᠡᠵᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ᠃ ᠡᠨᠡ ᠪᠣᠯ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠶᠤᠮ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠵᠦᠢᠯ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠠᠪᠲᠠᠳᠠᠭ ᠠᠴᠠ᠂ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠵᠦᠢᠯ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠬᠦᠴᠦᠨ ᠮᠡᠬᠦᠰᠳᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠳᠡᠭ ᠦᠨ ᠮᠥᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠡᠭᠦᠨ ᠳᠦ ᠣᠷᠣᠰᠢᠨ᠎ᠠ. 《ᠣᠯᠠᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠨ᠎ᠠ《 ᠭᠡᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠦᠷ᠎ᠡ ᠰᠢᠮ᠎ᠡ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠨᠡ ᠨᠣᠮ ᠮᠠᠨᠢ ᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠢᠶᠡᠷ ᠵᠣᠭᠰᠣᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠮᠦᠰ ᠲᠦ ᠴᠤ ᠲᠤᠰᠠ ᠪᠣᠯᠤᠭ᠃ ᠲᠡᠷᠡ ᠪᠣᠯ ᠮᠢᠨᠦ ᠴᠢᠨ ᠬᠦᠰᠡᠯ ᠶᠤᠮ᠃ ᠮᠢᠨᠦ ᠥᠴᠥᠬᠡᠨ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢ ᠰᠡᠯᠪᠢᠵᠦ᠂ ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠡᠷᠴᠢ ᠬᠦᠴᠦ ᠶᠢ ᠮᠢᠨᠢ ᠬᠤᠷᠴᠠᠯᠠᠵᠤ ᠤᠷᠮ᠎ᠠ ᠵᠣᠷᠢᠭ ᠬᠠᠶᠢᠷᠠᠯᠵᠢ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ ᠪᠡᠨ ᠶᠡᠬᠡ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠵᠠᠯᠪᠠᠷᠢᠨ ᠮᠥᠷᠭᠥᠮ᠎ᠡ ᠦᠦ᠃ ᠨᠣᠮ ᠤᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠳᠤ ᠦᠢᠯᠡ ᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠦᠶ᠎ᠡ᠂ ᠦᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢᠲᠡᠨ ᠦ ᠣᠶᠤᠨ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢ ᠲᠡᠵᠢᠭᠡᠨ ᠲᠡᠳᠬᠦᠵᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠡᠷᠲᠡ᠂ ᠡᠳᠦᠭᠡ ᠶᠢᠨ ᠲᠦᠭ ᠲᠦᠮᠡᠨ ᠮᠡᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠴᠡᠯᠮᠡᠭ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠨᠣᠮ ᠤᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠳᠤ ᠰᠥᠭᠥᠳᠦᠨ ᠮᠡᠬᠦᠶᠢᠶ᠎ᠡ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠮᠠᠯᠠᠭᠠᠶᠢᠨ ᠤ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ ᠡᠪᠰᠡᠯᠳᠦᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢᠲᠡᠨ ᠦ ᠡᠪ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ᠂ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠵᠤ ᠲᠥᠷᠥᠬᠦ ᠰᠤᠶᠤᠯ᠂ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠮᠠᠨᠳᠤᠨ ᠪᠠᠳᠠᠷᠠᠭᠠᠰᠠᠢ᠃ 
ᠵᠣᠬᠢᠶᠠᠭᠴᠢ 

开始说话这本书是我过去两年的闲暇时光。输入每一步的认识和科学的本质要求广泛的健康生活,我觉得,一方面,公共美德书的“科学”始终是工作,但在另一方面,工资,就业是chiikhruulsan努力工作。我们准备根据不合规的劳动法来读读者的书。这本书完全是头两卷。 - 第一卷的第一章是健康生活的基本概念或健康的字母表。在第2章中,将讨论关于常识疾病的预防方法的知识和知识。 - 该卷的第一章引用了圣人的教义,这些教导讲的是奇怪的,可理解的,不可理解的,感知的,感性的和间接的推理。第二章,第二卷,提供了许多有关健康和认知的有趣的微观故事和文章。总之,本书有两个主要方向。为了帮助公民改善公众的健康教育,他们旨在提供基本医学知识的基础知识和手册的使用,作为新时代群体的新医学生和医生的指南。小册子中包含的信息仅供现实使用,我希望找到每个人。因为它不仅仅是一个人的着作,所以可以说许多古代都是从创造的本质中发明出来的。事实上,我已经在医疗领域工作了几年二十多年,一直致力于健康的生活方式,并撰写了一系列关于这一主题的出版物。由于压倒性的医学,哲学,生物学,逻辑学,抽象学,心理学和文学作品,我很高兴地注意到这本书适用于所有人。如果你想要健康,你必须学习和生活。这是原则。这本质上是不知道他或她不知道的人的本性。这是“帮助他人”的基本目的的好处。本书不仅适合您,也适合未来的人。那是我的热情。为我心爱的蒙古智慧祷告,他充满了我的小脑袋和精力去写书。在追求智慧之书时,它是当今的古老和现今的智慧,培养着人类的思想。人类主持下的统一人民的和谐与健康生活。作者


Эрүүл амьдрах ухаан 1 - номноос унший