Эрүүл амьдрах ухаан 2

ИЛ ДАЛД ОРЧЛОНГИЙН ХААЛГААР

ЮУ ХАРАГДАНА ВЭ?

Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн.

Ардын уран зохиолч  Дөнгөтийн Цоодол  

            Бямбын Намтайн энэхүү номын дотроос эл бүлгийг уншаад би өөрөөсөө ингэж асуумаар байна. Надаас өөр  олон олон уншигч авгай нар ч бас өөрөө өөртөө асуулт тавиасай, номд өгүүлэн бүхий зүйлүүдийн тухай нухацтай эргэцүүлэн бодоосой гэж хүсч байна. Эрүүл аж төрөхүйн тухай эрдэмтэн эмч Намтай урьд нь цөөн биш ном бичсэн. Сонин хэвлэлээр байнга бичиж, радио зурагтаар ярьж байсан. Тэр бүхэнд хүн яавал эрүүл энх аж төрж болох вэ?, хүн өөрөө хүсэх юм бол эрүүл саруул,урт удаан наслаж болно гэдгийг ойлгомжтой, итгэлтэй өгүүлж тэр бүхний жорыг уншигч олонтойгоо хуваалцаж ирсэн. Бичсэн ярьсан хэлсэн нь олон хүнд санаа оноо өгсөн буян болсон гэдгийг нь ч мэдэх хүний нэг нь би. Энэ удаа “Ил далд орчлонгийн хаалгаар юу үзэгдэх...” тухайд нь уншаад бүр ч онцгой сэтгэгдэл төрлөө. Хэрвээ хүн юу ч хэлсэн итгэдэггүй сохроор хуучнаа баримтлагч, өөрийн харж сонсож байгаагаас өөр юу ч байх ёсгүй гэж боддог гэнэхэн эсвэл зөрүүд амьтан л биш бол хэнд ч энэ номын санаа сургамж их юм. Эмгэг өвчнөөс биеэ хамгаалах арга замын тухай хэсэг тун ойлгомжтой,хүнд ойрхон болсон гэж мэргэжил нэгт  нөхөд нь үнэлж буй. Үүний дээр орчлонгийн сонин хачин, бурхан шашнаа нэгэн үе бараг мартсан манайханд өөрийгөө арай өөр талаас нь таних, амьдрал орчлонгийн тухай эргэцүүлэн бодох баттай сэжим болж байна.

            Ижил од байдаггүй, од бүхэн ганцаараа

            Ижий ааваас төрсөн хүмүүс ч бас ганц ганцаараа

            Найтаалгын эмэнд ордог усан дуслууд

            Нарнаас бидэн дээр тусдаг цацраг бүхэн ондоо ондоо ...

Эрүүлийг хамгаалахын эцэг, яруу найрагч, эрдэмтэн Гиппократ бичсэн нь хүн ер нь хорвоо дээрх юм бүр ямар өвөрмөц байдаг,хэлбэр, хувь заяа нь ч өөр өөр байдаг бол тэр бүгдийг ялгавартай төрүүлдэг орчлон хорвоо гээч ямар аугаа нарийн зохион байгуулалттай оршихуй вэ гэдгийн  тухай яриа юм.Энэ нарийн төвөгтэй хязгааргүй орчлонг судалж танин мэднэ гэгч ээ дээ тун ч амаргүй болох тухай л өгүүлж байгаа юм. Хүнд бодмоор, ярилцмаар, хөөрөлдмөөр, санаа зовоосон, мэдээж гайхмаар зүйл хязгааргүй олон. Одон оронч, эмч, бодис зүйч яруу найрагч дорно дахинаар барахгүй ертөнцийн олон оронд амраг хайрын их дуучин гэдгээрээ  алдаршсан Омар Хайям” хамаг  ажил  явдал нь задарсан орчлонгийн тухай алдарт “Рубайн”даа оруулан шүлэглэсэн юм.

            Олон тэнэг сүсэгтэн,ноёд тэднээсээ дээргүй ядуус

            Орд сайхан дэлхийгээ овоохой болгож гүйцлээ

            Орох суух газаргүй харанхуй заваан орчлонд

            Онхолдож унатлаа ууж л суухаас яах вэ “Хайям” гэсэн нь өнөө үед ч хамаарах болов уу. Мянган оны өмнө ертөнц харин ч гайгүй байсан байх, үгүйдээ л хэзээ мөдгүй сөнөлөө мөхлөө гэж шуугидаггүй байсан биз ээ. Ингээд бодохоор үнэндээ хүмүүст шийдээгүй асуудал чухамхүү өнөөх “Проблем” гэгч үстэй толгойноос олон бий. Тэгэхдээ тэр олон хоолойд тулсан сэдвийн дотор хүн төрөлхтөн амьдралаа хэрхэн аврах гариг дэлхийгээ сандаачихалгүй ,бурхан тэнгэрийн гэсгээлийг амсалгүй шиг соёл иргэншлээ авч үлдээхийн чинээ том асуудал одоогоор бий гэж үү? Сүүлийн үед энэ тухай хангалттай ярьж байна. 1987-2012 гэсэн тоо, сансрын эрчим эрс нэмэгдэж байгаль дэлхий ядуурч тэнцвэр нь алдагдлаа гэцгээж буй. Тэр хэрээр дошгирч зангаа хувиргаж ямар нэг залхаалд бэлтгээд байна гэсэн яриа эрдэмтэн мэргэдээс эгэл тариачныг хүртэл, эмээ нарын ховын ярианаас элдэв мэдээллийн сувагт хүрч халив.

            Энэ ч бас аргагүй ээ.

            Тулах цэггүй налуу тэнхлэг,

            Туж эргэлдэх хатуу бөмбөлөг,

            Өнгөөр ялгашгүй уран солонголог

            Үгээр өгүүлэшгүй үнэн гайхамшиг

            Бүрэнхий сансрын цэнхэр нүд......

            Бүхий л амьтны үдлэх үд ... гэж Явуу багшийн магтан дуулсан хорвоо минь бараг л үхэх сэхэхийн даваан дээр ирсэн тухай ярихад хүн зүрхтэй хэн боловч нэг юм бодох ёстой.Их салхи шуурганы өмнө шувууд үймэн шуугиж далай тэнгисээ орхин өндөр өндөр уулсын зүг нөмөр бараадаж нисэн оддог гэдэг. Би оросын алдартай зохиолч, байгалийн тухай бичлэгээрээ алдаршсан Николай Пришвиний зохиолыг байн байн хардаг. Тэнд голын минж үүрээ засаад тордоод, бөхлөөд эхэллээ, шуурга болох нь дээ гэж тариачид яриад эхлэхээр нээрээ удалгүй дошгин шуурга үер ч юмуу болдог гэж бичсэн байдаг юм. Үлгэрлэвэл манай дэлхийд тэр мэт аюул болдоггүй юмаа гэхэд дэлхий маань өнөөдөр базаахгүй байдалд байна. Үүний жишээг монголчууд бид ч нутаг дээрээ харж байна. Хуурайшил цөлжилт болж газар байн байн хөдөлж нуур голын ус ширгэж эхэлжээ. Ан амьтан цөөрлөө.... Намтайн ном анхаарлыг минь татсан тухай эхэнд өгүүлсний учир энд байгаа юм. Яригдаад байгаа асуудлыг Намтай эмч соргогоор, сэхээтэн, эрдэмтэн хүний хуваарь хүлээн авчээ. Тэгээд олон түмэндээ анхаарал дохио өгье гэж шийдсэн байна. Эмч хүний хувьд эрүүл аж төрөх ёсны тухай цаг үргэлж дуугарч ажиллаж байдгийн хувьд зөвхөн физик бие, махан бодын эрүүл мэндийн хувьд төдий биш оюун санааны хувьд эмгэггүй байх нэгэнт оюун санаагаа гэмтээсэн бол түүнээ өөрсдийн ухамсраар эмчилж илааршуулах тухай яриа үүсгэсэн нь сайшаалтай байна.Нэгэн хүний биед хор нян орвол тэр хүний биеийг сүйтгэдэг нэлэнхүй хүн оюун сэтгэлийн хувьд өвчилбөл бие болоод гариг дэлхийгээ сүйтгэх юм шүү гэдгийн тухай номдоо авч үзсэн байна. Энд бүхнийг бурхан ном тарни залбирлаар засах ариутгах тухай ярихдаа биш. Хүн төрөлхтөн түүний дотор бид ч гэсэн сэтгэл оюуны хувьд дарамттай, өөрөө ч хохирч өрөөлийг ч хорлож улмаар улс нийгмээ, төрөлх гарагаа доош татах болсон гунигт үнэнийг эл номын энэ хэсгээр сануулжээ. Илээс гадна далд орчлонд бид амьдарч байгаа гэдгээ (үнэмших байх нь уншигчийн явдал) баримт жишээтэй хэлсэн байна. Зөн совин зөнч мэргэд, гэгээнтэн хутагтын тухай манайхан ярьдаг. Зайнаас мэдэрдэг, үздэг хардаг, нөлөөлдөг, үхэшгүй мөнх насалдаг, галт тэрэг, онгоцыг ухамсрын онцгой чадвараараа зогсоодог, оргүй хоосноос юу санаснаа бий болгодог ер бусын хүний тухай сонсоогүй бас уншаагүй хүн ховор. Харин тэр бүхнийг нүдээр үзсэн тэдэнтэй биеэр уулзсан нь үгүй. Үзээгүй, уулзаагүй гээд энэ бүхэнд итгэдэггүй, далд ухамсарт ч нэг л итгэж өгдөггүй. Гэтэл биднийг ингэж суух хооронд шинэ иргэншил, олон хэмжээст оршихуйн тухай дэлхий даяар шуугиж эхлээд удаж байна. Моод Монголоор дуусдаг гэдэг шиг ухамсрын дээрх хэлбэрийн тухай яриа ч гэсэн манайхаар дуусах магадгүй болжээ. Эл ботид хүмүүсийн нэг хэсэг үгүйсгэж, нөгөө хэсэг батладаг бурхан богд, хутагт гэгээнтэн, үхэх төрөх, үхлийн дараах амьдрал, сүнс, үйлийн үр, там, диваажин, тэр тухай зөнч мэргэд гэгээнтнүүдийн айлдвар, бидний адил хоёр хөлтэй хохимой толгойтой эгэл хүмүүс нөгөө ертөнцөд хүрч нүдээр үзсэнээ эргэж ирээд ярьсан бичсэн өчил бүгд бий. Мэдээллийн хэрэгслүүдээр бичих, ярих, үзүүлэх нэг хэрэг. Харин байдал ямархан болсныг гэрч баримт, эзэнтэй, эгэл ойлгомжтойгоор өгүүлсэн нь энэ номын нэг онцлог юм. Хайртай хоёрын дунд илжиг бүү жороол гэдэг шүү дээ. Одоохон танилцах уншигч ном хоёрын дунд би өөр юугаа хэлэх билээ.

2010-08-08

ᠢᠯᠡ ᠳᠠᠯᠳᠠ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠤᠨ ᠬᠠᠭᠠᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠤᠤ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠨ᠎ᠠ ᠪᠤᠢ? 
ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠣᠶᠣᠷᠬᠠᠯ ᠳᠤ᠂ ᠰᠤᠶᠤᠯ ᠤᠨ ᠭᠠᠪᠢᠶᠠᠲᠤ ᠵᠢᠳᠬᠦᠯᠲᠡᠨ᠃ 
ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠤᠷᠠᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯᠴᠢ ᠳᠥᠩᠭᠡᠲᠦ ᠶᠢᠨ ᠴᠣᠭᠣᠳᠠᠯ 
ᠪᠢᠮᠪᠠ ᠶᠢᠨ ᠨᠠᠮᠠᠲᠠᠢ ᠶᠢᠨ ᠡᠨᠡᠬᠦ ᠨᠣᠮ ᠤᠨ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠡᠯ᠎ᠡ ᠪᠦᠯᠦᠭ ᠢ ᠤᠩᠰᠢᠭᠠᠳ ᠪᠢ ᠥᠪᠡᠷ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠠᠰᠠᠭᠤᠮᠠᠷ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠨᠠᠳᠠ ᠠᠴᠠ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠣᠯᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠩᠰᠢᠭᠴᠢ ᠠᠪᠤᠭᠠᠢ ᠨᠠᠷ ᠴᠤ ᠪᠠᠰᠠ ᠥᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠡᠨ ᠠᠰᠠᠭᠤᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠭᠠᠰᠠᠢ᠂ ᠨᠣᠮ ᠳᠤ ᠥᠭᠥᠯᠡᠨ ᠪᠦᠬᠦᠢ ᠵᠦᠢᠯ ᠦᠳ ᠦᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠨᠤᠬᠤᠴᠠ ᠲᠠᠢ ᠡᠷᠭᠢᠴᠡᠭᠦᠯᠦᠨ ᠪᠣᠳᠣᠭᠠᠰᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠬᠦᠰᠴᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠵᠤ ᠲᠦᠷᠬᠦᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠡᠷᠳᠡᠮᠲᠡᠨ ᠡᠮᠴᠢ ᠨᠠᠮ ᠲᠠᠢ ᠤᠷᠢᠳᠤ ᠨᠢ ᠴᠥᠭᠡᠨ ᠪᠢᠰᠢ ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ᠃ ᠰᠣᠨᠢᠨ ᠬᠡᠪᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠪᠢᠴᠢᠵᠦ᠂ ᠷᠠᠳᠢᠣ᠋ ᠵᠢᠷᠤᠭᠲᠤ ᠪᠠᠷ ᠶᠠᠷᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠲᠡᠷᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠶᠠᠭᠠᠬᠢᠪᠠᠯ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠡᠩᠬᠡ ᠠᠵᠤ ᠲᠥᠷᠦᠵᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠪᠤᠢ?᠂ ᠬᠦᠮᠦᠨ ᠥᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠬᠦᠰᠡᠬᠦ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠰᠠᠷᠠᠭᠤᠯ᠂ᠤᠷᠲᠤ ᠤᠳᠠᠭᠠᠨ ᠨᠠᠰᠤᠯᠠᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠮᠵᠢᠲᠠᠢ᠂ ᠢᠲᠡᠭᠡᠯ ᠲᠡᠢ ᠦᠭᠦᠯᠡᠵᠦ ᠲᠡᠷᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠦ ᠵᠣᠷ ᠢ ᠤᠩᠰᠢᠭᠴᠢ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠵᠤ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ᠃ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠶᠠᠷᠢᠭᠰᠠᠨ ᠬᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠨᠢ ᠣᠯᠠᠨ ᠬᠦᠨᠳᠦ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠣᠨᠣᠭ᠎ᠠ ᠥᠭᠭᠦᠭᠰᠡᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠨᠢ ᠴᠤ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠨᠢᠭᠡ ᠨᠢ ᠪᠢ᠃ ᠡᠨᠡ ᠤᠳᠠᠭ᠎ᠠ 《ᠢᠯᠡ ᠳᠠᠯᠳᠠ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠤᠨ ᠬᠠᠭᠠᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠤᠤ ᠦᠵᠦᠭ ᠲᠦ ᠬᠢ...》 ᠲᠤᠬᠠᠢ ᠳᠤ ᠨᠢ ᠤᠩᠰᠢᠭᠠᠳ ᠪᠦᠷ ᠴᠤ ᠣᠨᠴᠠᠭᠠᠢ ᠰᠡᠳᠬᠢᠭᠳᠡᠯ ᠲᠥᠷᠥᠯ ᠢᠶᠡᠨ᠃ ᠬᠡᠷᠪᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠶᠠᠭᠤ ᠴᠤ ᠬᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠢᠲᠡᠭᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠰᠣᠬᠣᠷ ᠢᠶᠠᠷ ᠬᠠᠭᠤᠴᠢᠨ ᠢᠶᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠬᠠᠷᠠᠵᠤ ᠰᠣᠨᠣᠰᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠶᠠᠭᠤ ᠴᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶᠣᠰᠣ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠪᠣᠳᠣᠳᠠᠭ ᠭᠡᠨᠡᠬᠡᠨ ᠡᠰᠡᠪᠡᠯ ᠵᠥᠷᠢᠭᠦᠳ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠯᠠ ᠪᠢᠰᠢ ᠪᠣᠯ ᠬᠡᠨ ᠳᠦ ᠴᠤ ᠡᠨᠡ ᠨᠣᠮ ᠤᠨ ᠰᠠᠩ ᠢᠶᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠮᠵᠢ ᠶᠡᠬᠡ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ᠃ ᠡᠮᠭᠡᠭ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠵᠠᠮ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠡᠰᠡᠭ ᠲᠤᠩ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠮᠵᠢᠲᠠᠢ᠂ᠬᠦᠨᠳᠦ ᠣᠶᠢᠷᠠᠬᠠᠨ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠭᠡᠵᠦ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯ ᠨᠢᠭᠡᠲᠦ ᠨᠥᠬᠥᠳ ᠨᠢ ᠦᠨᠡᠯᠡᠵᠦ ᠪᠤᠢ᠃ ᠡᠭᠦᠨ ᠦ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠤᠨ ᠰᠣᠨᠢᠨ ᠬᠠᠴᠢᠨ᠂ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠱᠠᠰᠢᠨ ᠢᠶᠠᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠠᠷᠤᠭ ᠮᠠᠷᠲᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠨ ᠤ ᠬᠢᠨ ᠳᠤ ᠥᠪᠡᠷ ᠢ ᠪᠡᠨ ᠠᠷᠠᠢ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠨᠢ ᠲᠠᠨᠢᠬᠤ᠂ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠡᠷᠭᠢᠴᠡᠭᠦᠯᠦᠨ ᠪᠣᠳᠣᠬᠤ ᠪᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠰᠡᠵᠢᠮ ᠪᠣᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ 
ᠢᠵᠢᠯᠢ ᠣᠳ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ᠂ ᠣᠳᠣ ᠪᠦᠬᠦᠨ ᠭᠠᠭᠴᠠᠭᠠᠷ ᠢᠶᠠᠨ 
ᠢᠵᠢᠢ ᠠᠪᠤ ᠠᠴᠠ ᠲᠦᠷᠦᠭᠰᠡᠨ ᠬᠦᠮᠦᠰ ᠴᠤ ᠪᠠᠰᠠ ᠭᠠᠭᠴᠠ ᠭᠠᠭᠴᠠ ᠪᠠᠷ ᠢᠶᠠᠨ 
ᠨᠠᠶᠢᠲᠠᠭᠠᠯᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠡᠮᠡᠨ ᠳᠦ ᠣᠷᠣᠳᠠᠭ ᠤᠰᠤᠨ ᠳᠤᠰᠤᠯ ᠤᠳ 
ᠨᠠᠷᠠᠨ ᠠᠴᠠ ᠪᠢᠳᠡᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠤᠰᠠᠳᠠᠭ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠪᠦᠬᠦᠨ ᠣᠨᠳᠣᠣ ᠣᠨᠳᠣᠣ ..᠃ 
ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠡᠴᠢᠭᠡ᠂ ᠢᠷᠠᠭᠤ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠴᠢ᠂ ᠡᠷᠳᠡᠮᠲᠡᠨ ᠭᠢᠫᠫᠣᠺᠷᠠᠲ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠨᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ ᠬᠣᠷᠸ᠎ᠠ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠪᠦᠷ ᠶᠠᠮᠠᠷ ᠥᠪᠡᠷᠮᠢᠴᠡ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠂ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ᠂ ᠬᠤᠪᠢ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠴᠤ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠪᠣᠯ ᠲᠡᠷᠡ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠶᠢ ᠢᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠲᠥᠷᠦᠭᠦᠯᠳᠡᠭ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠬᠣᠷᠸ᠎ᠠ ᠭᠡᠭᠡᠴᠢ ᠶᠠᠮᠠᠷ ᠠᠤᠭ᠎ᠠ ᠨᠠᠷᠢᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠣᠷᠣᠰᠢᠬᠤᠢ ᠪᠤᠢ ᠭᠡᠳᠡᠭ ᠦᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠶᠤᠮ.ᠡᠨᠡ ᠨᠠᠷᠢᠨ ᠲᠥᠪᠡᠭᠲᠡᠢ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ ᠦᠭᠡᠢ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠢ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ ᠲᠠᠨᠢᠨ ᠮᠡᠳᠡᠨ᠎ᠡ ᠭᠡᠭᠴᠢ ᠡ ᠳ᠋ᠡ ᠲᠤᠩ ᠴᠤ ᠠᠮᠠᠷ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠯᠠ ᠦᠭᠦᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ᠃ ᠬᠦᠩ ᠳᠦ ᠪᠣᠳᠣᠮᠠᠷ᠂ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠮᠠᠷ᠂ ᠬᠥᠭᠡᠷᠦᠯᠳᠦᠮᠡᠷ᠂ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠵᠣᠪᠠᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠡᠳᠡᠭᠡᠵᠢ ᠭᠠᠶᠢᠬᠠᠮᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ ᠦᠭᠡᠢ ᠣᠯᠠᠨ᠃ ᠣᠳᠣᠨ ᠣᠷᠣᠨᠴᠢ᠂ ᠡᠮᠴᠢ᠂ ᠪᠣᠳᠠᠰ ᠵᠦᠢᠴᠢ ᠢᠷᠠᠭᠤ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠴᠢ ᠳᠣᠷᠣᠨ᠎ᠠ ᠳᠠᠬᠢᠨ ᠢᠶᠠᠷ ᠪᠠᠷᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠶᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠣᠷᠣᠨ ᠳᠤ ᠠᠮᠠᠷᠠᠭ ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠶᠡᠬᠡ ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠢᠶᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠠᠯᠳᠠᠷᠰᠢᠭᠰᠠᠨ ᠣᠮᠠᠷ ᠬᠠᠶ᠋ᠢᠮ》 ᠬᠠᠮᠤᠭ ᠠᠵᠢᠯ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠨᠢ ᠵᠠᠳᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠠᠯᠳᠠᠷᠲᠤ 《ᠷᠦᠪᠠᠢ ᠶᠢᠨ》ᠳ᠋ᠠ ᠣᠷᠣᠭᠤᠯᠤᠨ ᠰᠢᠯᠦᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠶᠤᠮ᠃ 
ᠣᠯᠠᠨ ᠲᠡᠨᠡᠭ ᠰᠦᠰᠦᠭᠲᠡᠨ᠂ᠨᠣᠶᠠᠳ ᠲᠡᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠳᠠᠭᠤᠰ 
ᠣᠷᠳᠣ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠪᠡᠨ ᠣᠪᠣᠬᠠᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠭᠦᠢᠴᠡᠯ᠎ᠡ 
ᠤᠷᠤᠬᠤ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠦᠭᠡᠢ ᠬᠠᠷᠠᠩᠭᠤᠢ ᠵᠠᠪᠠᠭᠠᠨ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠳᠤ 
ᠣᠩᠬᠣᠯᠳᠠᠵᠤ ᠤᠨᠠᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠤᠤᠭᠤᠵᠤ ᠯᠠ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠠᠴᠠ ᠶᠠᠬᠤ ᠪᠤᠢ 《ᠬᠠᠶ᠋ᠢᠮ》 ᠭᠡᠰᠡᠨ ᠨᠢ ᠥᠨᠥ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠴᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠪᠣᠯᠪᠠ ᠤᠤ᠃ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠣᠨ ᠤ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠬᠠᠷᠢᠨ ᠴᠤ ᠭᠠᠶᠢᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠦᠭᠡᠢ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠯᠠ ᠬᠡᠵᠢᠶ᠎ᠡ ᠮᠥᠳᠳᠥ ᠭᠦᠢ ᠰᠥᠨᠥᠯ᠎ᠡ ᠮᠥᠬᠦᠯ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠱᠤᠤᠭᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠢᠵᠡ ᠡ᠃ ᠢᠩᠭᠢᠭᠡᠳ ᠪᠣᠳᠣᠬᠤ ᠪᠠᠷ ᠦᠨᠡᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠬᠦᠮᠦᠰ ᠲᠦ ᠰᠢᠢᠳᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠴᠤᠬᠤᠮ ᠬᠦ ᠥᠨᠥᠬᠢ 《ᠫᠷᠣᠪᠯᠧᠮ》 ᠭᠡᠭᠴᠢ ᠦᠰᠦ ᠲᠡᠢ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠠᠴᠠ ᠣᠯᠠᠨ ᠪᠤᠢ᠃ ᠲᠡᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠲᠡᠷᠡ ᠣᠯᠠᠨ ᠬᠣᠭᠣᠯᠠᠢ ᠳᠤ ᠲᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠰᠡᠳᠦᠪ ᠦᠨ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢᠲᠡᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠠᠪᠤᠷᠠᠬᠤ ᠭᠠᠷᠠᠭ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠪᠡᠨ ᠰᠠᠨᠳᠠᠭᠠᠴᠢᠬᠠᠯ ᠦᠭᠡᠢ ᠂ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠲᠩᠷᠢ ᠶᠢᠨ ᠭᠡᠰᠬᠡᠯ ᠢ ᠠᠮᠰᠠᠯ ᠦᠭᠡᠢ ᠰᠢᠭ ᠰᠤᠶᠤᠯ ᠢᠷᠭᠡᠨᠰᠢᠯ ᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ ᠦᠯᠡᠳᠡᠭᠡᠬᠦ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠡᠭᠡᠨ ᠲᠣᠮᠣ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠣᠳᠣ ᠪᠠᠷ ᠪᠤᠢ ᠭᠡᠵᠦ ᠦᠦ? ᠰᠡᠭᠦᠯ ᠦᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠡᠨᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠩᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᠶᠠᠷᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ 1987-2012 ᠭᠡᠰᠡᠨ ᠲᠣᠭ᠎ᠠ᠂ ᠰᠠᠨᠰᠠᠷ ᠤᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᠡᠷᠡᠰ ᠨᠡᠮᠡᠭᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠠᠳᠠᠭᠤᠷᠴᠢ ᠲᠡᠩᠴᠡᠪᠦᠷᠢ ᠨᠢ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠭᠡᠵᠡᠭᠡᠵᠦ ᠪᠤᠢ᠃ ᠲᠡᠷᠡ ᠬᠢᠷᠢ ᠪᠡᠷ ᠳᠣᠰᠬᠢᠷᠴᠢ ᠵᠠᠩ ᠢ ᠪᠠᠨ ᠬᠤᠪᠢᠷᠠᠭᠠᠵᠤ ᠶᠠᠮᠠᠷ ᠨᠢᠭᠡ ᠵᠠᠯᠬᠠᠭᠠᠯ ᠳᠤ ᠪᠡᠯᠡᠳᠬᠡᠭᠡᠳ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠶᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠡᠷᠳᠡᠮᠲᠡᠨ ᠮᠡᠷᠭᠡᠳ ᠡᠴᠡ ᠡᠭᠡᠯ ᠲᠠᠷᠢᠶᠠᠴᠢᠨ ᠢ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ᠂ ᠡᠮᠡᠭᠡ ᠨᠠᠷ ᠤᠨ ᠬᠣᠪ ᠤᠨ ᠶᠠᠷᠢᠶᠠᠨ ᠠᠴᠠ ᠡᠯᠳᠡᠪ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠰᠤᠪᠠᠭ ᠲᠤ ᠬᠦᠷᠴᠦ ᠬᠠᠯᠢᠪ᠃ 
ᠡᠨᠡ ᠴᠤ ᠪᠠᠰᠠ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠡ᠃ 
ᠲᠤᠯᠬᠤ ᠴᠡᠭ ᠭᠦᠢ ᠨᠠᠯᠠᠤ ᠲᠡᠩᠬᠡᠯᠢᠭ᠂ 
ᠲᠤᠵᠢ ᠡᠷᠭᠢᠯᠳᠦᠬᠦ ᠬᠠᠲᠠᠭᠤ ᠪᠥᠮᠪᠥᠯᠢᠭ᠂ 
ᠥᠩᠭᠡ ᠪᠡᠷ ᠢᠯᠭᠠᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠤᠷᠠᠨ ᠰᠣᠯᠣᠩᠭᠠᠯᠠᠭ 
ᠦᠭᠡ ᠪᠡᠷ ᠥᠭᠥᠯᠡᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠦᠨᠡᠨ ᠭᠠᠶᠢᠬᠠᠮᠰᠢᠭ 
ᠪᠦᠷᠦᠩᠬᠡᠢ ᠰᠠᠨᠰᠠᠷ ᠤᠨ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠨᠢᠳᠦ.....᠃ 
ᠪᠦᠬᠦᠢ ᠯᠠ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ ᠦᠳᠡᠯᠡᠬᠦ ᠦᠳᠡ ... ᠭᠡᠵᠦ ᠢᠪᠠᠤ ᠪᠠᠭᠰᠢ ᠶᠢᠨ ᠮᠠᠭᠲᠠᠨ ᠳᠠᠭᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠷᠸ᠎ᠠ ᠮᠢᠨᠢ ᠪᠠᠷᠤᠭ ᠯᠠ ᠦᠬᠦᠬᠦ ᠰᠡᠬᠡᠬᠦ ᠶᠢᠨ ᠳᠠᠪᠠᠭᠠᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠠᠷᠢᠬᠤ ᠳᠤ ᠬᠦᠮᠦᠨ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠲᠡᠢ ᠬᠡᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠨᠢᠭᠡ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠪᠣᠳᠣᠬᠤ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ.ᠶᠡᠬᠡ ᠰᠠᠯᠬᠢ ᠰᠢᠭᠤᠷᠭᠠᠨ ᠤ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠰᠢᠪᠠᠭᠤᠳ ᠦᠢᠮᠡᠨ ᠱᠤᠤᠭᠢᠵᠤ ᠳᠠᠯᠠᠢ ᠲᠡᠩᠭᠢᠰ ᠢᠶᠡᠨ ᠣᠷᠬᠢᠨ ᠥᠨᠳᠥᠷ ᠥᠨᠳᠥᠷ ᠠᠤᠯᠠᠯᠠᠰ ᠤᠨ ᠵᠦᠭ ᠨᠥᠮᠥᠷᠢ ᠪᠠᠷᠠᠭᠠᠳᠠᠵᠤ ᠨᠢᠰᠦᠨ ᠣᠳᠳᠠᠭ ᠭᠡᠳᠡᠭ᠃ ᠪᠢ ᠣᠷᠣᠰ ᠤᠨ ᠠᠯᠳᠠᠷᠲᠠᠢ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯᠴᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠢᠴᠢᠯᠭᠡ ᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠠᠯᠳᠠᠷᠰᠢᠭᠰᠠᠨ ᠨᠢᠺᠣᠯᠠᠢ ᠫᠷᠢᠰᠸᠢᠨ ᠦ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ ᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠬᠠᠷᠠᠳᠠᠭ᠃ ᠲᠡᠨᠳᠡ ᠭᠣᠣᠯ ᠤᠨ ᠮᠢᠨᠵᠢ ᠡᠭᠦᠷ ᠢᠶᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭᠠᠳ ᠲᠣᠷᠳᠠᠭᠠᠳ᠂ ᠪᠥᠬᠡᠯᠡᠭᠡᠳ ᠡᠬᠢᠯᠡᠯ᠎ᠡ᠂ ᠰᠢᠭᠤᠷᠭ᠎ᠠ ᠪᠣᠯᠬᠤ ᠨᠢ ᠳ᠋ᠡ ᠭᠡᠵᠦ ᠲᠠᠷᠢᠶᠠᠴᠢᠳ ᠶᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠳᠤ ᠡᠬᠢᠯᠡᠬᠦ ᠪᠡᠷ ᠨᠡᠭᠡᠷᠡᠨ ᠤᠳᠠᠯ ᠦᠭᠡᠢ ᠳᠣᠰᠬᠢᠨ ᠰᠢᠭᠤᠷᠭ᠎ᠠ ᠦᠶᠡᠷ ᠴᠤ ᠶᠠᠭᠤᠮᠤ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠭᠡᠵᠦ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ᠃ ᠦᠯᠢᠭᠡᠷᠯᠡᠪᠡᠯ ᠮᠠᠨ ᠤ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳᠦ ᠲᠡᠷᠡ ᠮᠡᠲᠦ ᠠᠶᠤᠯ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠮᠠᠨᠢ ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠪᠠᠵᠠᠭᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠭᠦᠨ ᠦ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠶᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠪᠢᠳᠡ ᠴᠤ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠬᠠᠷᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠠᠭᠤᠷᠠᠶᠢᠰᠢᠯ ᠴᠥᠯᠵᠢᠯᠲᠡ ᠪᠣᠯᠵᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠬᠥᠳᠡᠯᠵᠦ ᠨᠠᠭᠤᠷ ᠭᠣᠣᠯ ᠤᠨ ᠤᠰᠤ ᠰᠢᠷᠭᠢᠵᠦ ᠡᠬᠢᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠠᠨ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠴᠥᠭᠡᠷᠡᠯ᠎ᠡ...᠃ ᠨᠠᠮᠠᠲᠠᠢ ᠶᠢᠨ ᠨᠣᠮ ᠠᠩᠬᠠᠷᠤᠯ ᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠᠲᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠡᠬᠢᠨ ᠳᠦ ᠦᠭᠦᠯᠡᠭᠰᠡᠨ ᠦ ᠤᠴᠢᠷ ᠡᠨᠳᠡ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ᠃ ᠶᠠᠷᠢᠭᠳᠠᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ ᠨᠠᠮ ᠲᠠᠢ ᠡᠮᠴᠢ ᠰᠣᠷᠭᠣᠭ ᠢᠶᠠᠷ᠂ ᠰᠡᠬᠡᠭᠡᠲᠡᠨ᠂ ᠡᠷᠳᠡᠮᠲᠡᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠠᠢ᠃ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠣᠯᠠᠨ ᠲᠦᠮᠡᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠠᠩᠬᠠᠷᠤᠯ ᠳᠣᠬᠢᠶ᠎ᠠ ᠥᠭᠭᠦᠶ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠰᠢᠢᠳᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠮᠴᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠵᠤ ᠲᠥᠷᠥᠬᠦ ᠶᠣᠰᠣᠨ ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠴᠠᠭ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢ ᠳᠤᠤᠭᠠᠷᠴᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠹᠢᠽᠢᠺ ᠪᠡᠶ᠎ᠡ᠂ ᠮᠢᠬᠠᠨ ᠪᠣᠳᠠ ᠶᠢᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠲᠡᠳᠦᠢ ᠪᠢᠰᠢ ᠣᠶᠤᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠨ ᠤ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠡᠮᠭᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠨᠢᠭᠡᠨᠲᠡ ᠣᠶᠤᠨ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠭᠡᠮᠲᠦᠭᠡᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠲᠡᠭᠦᠨ ᠢᠶᠡᠨ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠦᠨ ᠤᠬᠠᠮᠰᠠᠷ ᠢᠶᠠᠷ ᠡᠮᠴᠢᠯᠡᠵᠦ ᠢᠯᠠᠭᠠᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠡᠭᠦᠰᠬᠡᠭᠰᠡᠨ ᠨᠢ ᠰᠠᠶᠢᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ.ᠨᠢᠭᠡᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠬᠣᠣᠷ ᠨᠢᠶᠠᠨ ᠣᠷᠣᠪᠠᠯ ᠲᠡᠷᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶᠢ ᠰᠦᠢᠳᠬᠡᠳᠡᠭ ᠨᠡᠯᠦᠩᠬᠦᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠣᠶᠤᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠦᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠯᠡᠪᠡᠯ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠪᠣᠯᠤᠭᠠᠳ ᠭᠠᠷᠠᠭ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠪᠡᠨ ᠰᠦᠢᠳᠭᠡᠬᠦ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ ᠭᠡᠳᠡᠭ ᠦᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠨᠣᠮ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠠᠪᠴᠤ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠳᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠢ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠨᠣᠮ ᠲᠠᠷᠨᠢ ᠵᠠᠯᠪᠠᠷᠢᠯ ᠢᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠬᠤ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠠᠷᠢᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠪᠢᠰᠢ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢᠲᠡᠨ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠪᠢᠳᠡ ᠴᠤ ᠭᠡᠰᠡᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠣᠶᠤᠨ ᠤ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠳᠠᠷᠤᠮᠲᠠ ᠲᠠᠢ᠂ ᠥᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠴᠤ ᠬᠣᠬᠢᠷᠠᠵᠤ ᠥᠷᠥᠭᠡᠯ ᠢ ᠴᠤ ᠬᠣᠣᠷᠯᠠᠵᠤ ᠤᠯᠠᠮ ᠢᠶᠠᠷ ᠤᠯᠤᠰ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠢᠶᠡᠨ᠂ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢ ᠭᠠᠷᠠᠭ ᠢᠶᠠᠨ ᠳᠣᠭᠣᠭᠰᠢ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠭᠤᠨᠢᠭᠲᠤ ᠦᠨᠡᠨ ᠢ ᠡᠯ᠎ᠡ ᠨᠣᠮ ᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠡᠰᠡᠭ ᠢᠶᠡᠷ ᠰᠠᠨᠠᠭᠤᠯᠵᠠᠢ᠃ ᠢᠯᠢ ᠡᠴᠡ ᠭᠠᠳᠠᠨ᠎ᠠ ᠳᠠᠯᠳᠠ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠳᠤ ᠪᠢᠳᠡ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠢᠶᠡᠨ (ᠦᠨᠡᠮᠰᠢᠬᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠨᠢ ᠤᠩᠰᠢᠭᠴᠢ ᠶᠢᠨ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ) ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠲᠡᠢ ᠬᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠵᠥᠩ ᠰᠣᠪᠢᠨ ᠵᠥᠩᠴᠢ ᠮᠡᠷᠭᠡᠳ᠂ ᠭᠡᠭᠡᠭᠡᠨᠲᠡᠨ ᠬᠤᠲᠤᠭᠲᠤ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠮᠠᠨ ᠤ ᠬᠢᠨ ᠶᠠᠷᠢᠳᠠᠭ᠃ ᠵᠠᠶᠢᠨ ᠠᠴᠠ ᠮᠡᠳᠡᠷᠡᠳᠡᠭ᠂ ᠦᠵᠡᠳᠡᠭ ᠬᠠᠷᠠᠳᠠᠭ᠂ ᠨᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠳᠡᠭ᠂ ᠦᠬᠦᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠮᠥᠩᠬᠡ ᠨᠠᠰᠤᠯᠠᠳᠠᠭ᠂ ᠭᠠᠯᠲᠤ ᠲᠡᠷᠭᠡ᠂ ᠣᠩᠭᠣᠴᠠ ᠶᠢ ᠤᠬᠠᠮᠰᠠᠷ ᠤᠨ ᠣᠨᠴᠠᠭᠠᠢ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠵᠣᠭᠰᠣᠭᠠᠳᠠᠭ᠂ ᠣᠷᠣ ᠦᠭᠡᠢ ᠬᠣᠭᠣᠰᠣᠨ ᠠᠴᠠ ᠤᠤ ᠰᠠᠨᠠᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠳᠠᠭ ᠶᠡᠷᠦ ᠪᠤᠰᠤ ᠶᠢᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠣᠨᠣᠰᠤᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠰᠠ ᠤᠩᠰᠢᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠬᠣᠪᠣᠷ᠃ ᠬᠠᠷᠢᠨ ᠲᠡᠷᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠢ ᠨᠢᠳᠦ ᠪᠡᠷ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠲᠡᠳᠡᠨ ᠲᠡᠢ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠠᠭᠤᠯᠵᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠦᠭᠡᠢ᠃ ᠦᠵᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠵᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠳ ᠡᠨᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠦ ᠢᠲᠡᠭᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ᠂ ᠳᠠᠯᠳᠠ ᠤᠬᠠᠮᠰᠠᠷ ᠲᠤ ᠴᠤ ᠨᠢᠭᠡ ᠯᠠ ᠢᠲᠡᠭᠡᠵᠦ ᠥᠭᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ᠃ ᠭᠡᠲᠡᠯ᠎ᠡ ᠪᠢᠳᠡᠨ ᠢ ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠢᠷᠭᠡᠨᠰᠢᠯ᠂ ᠣᠯᠠᠨ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠰᠦ ᠳᠦ ᠣᠷᠣᠰᠢᠬᠤᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳᠠᠶᠠᠭᠠᠷ ᠱᠤᠤᠭᠢᠵᠤ ᠡᠬᠢᠯᠡᠭᠡᠳ ᠤᠳᠤᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠮᠣᠳ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠢᠶᠠᠷ ᠳᠠᠭᠤᠰᠳᠠᠭ ᠭᠡᠳᠡᠭ ᠰᠢᠭ ᠤᠬᠠᠮᠰᠠᠷ ᠤᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠴᠤ ᠭᠡᠰᠡᠨ ᠮᠠᠨ ᠤ ᠬᠢ ᠪᠠᠷ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠮᠠᠭᠠᠳ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃ ᠡᠯ᠎ᠡ ᠪᠣᠲᠢ ᠳᠤ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠨᠢᠭᠡ ᠬᠡᠰᠡᠭ ᠦᠭᠡᠶᠢᠰᠬᠡᠵᠦ᠂ ᠨᠥᠭᠥᠭᠡ ᠬᠡᠰᠡᠭ ᠪᠠᠲᠤᠯᠠᠳᠠᠭ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠪᠣᠭᠳᠠ᠂ ᠬᠤᠲᠤᠭᠲᠤ ᠭᠡᠭᠡᠭᠡᠨᠲᠡᠨ᠂ ᠦᠬᠦᠬᠦ ᠲᠥᠷᠥᠬᠦ᠂ ᠦᠬᠦᠯ ᠦᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᠬᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠦᠨᠡᠰᠦ᠂ ᠦᠢᠯᠡ ᠶᠢᠨ ᠦᠷ᠎ᠡ᠂ ᠲᠠᠮᠤ᠂ ᠳ᠋ᠧᠪᠠᠵᠠᠨ᠂ ᠲᠡᠷᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠵᠥᠩᠴᠢ ᠮᠡᠷᠭᠡᠳ ᠭᠡᠭᠡᠭᠡᠨᠲᠡᠨ ᠨᠦᠭᠦᠳ ᠦᠨ ᠠᠶᠢᠯᠠᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠠᠳᠠᠯᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠬᠥᠯᠲᠡᠢ ᠬᠣᠬᠢᠮᠠᠢ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠲᠠᠢ ᠡᠭᠡᠯ ᠬᠦᠮᠦᠰ ᠨᠥᠭᠥᠭᠡ ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦᠳ ᠬᠦᠷᠴᠦ ᠨᠢᠳᠦ ᠪᠡᠷ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠡᠷᠭᠢᠵᠦ ᠢᠷᠡᠭᠡᠳ ᠶᠠᠷᠢᠭᠰᠠᠨ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠥᠴᠢᠯ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠪᠤᠢ᠃ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠬᠡᠷᠡᠭᠰᠡᠯ ᠦᠳ ᠢᠶᠡᠷ ᠪᠢᠴᠢᠬᠦ᠂ ᠶᠠᠷᠢᠬᠤ᠂ ᠦᠵᠡᠭᠦᠯᠬᠦ ᠨᠢᠭᠡ ᠬᠡᠷᠡᠭ᠃ ᠬᠠᠷᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠶᠠᠮᠠᠷᠬᠠᠨ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ ᠭᠡᠷᠡᠴᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠡᠵᠡᠨ ᠲᠡᠢ᠂ ᠡᠭᠡᠯ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠮᠵᠢᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠦᠭᠦᠯᠡᠭᠰᠡᠨ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠨᠣᠮ ᠤᠨ ᠨᠢᠭᠡ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠶᠤᠮ᠃ ᠬᠠᠶᠢᠷᠠᠲᠠᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠡᠯᠵᠢᠭᠡ ᠪᠤᠤ ᠵᠢᠷᠤᠭᠠᠯ ᠭᠡᠳᠡᠭ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ᠃ ᠣᠳᠣᠬᠠᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ ᠤᠩᠰᠢᠭᠴᠢ ᠨᠣᠮ ᠬᠣᠶᠠᠷ ᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠪᠢ ᠥᠪᠡᠷ ᠶᠠᠭᠤ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠬᠡᠯᠡᠬᠦ ᠪᠢᠯᠡ᠃ 
2010-08-08 

在透明的宇宙中它是什么样的?尊敬的国家财务主管和文化。人民文学作家我在星期六的Naytayin这本书中读到了这一章,我想问自己。我也想问自己比我更多的读者,我想认真考虑书中的一切。一位医生和一位健康生活的医生写了一本与南方从未有过的书。它是定期写的,并在电台上发表。一个人如何健康和健康?他清楚而自信地询问他是否想要健康和长期,并与读者分享了这个秘诀。我认识的一个人是,给人们提供很多想法是个好主意。在阅读开放宇宙中所看到的内容时尤其如此......如果有人不相信任何对他或她听不到的东西,或者是顽固的人,他或她不是一个吝啬的人。她的同事们很欣赏有关如何保护这种疾病的部分非常明确且非常接近它。此外,宇宙是奇怪的,思考宇宙中的生命并了解我们宗教之间的差异是一种焦虑。没有一颗恒星,所有恒星都是独一无二的来自Ijie的人也独自一人膝盖药水滴太阳上不同的光线彼此不同......健康写道希波克拉底保护他的父亲,诗人,学者,有关的事实,有世界上没有具体的命运是在形状的男子谈判,但不同的是,有组织的存在你猜怎么着宇宙,地球的巨大复杂,一切都唤起不同要理解这个无限宇宙的复杂性是非常困难的。很难想象,说话,说话,担心,当然,令人惊讶的是无限制。天文学家,医师,药师物质东部诗人甚至所有的恩爱许多地方被称为歌手奥马尔Khaiyam“工作是一个诗意的世界,包括如何著名的” Rubain“关于宇宙的崩溃。傻瓜和贵族都很穷床上摆满了小屋作为小屋根本没有黑暗那么现代世界的“Hoym”呢?千年之前的世界很好,并不意味着它不会发生。所以,事实上,人们无法解决的问题是“问题”不仅仅是头疼。但是,如果一个文明作为人类不能保持生命世界以及如何拯救女神的生命,那还有一个更大的问题吗?最近一直在讨论这个问题。 1987年至2012年,航天器数量激增,世界变得贫穷,失去了平衡。他螺丝刀作为doshgirch手势把任何zalkhaald讲话科学家各种对话khovyn卑微的农民的药品信息通道智者所准备。这就是全部。没有尖峰,紧凑的圆形气球,行星和行星的身体无数的大象这个词无法形容的真相蓝眼蓝球......所有动物üdlekh下午发送一个人说说......来到我的世界,唱诗赞美一个心脏的教师濒临sekhekhiin几乎死去,但是,真菌感染是想yostoi.Ikh风暴之前的经验住所动摇,飞的候鸟离开上山下海走了我经常看到Nicolai Provisi,一位受欢迎的俄罗斯作家和艺术家。据说,当农民说熊已经修好时,他们已经开始吞下并成为风暴,很快它就变成了洪水。如果我们不威胁我们的世界,那么今天的世界心情不好。这方面的一个例子是蒙古人正在看我们的土地。干燥已成为荒漠化,导致河水干涸。这是Fallen故事的故事。知识分子,知识分子和科学家的医生都接受了这个问题。然后我决定向公众发出警告。作为一名医生,健康生活为工作在官方冠冕堂皇的只是身体所有的时间,一旦头脑emgeggüi不只是把他治愈我们的意识欢迎baina.Negen人类创造一个关于损害赔偿的肉,经验丰富的BOD心理健康的人交谈身体成有害细菌的连续中断,在这本书,你将摧毁这个星球体讨论和行星成为头脑有病。这并不意味着一切都是由神圣的咒语祷告完成的。即使是人类,包括我们的精神虐待和伤害,但其他人一样,离开自己,于是警告公共领域,这本书的这个令人悲哀的事实是拉低他们的家庭行星件。此外,我们生活在隐藏的宇宙中(读者应该被说服)作为一个例子。我们的教授讲圣人和圣徒。远程影响,手感,外观,手感,和不朽的生命跨越,火车,飞机停止特定的意识和阅读并听到什么是从一无所有到头脑不寻常的构建罕见的能力。但他并没有亲眼见到那些看过他们的人。他们不相信,他们不相信。然而,自从我们坐在世界各地寻求新的文明和多维存在以来,已经有一段时间了。也许这种形式的意识的故事,如蒙古的结局,可能已经结束。卷否认这个人的一部分,而另一些人声称神博格,教皇圣人,死于分娩,说圣人,贤人,死后生活的先知,因果报应的精神,地狱,天堂,他和我们一样,普通老百姓为首的两条腿,头骨到另一个世界以及过去所写的所有内容都已经回归。写作,说话和显示信息。这是本书的特色之一,即情况已经成为现实,是所有者,也是唯一的。不要在亲人中说驴子。我会在书中告诉你另一个故事,那将是一本好书。2010-08-08


Эрүүл амьдрах ухаан 2 - номноос унший